Hey HR!

Hey HR! HR хүн эх орондоо биет тангараг өргөөгүй ч эмч, цагдаа тай ижил улсын хөгжил, эдийн засагт хөрөнгө оруулахаар хичээн ажиллаж… 💜 

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? 

Хүний нөөцийн судалгаа, хөгжлийн олон улсын байгууллагууд өөрсдийн нийтлэлүүдэд 2024 оны Хүний нөөцийн чиг хандлагыг хэдийн тодорхойлоод эхэлжээ. Academy to Innovate HR-с 2024 оны Хүний нөөцийн трендэд 3 үндсэн өөрчлөлтөд тулгуурласан 11 трендийг тодорхойлсон байна. 

Тодруулбал, хүний нөөцийн бодлого хүний өөрчлөгдөж буй хэрэгцээг тусган тэргүүлэх чиглэлээ энэ онд өөрчлөх болно гэдгийг онцолжээ. Түүнчлэн, хүний нөөцийн ажиллах арга барил ч өөрчлөгдөх бөгөөд эргээд ажил хайж буй хүмүүсийн чухалчлах хүчин зүйлүүд өөрчлөгдсөнөөр хүний нөөцүүд сорилт, ирээдүйн амлалт бүхий сэтгэл хөдлөм аялалд гарах бөгөөд хүний нөөцүүд компанийн бүхий л ажлын үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх гол байр суурийг эзэлдэг стратегийн чухал хэлтэс болох аж. 

ДОТООДОД ХАРИН... 

Бид 10 сарын 13-нд HR DAY 2023 арга хэмжээнд өөрсдийн бүүтээ засаж оролцлоо.

Power Talk тайзан дээр Монголиа Талент Нэтворк ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Индра 2024 онд хүний нөөцийн шийдэл юу байх вэ? илтгэлээ танилцуулсан бөгөөд түүний илтгэлээс онцолбол, Z үе болон Миллениалс хоорондын завсар үе буюу 1993-1998 онд төрсөн, хоёр үеийн шинжийг агуулдаг Zillenials үеийнхний онцлог, Энгэйжментгүй буюу Чимээгүй ажил хаялтын талаар, Карьерын цикл зэрэг HR solutions for 2024 судалгааны үр дүнгүүдээс онцлон хуваалцжээ.  

Тус судалгаа нь хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй асуудлууд, зах зээлийн трендийг тодорхойлж, хүний нөөцийн мэргэжилтнүүд болон удирдлагуудыг бодит мэдээллээр хангах зорилготой билээ. 

HR-УУД ЮУ ХЭЛЭВ? 

Байгууллагадаа шилдэг талентуудыг татах, хадгалахын тулд та болон танай байгууллага ямар стратеги баримтлан ажилладаг вэ?  

  • Худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж буй нийт хүний нөөцийн ажилтнуудад тулгардаг хамгийн том сорилт бол хүний нөөцийн тасралтгүй бүрдүүлэлт байдаг. Энэхүү сорилтыг даван туулахын тулд бид өөрсдийн дахин давтагдашгүй соёлоор ялгарал үүсгэж, тэрхүү шилдэг талентуудыг татах боломжийг нээдэг. Дижитал Концепт ХХК-ийн хувьд бидний хамгийн онцгой гоё соёлуудын нэг бол ЧӨЛӨӨТ УУР АМЬСГАЛ, ЧӨЛӨӨТ ОРЧИН байдаг. Бүх шатны ажилтнууд маань өөр хоорондоо харилцахдаа ил тод нээлттэй, чөлөөтэй харилцаж ямагт бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлж байдгаараа онцлогтой. Дийлэнх байгууллагууд маань дотроосоо бус гаднаас талент татах хандлагатай байдаг. Гэвч ажилтан бүрд бусдаас ялгарах үнэт зүйл, чадамж, ур чадвар байдаг. Тэрхүү онцгойрлыг олж нээн хөгжүүлэх замаар компанийн үндсэн үйл ажиллагаа, бизнесийг дэмжсэн чухал ур чадваруудын нэг хэсэг болгох нь шилдэг талент хөгжүүлэлтийн чухал элемент юм.  

Та хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байхдаа хамгийн амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцаач?  

  • Ажилтан бүрийнхээ санал санаачилгыг сонсож, түүнийг амжилттай хэрэгжүүлэх нь олон мянган ажилтантай компанийн хувьд түвэгшлийн зэрэг өндөртэй ажил байдаг. Мөн түүнчлэн нийгмийн хариуцлагын ажлыг хэрэгжүүлэх нь зөвхөн топ менежментийн удирдлагуудын санал бодол, хүсэл зоригоос гадна ажилтан өөрийн дуу хоолойгоо хүргэж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгох боломжийг бүрдүүлсэн "ЭЭЛТЭЙ ХӨРШ" кампанит ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын ажилд ажилтан шинэ санал санаачилга дэвшүүлэн, түүнийхээ хэрэгжүүлэлтэд гар бие оролцон нийгэм хүрээлэн буй орчиндоо эерэг соёл, зөв өөрчлөлтийг бий болгон хэрэгжүүлэн ажиллаж буйг харахад миний хувьд ч бас шинэ туршлага, шинэ сорил байлаа.  

Хүний нөөцийн ажилд нь тулгарч байсан хамгийн чухал сорилтуудаасаа хуваалцаач? Тэдгээрийг та хэрхэн даван туулсан бэ?  

  • Хурдтай тэлж буй бизнесийн үйл ажиллагааны салбарт ажиллаж буй хүний нөөцийн мэргэжилтний хувьд өдөр бүр шинэ сорилт, шинэ зүйлс хүлээж байдаг. Тэр дундаас 2800+ ажилтнуудын суралцах орчин нөхцөл, сурах соёл, хандлага, сэтгэлгээг нутагшуулах ажил одоогийн хамгийн том сорилтуудын нэг байна. DC-н /Digital Concept/ ажилтнуудын насжилт бусад компаниудтай харьцуулахад 2 дахин залуу учир зөв системтэйгээр сургаж хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилго юм. 

Хүний нөөцийн менежер хүн ямар ур чадваруудыг зайлшгүй эзэмшсэн байх ёстой вэ? 

  • Олон талт байдлыг ямагт ойлгож хүндэтгэх болон тасралтгүй суралцах хандлага бол хамгийн чухал ур чадваруудын нэг гэж харж байна. Жилээс жилд хүний нөөцийн менежментээс илүүтэйгээр хүн төвтэй менежмент руу шилжих хандлага нэмэгдсээр байгаа энэ цаг үед өөрчлөлт шинэчлэлтэд ямагт соргог байж ажилтан бүртээ хамгийн сайн сайхан гэсэн бүхнийг зориулахаар ажиллах хэрэгтэй санагддаг. 

Ирээдүйд энэ мэргэжлээр ажиллахаар төлөвлөж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?  

  • Хүний нөөцийн ажилтан нь цаг хугацааг үл харгалзан зөвхөн ажилтнуудынхаа сайн сайхан, сэтгэл ханамж, зөв хөдөлмөрийг дэмжихээр ажиллаж байдаг нь улс эх орондоо биет тангараг өргөөгүй ч гэсэн эмч, цагдаа тай ижил улсын хөгжил, эдийн засагт хөрөнгө оруулахаар хичээн ажиллаж харагддаг.