- Hey HR
- Posts
- 🎁 Бэлэгтэй шуудан
🎁 Бэлэгтэй шуудан
Hey HR! Өглөөний мэнд, өдрийн хоолоо авч гарахгүй түр хүлээж байгаарай 🤗 Нийтлэлээ дуустал нь уншвал гоё бэлэг хүлээж байгаа шүү 🤭
Powered by
ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?
Хэрвээ та ямар нэгэн зүйл хийх болгондоо мөнгө авдаг байсан бол саятан болсон байгаа гэж боддог зүйл байдаг уу? Жишээ нь кофе уух болгондоо, и-мэйл бичих болгондоо, амттан идэх болгондоо компаниасаа цалин авдаг байвал гоёдоо гэж бодох бодол. Хятадад байдаг нэгэн компани ажилтнууддаа хөнгөн гүйх болгонд нь урамшуулал өгдөг бодлого явуулж эхэлсэн байна.
Хятад улсын Guangdong Dongpo Paper компани нь ойролцоогоор 100 гаруй ажилтантай ба тэдний нэмэгдэл урамшууллыг хөнгөн гүйснээр нь тооцож гаргах бодлогыг хэрэгжүүлээд эхэлжээ. Энэ нь нэг гүйлтийн пүүз өгөхөөс эхлэн сарын цалингийн 130% хүртэлх бонусыг олгодог байна. Компанийн гүйцэтгэх захирал Лин хэлэхдээ: “Ажилчид эрүүл байснаар компани удаан тогтвортой байна” гэж хэлсэн байна.
Хятад иргэдийн дунд маш олон талын хэлэлцүүлэг гарч байгаа ба зарим нь Хятад улсын ажиллах цаг маш шахуу байдаг болохоор өдөрт цаг гаргаж дасгал хөдөлгөөн хийх нь хэцүү байдаг гэж үзэж байгаа боловч Guangdong Dongpo Paper компанийн ажилчид харин дуртай байгаагаа илэрхийлсэн байна. Харин таны хувьд ямар байх вэ? Өдөр болгон өөрийн биедээ анхаарал тавьж байгаагаар цалинжина гэвэл та хөнгөн гүйх үү?
ДОТООДОД ЮУ БОЛОВ?
Монголиа Талент Нэтворк ХХК-с гаргасан HR Solutions 2024 хөдөлмөрийн зах зээлийн суурь синдикат судалгааны Уул уурхай, Барилга, үл хөдлөх хөрөнгө, Технологи, Банк санхүү, Үйлдвэрлэл зэрэг 5 салбарын “Ажиллахад хамгийн таатай компаниуд”-ын жагсаалтыг гаргаж, өргөмжлөлүүдийг гардуулан өгчээ.
Маркетингийн менежментэд аливаа бүтээгдэхүүний брэнд танигдалтыг хэмжихийн тулд Top-of-mind awareness-ыг ашигладаг бол HR Solutions 2024 судалгааны уг хэсэгт байгууллагын “Ажил олгогчийн брэндинг”-ийг хэмжих зорилгоор ажилтнуудаас “Монголд үйл ажиллагаа явуулдаг, ажиллахад хамгийн таатай компани юу вэ?” гэсэн асуултаар тэдний бодолд хамгийн түрүүнд орж ирсэн байгууллагыг жагсаан гаргасан байна.
Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын Ажиллахад хамгийн таатай компани Remax Mongolia
Банк, санхүүгийн салбарын Ажиллахад хамгийн таатай компани Хаан Банк
Үйлдвэрлэлийн салбарын Ажиллахад хамгийн таатай компани АПУ ХК
Технологийн салбарын Ажиллахад хамгийн таатай компани Юнител Групп
Уул уурхайн салбарын Ажиллахад хамгийн таатай компани Оюу Толгой ХХК
Салбар салбарын 1,000 гаруй оролцогч, ажилчдыг хамруулсан уг судалгаанд яагаад тухайн байгууллагыг сонгосон шалтгаанаас дүгнэхэд дараах зүйлсийг чухалчилж, ажиллах байгууллагаа сонгодог нийтлэг үзүүлэлт гарсан байна. Үүнд:
Цалин хангамж
Байгууллагын соёл
Компанийн өмчлөлийн хэлбэр
Ажлын байрны нөхцөл
Баг хамт олон
ОНЦЛОХ
UB cab монголд такси үйлчилгээг цоо шинэ түвшинд авчирсан шиг тэдний дараагийн төсөл нь UB eats хоол хүргэлтийн үйлчилгээ аж. Оффис дээр өдөр 12 өнгөрөөд л хаана юм идэх үү гээд бужигнаад ирдэг. Тэгвэл UB eats Corporate байгууллагад зориулсан багцыг ашигласнаар ямар давуу талтай вэ?
Санхүү талаас Win-Win
• Ажилтандаа 100,000₮ хоолны нэмэгдэл олгохын тулд байгууллагаас 112,000₮ гараад ажилтны гар дээр 80,000₮ болж очдог. Энэ асуудлыг хялбархаан шийдчихэж болох нь.
Өөр өөр хоолыг нэг дороос
• Хүн бүрийн хоолны taste өөр байдаг тул нэг хоолны газартай гэрээт байхаар хязгаарлагдмал хоолны сонголттой байдаг бол Ubeats app дотор олон төрлийн хоолны сонголттой. https://fb.watch/pnpWx5MQHl/
Илүү их цагийг хамт олонтойгоо
•Хамтдаа нэг ширээнд цагийг өнгөрөөх нь байгууллагын дотоод уур амьсгалыг сайжруулдаг буюу байгууллагын ажилчдыг нэг ширээний ард хамт суулгах боломжийг бүрдүүлнэ. Бөөндөө захиалбал хамт ирчих учраас хамтдаа ярилцах, ойлголцох, team bond үүсэх зэрэг эерэг нөлөө ихтэй.
Түүнчлэн, хамт олноороо Энгийн яриа өрнүүлэх, Нэгнийхээ тухай илүү мэдэх, дуртай болон дургүй зүйлсийн талаар ярилцах, Баярын өдрүүдийн багц захиалан Нэгнийхээ аз жаргалтай цаг мөчийг хамт тэмдэглэх ч боломжтой.
HR - ХААААААК
Хүний нөөцийн төсвийг төлөвлөх ХААААААК.
Байгууллагын алба, хэлтэс бүр оны өмнө дараа жилийн үйл ажиллагааны төсвийн төлөвлөлтийг хийдэг бөгөөд Хүний нөөцийн төсвийг тухай жилийн бизнес стратеги, алба хэлтсүүдийн зорилго зорилт дээр тулгуурлаж, уг зорилгыг биелүүлэхэд шаардагдах ажиллах хүчний тоо, ур чадвар, сургалтын хэрэгцээ болон өдөр тутмын шаардлагатай тоног төхөөрөмж, бүрдүүлэлтийн сувгуудыг тодорхойлох зэрэгт хуваарилан батлуулдаг билээ.
Тэгвэл аль чиг үүрэгтээ илүү их анхаарах, хэрхэн хүний нөөцийн үйл ажиллагааны төсвөө жилийн турш үр ашигтай зарцуулах тал дээр та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Шинэ талентийг илрүүлэх болон сонгон шалгаруулалт.
Ихэнх байгууллагуудын хувьд энэ нь маш чухал ач холбогдолтой бөгөөд мөн маш өндөр зардалтай байдаг. Шинэ ажилтныг ажилд авахад ажлын зараас эхлээд ажилд орох хүртэлх бүх зүйлийг багтаасан хүний нөөцийн төсөвтэй байх шаардлагатай. Өрсөлдөөн ихэссэн энэ цаг үед та төсвийнхөө ихээхэн хэсгийг дараах үйл ажиллагаануудад хуваарилах хэрэгтэй. Үүнд:
Нээлттэй ажлын байрны зар байршуулахад
Ажил горилогч нартай ярилцлага хийхэд
Background check буюу өмнөх ажлын байрны мэдээллийг шалгах
Шинэ ажилтныг сургах
Мэргэжлийн зуучлагч компанийн зардлыг тооцох
Зайнаас ажиллах боломжтой орчныг бүрдүүлэх
Эргэцийг бууруулах
Ажилтны сургалт, хөгжил болон Хүний нөөцийн менежерүүдийн ур чадварыг дээшлүүлэх.
Байгууллагын ажилтнуудын сургалт, хөгжлийн хөтөлбөрт зөв зохистой хөрөнгө оруулалт хийх нь бизнесийн салбарын удирдлагууд төдийгүй хүний нөөцийн менежерүүдэд маш чухал асуудал билээ.
Хүний нөөцийн менежер та зөвхөн байгууллагын ажилчдын ур чадварыг хөгжүүлээд зогсохгүй, өөрсдийн сургалт, хөгжилд мөн анхаараарай. Дараах үйл ажиллагаануудад тодорхой хэмжээний төсвийг зарцуулахыг зөвлөж байна.
Шинэ ажилтны сургалт
Ур чадварын зайг арилгах
Сургалтад хамрагдсан гэрчилгээ гардуулах
Цахим сургалтад хамрагдах
Хүний нөөцийн семинар, курсүүдэд оролцох
Байгууллагын хангамж урамшуулал, бусад боломжуудыг нэмэгдүүлэх.
Байгууллагууд чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, урт хугацаанд тогтвортой ажиллуулахад маш олон төрлийн нөхцөлүүдийг ажилтанд санал болгодог ба та бүхэн дараах хангамж, урамшууллыг төсөв, төлөвлөгөөндөө багтаагаарай.
Эрүүл мэндийн даатгал
Тэтгэврийн хуримтлал
Цалинтай чөлөө
Карьер хөгжлийн хөтөлбөр
Мэргэжлийн болон ур чадварын сургалт
Хувцасны хангамж
Бусад
БЭЛЭГ
Worki 2 насны ойг тохиолдуулан бид хүндэт уншигчдадаа бэлэг бэлдсэн байгаа. Та доорх товч дээр дарж UB eats-с бидэнд ирүүлсэн бэлгээ аваарай Зөвхөн эхний 50 эртэч шувуухайдаа 10.000₮ купон бэлэглэж байгаа шүү
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.