• Hey HR
  • Posts
  • 📣Хувийн хэвшлийн байгууллагууд ажиллах хүчний хомсдолд хамгийн их өртжээ

📣Хувийн хэвшлийн байгууллагууд ажиллах хүчний хомсдолд хамгийн их өртжээ

Hey HR! Энэ жилийн хүний нөөцийн бүрдүүлэлтдээ Worki платформыг ашиглахаар төлөвлөж буй бол манай борлуулалтын хэлтэстэй 7711-8252 дугаараар яг одоо холбогдоорой.

ДОТООДOД…

Манай улсын хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох мэдээ, мэдээлэл болон дотоодын компаниудын хэрэгжүүлж буй хүний нөөцийн сайн туршлагуудаас хүргэж байна. 

Өнгөрсөн онд хувийн хэвшлийн байгууллагууд ажиллах хүчний хомсдолд хамгийн их өртжээ 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс гаргасан хөдөлмөрийн зах зээлийн судалгааны дүнд нийслэлийн ажил олгогчдын 24.9 хувь нь ажиллах хүчний хомсдолд өртсөн гэх үр дүн гарчээ. 

Тэр дундаа 30 хүртэлх ажилчинтай жижиг аж ахуйн нэгж, үүнээс 66.2 хувь нь ес хүртэлх хүнтэй байгууллагууд ажиллах хүчний хомсдолд хамгийн их өртсөн байна. Үүнийг даган гадаад ажиллах хүчин авах нь ихсэж, 2024 оны эхний есөн сарын байдлаар гадаадын 106 улсын 17 мянган иргэн ажил, хөдөлмөр эрхэлж байжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 45.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. 

Голомт банк туршлага хуваалцах “Talent сonnect” арга хэмжээг зохион байгуулж эхэллээ 

Голомт банк туршлага, олж авсан мэдлэг, бүтээсэн дэд бүтцээ бусадтай хуваалцах зорилготой “Talent connect” арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Эхний уулзалтад жижиг, дунд бизнес эрхлэгч байгууллагуудын Хүний нөөцийн мэргэжилтэн, менежерүүдийг хамруулж, хүний нөөцийн салбарын 2025 оны чиг хандлага, корпорэйт байгууллагын соёлын тухай туршлагаа хуваалцжээ. 

ОЛОН УЛСАД…

Meta-н ажилтнуудаа цочроосон шинэ бодлого 

Meta ажилтнуудынхаа хувьцааны урамшууллыг бууруулж, оронд нь гүйцэтгэх удирдлагууддаа зузаан урамшуулал олгох шийдвэр гаргажээ.  

Meta-н шинэ бодлогоор гүйцэтгэх түвшний удирдлагуудын жилийн урамшууллыг үндсэн цалингийнх нь 75%-тай тэнцдэг байснаас 200% болгон нэмэгдүүлснээ зарлалаа. Тус мэдэгдэл нь компани нийт ажилчдынхаа 5 хувийг бүтээмж сул гэх нэрэн дор цомхотгож эхэлснээс 7 хоногийн дараа гараад буй юм. 

Харин цомхотголд өртөөгүй ажилтнуудынхаа хувьцааны урамшууллыг 10% хасаж байгаа аж. Тэд энэ жил AI дэд бүтцээ өргөжүүлэхэд $65 тэрбумыг зарцуулахаар байгаа тул ийн цомхотгол хийжээ.  

Gen Z дунд түвшний менежментийн албан тушаалаас татгалзаж байна 

“Robert Walters” хүний нөөцийн компанийн өнгөрсөн онд явуулсан судалгаанд 2,000 оффисын ажилтан оролцсон бөгөөд тэдний 800 нь 27 нас хүртэлх Gen Z ажилтнууд байв. Судалгаанд оролцогчдын тэн хагас нь дунд түвшний менежер болохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн бол 70 хувь нь уг ажлын байрыг "стресс ихтэй, шан харамж багатай" гэж үзсэн байна. 

Залуу ажилтнууд илүү өндөр цалин, хариуцлага, карьерын өсөлтийн төлөө хичээн ажиллах боловч уламжлалт менежментийн замналаар өсөхийг хүсэхгүй байна. Судалгаанд оролцогчдын 2/3 нь бусдыг удирдахаас илүү өөрийн карьерын өсөлтөд анхаарлаа хандуулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. 

"Залуучууд өмнөх үеийнхэн шиг байгууллагын төлөө золиос гаргахад бэлэн биш байна" гэж Robert Walters компанийн захирал Люси Биссет хэлжээ. 

HR MOMENT

Алсын зайн ажлын давуу болон сул талуудын талаарх мэтгэлцээний дунд hybrid ажлын загвар хүчтэй байр суурь эзэлж эхэлжээ. Энэ нь алсын зайн ажлын уян хатан чанарыг хадгалж, харин оффисын ажлын илүү үр дүнтэй харилцаа холбоо, менторшипийн давуу талыг хослуулсан загвар юм. Энэ удаагийн дугаарт Hybrid ажлын загварын кейс судалгаануудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Кейс судалгаа 1: CTrip.com агентлагийн дуудлагын төвийн hybrid ажилтнууд 

CTrip.com” Хятад улсын тэргүүлэгч аялал жуулчлалын агентлагийн 250 дуудлагын төвийн ажилтнуудыг ажиглан hybrid ажлын загварын үр нөлөөг судалжээ. Судалгааны явцад ажилтнуудыг хоёр бүлэгт хуваан нэг бүлэг нь оффист бүтэн цагаар ажилласан бол нөгөө бүлэг нь дөрвөн өдөр гэрээсээ ажиллаж, нэг өдөр оффист ирсэн байна. 

📊 Гол үр дүн: 

✔ Бүтээмж нэмэгдсэн – Алсын зайн ажилтнуудын өдөр тутмын бүтээмж оффист ажиллагсадтай харьцуулахад 13 хувиар өссөн. 

✔ Ажиллах цаг уртассан – Гэрээс ажилласан ажилтнуудын ажлын цаг 9 хувиар нэмэгдсэн, учир нь тэдний завсарлага богино, өвчтэй байх хугацаа бага байв. 

✔ Үр ашиг сайжирсан – Алсын зайн ажилтнуудын цаг тутмын үр ашиг 4 хувиар илүү байв. 

Кейс судалгаа 2: АНУ-ын Патент, Барааны тэмдгийн газрын hybrid ажилтнууд 

АНУ-ын Патент, Барааны тэмдгийн газрын ажилтнуудад долоо хоногийн дөрвөн өдөр алсын зайнаас ажиллах боломж олгосон нь илүү уян хатан нөхцөлийг бүрдүүлж, гүйцэтгэлийг хэвийн түвшинд хадгалах зорилготой байв. 

📊 Гол үр дүн: 

✔ Ажлын бүтээмж нэмэгдсэн – Энэ ажлын зохицуулалтын үр дүнд патентын шийдвэрүүд 5 хувиар өссөн. 
✔ Уян хатан байдлын давуу тал – Ажлын байрны байршлын сонголтыг нэмсний дараа патентын шийдвэрийн тоо дахин 8 хувиар өссөн, ингэснээр ажилтнууд илүү их эрх чөлөөтэй ажиллаж, үр ашигтай байж чаджээ. 

Hybrid загвар эцсийн шийдэл мөн үү? 

Бүтэн цагаар алсын зайны ажиллах нь дундаж бүтээмжийг бууруулах хандлагатай байдаг. Харин hybrid ажлын загвар нь бүтээмжид тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон. Уг ажлын загвар тохирсон салбарын олон байгууллага бүтээмж, шилдэг ажилтнуудыг татах болон тогтоон барихад илүү үр дүнтэй гэж үздэг. 

НR HAAAAAACK

Ажилтны амьдралын циклийн 6 үе шатад тохируулан үр дүнтэй ажиллах hack-н хоёрдугаар хэсгийг хүргэж байна. 

4. Хөгжүүлэх – Тэднийг дэмжсэнээр байгууллага тань өсөн дэвжинэ 

Олон байгууллага сургалт, хөгжлийг чухалчилдаг гэж хэлдэг ч, бодит сургалт, хөгжлийн стратеги боловсруулах, шаардлагатай нөөцийг зориулахгүй байх тохиолдол нь элбэг. Гэвч энэ нь үр ашгаа өгөх үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Мэргэжлийн хөгжлийн зөв орчныг бүрдүүлснээр ажилтнуудын оролцоо, тогтвортой байдал нэмэгдэнэ.  

📌 Сургалт, хөгжлийн гол үзүүлэлтүүд: 

✔ Бизнесийн үр дүн – Жишээ нь: Борлуулалтын өсөлт 

✔ Суралцагчийн зан төлөв – Жишээ нь: Тусламж хүсэх нь багасах  

✔ Суралцагчийн мэдлэг – Жишээ нь: Сургалтын үр дүн, үнэлгээний оноо 

5. Тогтоон барих – Ажилтнуудаа эрүүл, идэвхтэй байлгах 

Цалин, урамшуулалтай холбоогүй ажилтны тогтвор суурьшлыг сайжруулах олон арга байдаг. Хүмүүсийг ажлаасаа гарахад хүргэдэг цалингийн зөрүүнээс илүү чухал хүчин зүйлс бол ажилтны үнэлэмж, эрүүл мэнд, удирдлагын арга барил, өсөж хөгжих боломжууд болохыг судалгаагаар тогтоожээ. 

📌 Хянах шаардлагатай гол үзүүлэлтүүд: 

✔ Ажилтны урсгал – Баг, удирдлага, эсвэл тодорхой бүлэгт суурилсан хэмжилт. 

✔ Ажилтны оролцоо  

✔ Ажилтнуудын албан тушаалд байх дундаж хугацаа 

6. Ажлаас гарах – Харилцаагаа хадгалах боломж 

Ажлаас гарах үе шат нь байгууллагад ирээдүйн болон одоо ажиллаж буй ажилтнуудын туршлагыг сайжруулах үнэнч, шударга санал хүсэлт хүлээн авах сайхан боломж болдог. Та гарч буй ажилтантай ярилцлага хийн тэдний ажлаас гарсан шалтгааныг ойлгож, өмнөх үе шатуудыг хэрхэн сайжруулахаа тодорхойлох боломжтой. 

Ажилтны тодорхой хэмжээний урсгал нь байгууллагын хувьд хэвийн үзэгдэл. Их сургуулиудын адил зарим компаниуд хуучин ажилтнуудынхаа карьер өсөлтийг үргэлжлүүлэн дэмжих зорилгоор alumni networking-д хөрөнгө оруулдаг. 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.