• Hey HR
  • Posts
  • Олон улсын HR day 🎉

Олон улсын HR day 🎉

Hey HR! Worki Marathon маань энэ 7 хоногоор дуусаад азтай нэг HR-аа бид тодруулаад Gan Sports Center-н 500к эрхийн бичгээ бэлэглэхээр бэлдсэн байгаа. Хэрвээ та Worki дээр ажлын 3 зар нийтэлж амжаагүй бол өнөөдөртөө амжаад нийтлээрэй. Таныг аз ивээх болтугай 😎. Яг одоо ажлын зар нийтлэх бол ЭНД дараарай 😊 

ТРЕНДИ 

Олон улсын хүний нөөцийн өдөр бол хүний нөөцийн мэргэжилтнүүдийн байгууллага болон хүмүүст үзүүлж буй үнэ цэн, эерэг нөлөөллийг хүлээн зөвшөөрч, тэмдэглэх зорилготой юм. Энэ өдрийг олон улсад жил бүрийн 5-р сарын 20-нд тэмдэглэдэг бөгөөд ирэх долоо хоногийн даваа гаригт тохиох нь ээ.  

“Европын хүний менежментийн холбоо”-ноос Олон улсын хүний нөөцийн өдрийн сэдвийг зарладаг бөгөөд 2024 оны сэдвүүд нь:  

  • Технологи ба хиймэл оюун ухааны ёс зүйтэй хэрэглээ  

  • Ирээдүйн ажлын байрын дахин загварчлал  

  • Манлайлал 

  • Ур чадвар, боловсролд тасралтгүй хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд тэмдэглэж өнгөрүүлэх нь ээ. 

Мэдээж  энэ өдрийн хамгийн чухал нь өөрийн хийж буй ажлаасаа түр завсарлаж, хүний нөөцийн байгууллагад бий болгож буй үнэ цэнийг анхаарч авч үзэх цагийг бидэнд өгдөг билээ. Тиймээс HR та энэ өдөр амжилтаа тэмдэглэж, өөрийн карьерын амжилтын буухиагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөндөө цаг гаргахыг Worki нь зөвлөж байна. 

Танд Олон улсын хүний нөөцийн өдрийн мэнд хүргэе! 🎉🎉

СОЁЛЫН БУЛАН

Шинэ булан мэндэллээ 🎉

Хамгийн эерэг байгууллагын соёлууд #1 

Инновацлаг соёл нь ажилтнуудын бүтээлч байдал, шинэ зүйлсийг турших болон эрсдэл хүлээн авахад бэлэн байдлыг дэмждэг соёл юм. 

Ямар соёлтой компанийг Инновацлаг соёлтой гэх вэ? Хэв шинжүүдийг жагсаавал: 

  • Бүтээлч байдал, туршилт хийхийг үнэлдэг 

  • Хамтын ажиллагаа чухалчилдаг 

  • Ажилтнууддаа эрх мэдэл олгодог 

  • Нээлттэй харилцаа холбоотой байдаг 

  • Дэмжлэг үзүүлдэг 

Инновацлаг соёлоороо танигдсан алдартай компани бол Apple билээ. Тэд Дизайн, Хэрэглэгчийн туршлага болон Нууцлалдаа анхаардаг бөгөөд шинийг санаачлагч компани гэдгийг бид сайн мэддэг. Fast Company -ийн хамгийн шинийг санаачлагч компаниудын жагсаалтад байнга дээгүүр байр эзэлдэг тэд дизайн, технологитой холбоотой олон тооны патент эзэмшдэг байна. Apple-ийн соёл нь бүтээлч эрх чөлөө, хатуу хяналтыг хослуулдаг бөгөөд инновацлаг хамт олны соёлыг бүрдүүлсэн нь чухал нөлөөтэй байж мэдэх юм... 

Mongolia Talent Network нь харилцагч байгууллагуудын ажлын байрны соёлын түвшинг тодорхойлж, оновчтой болгоход нь туслах зорилгоор мэргэжлийн түвшинд судалгаа, дүн шинжилгээг хийж байна. Бидэнтэй хамтран компанийнхаа соёлын онцлог давуу талууд болон сайжруулах шаардлагатай цэгүүдийг тодорхойлохыг хүсвэл ЭНД дараарай. 

ОНЦЛОХ СУРГАЛТ

HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой. 

HR-УУД ЮУ ХЭЛЭВ?

HR-ууд юу хэлэв буланд маань “Монголиа Талент Нэтворк” ХХК-ийн Хүний нөөцийн менежер Ч.Саруулбуян оролцлоо. 

Байгууллагадаа шилдэг талентуудыг татах, хадгалахын тулд та болон танай байгууллага ямар стратеги баримтлан ажилладаг вэ? 

Манай компанийн хувьд байгууллагын соёлоороо хамгийн түрүүнд татдаг. Бусад компаниудтай харьцуулахад илүү нээлттэй байдаг учраас бүх шатны ажилтнууд маань хоорондоо харилцахдаа нээлттэй, чөлөөтэй харилцаж үргэлж бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлж байдгаараа онцлогтой гэж бодож байна. Мөн бид компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлүүдийг чухалчлан харж MTN SPIRIT буюу “Supportive, Professional, Integrity, Result-driven, Invincible, Trendsetter” гэдэг үнэт зүйлүүдээ баримтлан шинээр орох ажилтнуудаа хайж ажилладаг. 

Та хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байхдаа хамгийн амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцаач? 

Бид 2024 онд сургалтын төлөвлөгөө гарган сар бүр ажилтнуудаа мэргэжлийн болон хувь хүн талаас нь хөгжүүлэх сургалтуудыг хэрэгжүүлээд явж байгаа. Сургалт орохдоо аль болох дотоодын ажилтнуудаараа оруулж байгаа ба дараа нь асуулгаар дүгнэдэг бөгөөд хэрэгжиж эхэлснээсээ хойш компанийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, хувь хүний хөгжилд эергээр нөлөөлж байгаа билээ. 

Хүний нөөцийн ажилд нь тулгарч байсан хамгийн чухал сорилтуудаасаа хуваалцаач? Тэдгээрийг та хэрхэн даван туулсан бэ? 

Хүний нөөцийн салбарт ажиллаж буй бүх хүмүүст хамгийн ихээр тулгардаг асуудал бол ажиллах хүчний хомсдол болон ажилтны тогтвор суурьшилтай ажиллах явдал байдаг. Үүнтэй холбоотойгоор компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтнууддаа олгох хангамж, бенефитийг нэмэгдүүлэхэд илүү чиглэн ажиллаж байна.

Хүний нөөцийн менежер ямар ур чадваруудыг зайлшгүй эзэмшсэн байх ёстой вэ?  

Хүний нөөцийн менежер нь нэг утгаараа компанийнхаа бүх ажилчдын Buddy буюу халамжлагч гэж хэлж болох байх. Мөн захирал болон ажилтнуудын дунд гүүр болж өгдөг гэж боддог. Ажилтан орчиндоо дасан зохицоход хугацаа ордог тул сайн найз нөхөр нь байж, сэтгэл санааны дэмжлэгийг шаардлагатай үед үзүүлэн EQ өндөртэй байх хэрэгтэй гэж боддог. Мөн энэ мэргэжлээр ажиллахаар төлөвлөж буй хүмүүст HR Analytic буюу өгөгдөлд суурилсан шинжилгээ, судалгаа хийх чадварыг эзэмших хэрэгтэй. 

Таны өдөр тутамдаа ашигладаг, ажлыг нь хялбарчилдаг платформ, хэрэгслүүд юу вэ? 

Миний хувьд хамгийн их хэрэглэгддэг хайртай "Worki" платформоо ашиглан ажлынхаа өдрийг эхлүүлдэг. Мөн LinkedIn-г түлхүү өдөр тутамдаа ашиглаж байна.

🙌 Хэрвээ та ч бас бусад HR-уудтайгаа өөрийн туршлага, know-how-аа хуваалцахыг хүсвэл ЭНД дарж өөрийн мэдээллээ ирүүлээрэй 

EMPLOYER BRANDING  

Employer Branding-н сайн туршлагууд #7 

Netflix бол хамгийн өргөн сонголт бүхий контентуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авах боломжтой, орчин үеийн чиг хандлагыг тодорхойлж буй Интернэт ТВ-ийн үйлчилгээ /Стриминг/ юм. 

Netflix-с бид юу сурч болох вэ?  

Бараг хүн бүр тэдний талаар дор хаяж нэг юм уу түүнээс дээш удаа сонссон байдаг гэхэд буруудахгүй. Тэдний Employer Branding нь компанийн бусад маркетингийн ажилтай уялдан явж байдаг бөгөөд ингэснээрээ олон боломжит ажил горилогчдод хүрэх боломжтой гэж үздэг. 

Netflix-ийн карьерын хуудас нь “Гайхалтай ажлын байр шилдэг хамт олон болон шийдэх ёстой асуудлуудаас бүрддэг” гэсэн энгийн гарчгаас эхэлдэг бөгөөд түүнээс цааш соёл, компанийн түүх, ажилчдын түүх зэрэг нэлээн өргөн хүрээтэй болдог. Netflix нь ажилчдын түүх, дотооддоо хэрэгжүүлдэг үйл ажиллагааг бусадтай хуваалцахаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформуудыг идэвхтэй ашигладаг байна. 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.