- Hey HR
- Posts
- HR Trend 2025 🌟
HR Trend 2025 🌟
Hey HR! Маргааш орон нутгийн сонгуулийн санал хураалтын өдөр тохиож буй бөгөөд HR та хамт олноо орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан мессеж хамт олондоо түгээхээ мартуузай 🤗
НR TREND 2025
Он гарахад 13 долоо хоног үлджээ. Бид 2025 оны 11 HR Trend-г танд цувралаар хүргэхээр бэлдлээ.
Тренд #1: Хиймэл оюун ухааныг үйл ажиллагаанд нэвтрүүлэхээс эхлээд ажлын байранд бүрэн ашиглуулах
Хиймэл оюун ухааныг (GenAI) нэвтрүүлснээр ажлын үйл явцыг хурдацтай өөрчилж байна. Ажилтнууд хиймэл оюун ухааныг ихэнхдээ ажил олгогчдодоо мэдэгдэхгүйгээр ашиглаж байгаа ба хиймэл оюун ухааныг бүрэн нэвтрүүлснээр өөрийнх нь ажлыг орлоно гэж санаа зовдог. Ийм байхаас ч аргагүй юм, учир нь хиймэл оюун ухааны хөгжил дэлхий дахинаа анхан шатандаа явж буй бөгөөд хүмүүсийн ажлыг орлох эсэх, ирээдүйд юу болох талаар тодорхойгүй зураглалгүй байгаа билээ.
Хиймэл оюун ухааны хөгжил дараагийн үед гарахад бидний өнөөдөр хүний нөөцийн бодлогоор зохицуулж буй зохицуулалтууд ч дагаад өөрчлөгдөх бөгөөд бидэнд инновацыг нэвтрүүлэх, бүтээмжийг өсгөхөд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж болох талаар бүх удирдлага өөрсдөд нь бий гэсэн үг.
Иймд хүний нөөцийн хэлтэс энэхүү бүх үйл явцыг хянах үүрэг хүлээж, туршилт хийх, ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын бүтцийг дахин төлөвлөх, аюулгүй байдлыг хамгаалах зэрэг онцгой үүргүүдийг ирэх жилүүдэд хүлээх нь ээ.
🔗 Хэрвээ танай компанид Ажил олгогчийн брэндээ сайжруулах хэрэгцээ байгаа бол ЭНЭ холбоосоор мэдээллээ илгээн Монголиа Талент Нэтворк ХХК-ийн Employer branding service-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
WORKI | IAP СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
Хэрвээ танай байгууллагат Ажлын байран дахь стрессийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, Стрессийг удирдах энгийн аргуудтай танилцах, Бие биедээ дэмжлэг үзүүлэх орчныг бүрдүүлэх, Багийн ажиллагааг сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа бол таныг бид таныг Worki болон Сэтгэл Судлалын Хүрээлэн хамтран “Ажлын байран дахь стрессээ удирдах энгийн аргуудтай танилцах нь” сэдэвт эвентэд урьж байна.
Тус арга хэмжээ нь Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өдрийг тэмдэглэх хүрээнд 10-р сарыг дуустал 7 хоног бүрийн пүрэв гаригт нийт 4 удаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, ажлын байран дахь стрессийг удирдах аргуудыг зааж өгөхөд чиглэгдсэн билээ.
Үнэ төлбөргүй ба Хэрэв та бүргүүлэхийг хүсвэл ЭНД дарж бүртгэлээ баталгаажуулаарай. Мэдээж оролцогчдын тоо хязгаартай байгаа шүү 😀
ОНЦЛОХ ЭВЕНТ
Төслийн удирдлагын хамгийн том арга хэмжээ – EvolvePM: Shaping Tomorrow’s Success Stories болоход 2 хоног үлдлээ.
Пи Эм Ай Монголиа Чаптэр (PMI® Mongolia Chapter) -аас жил бүр зохион байгуулдаг олон улсын бага хурлыг “ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ: МАРГААШИЙН АМЖИЛТЫН ТҮҮХИЙГ БҮТЭЭХ НЬ” сэдвийн хүрээнд 10-р сарын 12-ний өдөр UB Hotel Event Hall-д зохион байгуулах гэж байна.
Энэ жил төслийн удирдлагын туршлага, шинжлэх ухаан, мэргэжлийг хөгжүүлэхэд Монгол Улсын ололт амжилт, сургамжийг онцолж, төслийн менежментийн сүүлийн үеийн дэлхийн чиг хандлага, томоохон туршлагуудаас хуваалцах болно.
Санал бодлоо бодит ажил хэрэг, үр дүн болгож, хүрээллээ тэлэн илүү амжилттай түүхийг бүтээхийн төлөө хамтдаа нэгэн дор цуглацгаая! Дэлгэрэнгүй хөтөлбөрийг ЭНЭ холбоосоор нэвтэрч үзнэ үү.
HR TIPS
Ажилтнуудын 4 хүн тутмын 3 нь эрүүл хоол гаргадаг цайны газар эсхүл vending машинтай байхыг хүсдэг байна. Гэхдээ ажил олгогч нарын талаас бага хувь нь энэхүү бенефитыг олгодог гэсэн судалгаа байна.
Таны санал болгож буй бенефит нь зөвхөн ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, KPI сайжруулахад чиглэсэн байх албагүй бөгөөд ажил дээрээ ердөө эрүүл хоол хүнс, идэх боломжийг бий болгож чадсанаар ажилтнуудын энгэйжмэнт 10%- нэмэгддэг байна.
HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.