• Hey HR
  • Posts
  • LinkedIn дээр 289,900 Монгол хэрэглэгч бий

LinkedIn дээр 289,900 Монгол хэрэглэгч бий

Hey HR! Маргааш буюу 3-р сарын 1-ны өдөр Employee Appreciation Day буюу “Ажилтнууддаа талархлаа илэрхийлдэг өдөр” тохиож буй. Ажилтнууддаа талархлаа заавал илэрхийлэхийг компанийнхаа удирдлагын багт сануулаарай HR-уудаа 😊

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? 

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТРЕНД НЬ ЮУ БАЙГАА ВЭ? 
#1 шалтгаан: Тэдний шинэ ажлын боломжид нээлттэй хандах #1 шалтгаан нь карьерын өсөлт. 

LinkedIn АШИГЛАСНААР ЯМАР ДАВУУ ТАЛ БИЙ БОЛОХ ВЭ? 

  • LinkedIn нь тухайн ажил горилж буй хүний талаарх олон талт мэдээлэл цуглуулах боломжтой дэлхий дахинд ашиглагдаж буй талентуудын платформ юм. 

  • Ажлын байрны саналд нээлттэй хандаж буй хэрэглэгчдийн 75% нь LinkedIn-р дамжуулан мэдээллээ түгээсэн байна. 

  • Эрэлт ихтэй ажлын байр болон Менежментийн түвшний ажлын байранд сонгон шалгаруулалт хийхдээ ажил олгогч нар түлхүү LinkedIn-г ашигладаг. 

  • LinkedIn Recruiter Tool-үүдээс сонгон ашигласнаар 60%-р илүү үр дүнтэй хайлт хийж чаддаг. 

ДОТООДОД ХАРИН... 

Монгол улсад LinkedIn-ий хэрэглээ ямар байдаг вэ? 

  • 2024 оны 1-р сарын байдлаар LinkedIn дээр 289,900 орчим монгол хэрэглэгч бий. Тодруулбал, Монгол улсын нийт хүн амын 8.7% нь LinkedIn ашигладаг аж. 

  • Эдгээр хэрэглэгчийг насны бүлгээр ангилан үзвэл 25-34 насныхан дийлэнх буюу 65%-г эзлэж байна.  

Тэгвэл эдгээр хэрэглэгчдийн санд нэвтэрч, хэрхэн үр дүнтэй хайлт хийх вэ? 

  • Монголиа Талент Нэтворк ХХК дөнгөж энэ долоо хоногт Talent Solutions сургалтыг харилцагч байгууллагууддаа хүргэж эхэлжээ. 

  • Монголдоо анх удаа LinkedIn-ий ахисан түвшинд хайлт хийх аргачлалыг HR-уудад зориулан хүргэж эхэлсэн нь энэ аж. Talent Solutions сургалтыг Linkedin Certified Marketing Insider орох юм гэнэ шүү 😎 

Сургалтаар ямар ур чадварыг эзэмших вэ гэхээр, 

  • Талентуудыг байршил, боловсрол, туршлага, ур чадвар, гадаад хэлний мэдлэг зэрэг хүчин зүйлээр ялган тэднийг олох; 

  • Зайнаас ажиллах боломжтой дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монгол талентуудыг олох; 

  • LinkedIn дээр өөрсдийн компанийн албан ёсны хуудсыг үүсгэж, ажил олгогчийн брэндийг бий болгож, чадварлаг авьяастныг өөртөө татах боломжтой болох нь ээ.    

Сургалт нь зөвхөн танай байгууллагын үйл ажиллагааны онцлог, хэрэгцээнд тулгуурлан захиалгаар явагдах бөгөөд хэрэв сонирхож байгаа бол [email protected] хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

ХАМТДАА ЗӨВЛӨХ ҮҮ? 

Манай Worki хэрэглэгч нар луу сар бүр “Даргаасаа нуу” и-мэйл товхимол явж байгаа билээ. Онцгой түүх дээр ирүүлсэн нэг кэйс дээр бүгдээрээ HR-ийнхаа зүгээс юу гэж зөвлөх байсан бэ? Түүнд туслаарай, Та бүгдийнхээ бүх зөвлөгөөг дамжуулах бөгөөд магадгүй нэг хүн ч гэсэн урам зориг авч, карьерын үнэтэй зөвлөгөөгөө өгөөрэй 😊  

🔗 Даргаасаа нуу цахим товхимлын дугааруудыг унших бол ЭНД дарж, бүх дугаарыг нь уншаарай 

Би нэг үйлдвэрт ажилдаг юм л даа. Ерөнхий захирал маань намайг зөрсөөр байгаад үйлдвэрээс гаргаад удирдах түвшинд авчраад тавьчихваа, одоо харин намайг удирдах түвшинд ажиллаж байгаа болохоор тухай үед намайг эсэргүүцэж байсан хүмүүс дургүй байгаа нь бүүр илт мэдрэгдээд, байнга асуудал гардаг болоод ажил дээрээ байхаас дургүй хүрээд байдаг болчихсон. Өчигдөр бүүр хамтран ажилдаг газраас гомдол ирээд эргээд хариу бичиж нөгөө талын хэлтсийн захиралд үзүүлтэл ийм юм бичээд байхдаа яадаг юм боль боль би өөрөө бичье гээд намайг загнаад гаргав. эргүүлээд нэг юм бичээд над руу явуулсан нь миний бичсэнээс утга нээх ялгагдахгүй 😒 Ерөнхий захирал маань гадаад руу эмчилгээнд явчихсан надаа их л найдаж байсан байхдаа одоо яая дөө байз, ажлаасаа гарчихмаар санагдаад байх юм...  

Онцгой түүхүүд буланд ирүүлсэн түүх

HR - ХААААААК 

CareerPlug-с гаргасан Ажил горилогчийн туршлагын судалгааны тайлангаас онцлон хүргэж байна. 

Ажил горилогч ажилд анкетаа илгээхэд юу хамгийн их нөлөөлдөг вэ?  

Тэгвэл Нээлттэй ажлын байран дээрээ хандалт их авахын тулд хэрэгжүүлж эхлэх 4 алхмыг хүргэж байна. Танд хэрэг болно гэж найдаж байна 😉 

  • Ажлын байрны тодорхойлолтоо маш ойлгомжтой, тодорхой бичих 

  • Ажил олгогчийн брэндээ сурталчлах: Танай компанийг яагаад сонгох хэрэгтэй гэдгийг нь ойлгуулж чадах контентууд, байнга ашигладаг түлхүүр үгтэй болоорой. Жишээ нь “БИД УЯН ХАТАН АЖЛЫН ЦАГ САНАЛ БОЛГОДОГ” гэх мэт. Хэрэв контентуудаа хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол манай ‘Employer Branding Package’-тай ЭНД дарж танилцаарай. 12 компанийг оролцуулах бөгөөд хүсэлтээ зөвхөн 3/22 хүртэл ЭНД авч байгаа шүү. 

  • Визуал контентууд ашиглах: Мэдээж дизайнер хайж байгаа бол Paint дээр дизайнер хайж байна гээд биччихсэн ч яах вэ дээ. Хэрэв дизайнертай бол ажил горилогчийн анхаарал, сонирхлыг татахуйц контент бэлдэн сошиал хуудсуудаараа цацаарай. Учир нь танай компанийн сошиал хуудсыг дагадаг, танай компанийн үнэнч хэрэглэгч дунд брэнддээ дурлаж ажиллах боломжтой талентууд зөндөө л байгаа байх 😊 

  • Мэдээлэл хүргэх олон сувгийг үр дүнтэй, уялдаа холбоотой байлгах. Жишээ нь Worki дээр ажлын зараа оруулсан бол компанийнхаа сошиал хуудсуудаар нийтлэхдээ Worki-н линкээ заавал оруулаарай. 

ТАНАЙ ОРОН ЗАЙ

Хамтран ажиллагч байгууллагуудынхаа хүсэлтэд үндэслэн бид шинэ булантай боллоо.  

Хэрвээ танай байгууллага B2B буюу байгууллагад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг бол, 1600+ HR-уудад өөрсдийн компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэхийг хүсэж байгаа бол бид монголын анхны болон цор ганц хүний нөөцийн мэргэжилтнүүдэд хүрдэг Hey HR! Цахим шуудандаа баннер байршуулах үйлчилгээ санал болгож эхэллээ. Өө нээрээ, тогтмол нээж уншдаг HR-ууд 32% хувь гэхээр 512 HR-уудад нэг дор мэдээлэл өгч болох нь ээ 😉  

🔗 Хэрэв баннер байршуулах бол ЭНЭ формыг бөглөөрэй  

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.