- Hey HR
- Posts
- “Netflix” компани шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа ур чадвараас илүү хандлагыг илүүд үзнэ
“Netflix” компани шинэ ажилтан сонгон шалгаруулахдаа ур чадвараас илүү хандлагыг илүүд үзнэ

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
“HR Community” Судалгаанд оролцох линк: https://forms.office.com/r/7GSFHyT8ec
ДОТООДОД…
Монголд ажиллаж буй гадаад иргэдийн тоо 33.6 хувиар өсөж, БНХАУ-ын иргэд 70 хувийг нь бүрдүүлж байна

Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн тоо III улирлын байдлаар 23.8 мянга байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Гадаадаас ирсэн ажилчдын 70 орчим хувь нь БНХАУ-аас ирсэн бол дараа нь БНЭУ-ын иргэд бичигджээ. Энэтхэг улсын санхүүжилттэй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимжихтэй зэрэгцэн Монголд ажиллаж буй энэтхэгчүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 63.2 хувиар өссөн байна.
Харин салбарын хувьд гадаад ажилчдын дийлэнх нь уул уурхай олборлолт, барилга, боловсруулах үйлдвэрийн салбарт ажиллаж байна. 2025-2026 онд гадаадаас ажиллах хүчний тоонд Засгийн газраас квот тогтоогоогүйгээс гадна ажлын байрны төлбөрөөс чөлөөлж байгаа юм. Харин 2024 онд 27,851 гадаад ажилтныг Монголд ажиллахыг зөвшөөрч байжээ.
Үүнээс гадна хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллахаар зуучлагдсан монгол иргэдийн тоо тайлант хугацаанд 51 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
ОЛОН УЛСАД…
"Netflix" компанийн ажилд авах шалгуур: Ур чадвараас илүү хандлагыг шалгана

Netflix компанийн ажилд авах процесс зөвхөн мэргэжлийн ур чадвар бус, хувь хүний ёс зүй, хандлагыг нарийн хэмждэг бүтэцтэй. Жессика Нилийн хэлснээр, ажил горилогч оффисын хүлээн авалтын бүсэд хэнтэй хэрхэн харилцаж байгааг ажиглан, түүнийг “сүүдрын үнэлгээ”-нд тусгадаг байна. Энэ нь тухайн хүний хандлага, багийн уур амьсгалд хэрхэн нөлөөлөхийг урьдчилан тодорхойлох зорилготой байсан юм.
“Хандлага хэзээ ч худал хэлдэггүй” гэж тэр онцолжээ. Камергүй, ажлын ярилцлагаас гадуур орчинд илэрч буй зан төрх нь хүний үнэн мөн чанарыг хамгийн тод харуулдаг гэж Нил үздэг. Иймээс хамт олны сөрөг энергийг хордуулж эрсдэлтэй, өөрийгөө хянах чадваргүй хүмүүс энэ шалгуур давж чадахгүй байв.
Нилийн дүгнэлтээр, өндөр ур чадвартай боловч бүтэлгүй, эсвэл хуурамч хичээсэн хүмүүсийг ажилд авах нь урт хугацаанд багийн бүтээмж, уур амьсгалд хор хөнөөлтэй байдаг. Тиймээс Netflix компани “хэнтэй ч, ямар үед ч хүндэтгэлтэй ханддаг хүн” байх зарчим гол шалгуурын нэг болсон байна.
Хүлээн авагчид Жессика Нилийн даалгавраар ажил горилогчийн хандлагыг ажиглаж, “Хэн бүгдэд хүндэтгэлтэй хандсан бэ?” гэсэн асуултаар санал өгдөг байжээ. Энэ аргачлал нь түр зуурын туршилт биш, харин Netflix компанийн багийн соёлыг хамгаалах системийн бүрэлдэхүүн хэсэг болох төлөвлөсөн юм.
Нилийн үзэж байгаагаар ажил горилогч бусдын өмнө биш, харин үл анзаарсан үедээ хэрхэн хандаж буйгаараа өөрийгөө илчилдэг бөгөөд энэ нь цаашдын хамтын ажиллаанд хамгийн бодит үзүүлэлт болдог.
“Гайхалтай чадвартай хэрнээ бүдүүлэг хүн хэрэггүй” гэж тэр хатуу баримталж иржээ. Иймээс Netflix-д нэгдэхийн тулд ажил горилогч зөвхөн ярилцлагад амжилттай ороход бус, анх оффисод хөл тавьснаас эхлээд гарах хүртэл бүх харилцаандаа хүндэтгэлтэй байх шаардлагатай байна.
HR MOMENT
Кейс судалгаа: HubSpot “Culture Code”-ын ил тод байдлаар итгэлцэл, оролцоог нэмэгдүүлсэн нь

📌 Нөхцөл байдал:
HubSpot компани дэлхийн хэмжээнд хурдтай тэлэхийн хэрээр ажилтнуудын хоорондын итгэлцэл, соёлын нэгдмэл байдал алдагдах эрсдэлтэй тулгарсан. Олон шинэ ажилтнууд нэгдэж, байгууллагын үнэт зүйл, зорилго, уур амьсгалын талаар ойлголт харилцан адилгүй байв. Энэ нь ажилтнуудын урам зориг, оролцоо, үнэнч байдлыг сулруулах магадлалтай байжээ.
💡 Шийдэл: “Culture Code” буюу байгууллагын ил тод соёлын баримт бичиг
HubSpot байгууллагын үнэт зүйл, зан төлөв, шийдвэр гаргалтын зарчмыг ил тод болгохын тулд “Culture Code” нэртэй баримт бичгийг боловсруулж, нийтэд нээлттэй болгосон. Энэхүү санаачилга дараах зүйлсийг агуулдаг:
Компанийн соёлын философи, үнэт зүйлсийг тодорхой заасан,
Ил тод байдлыг бодитоор хэрэгжүүлэх зорилгоор дотоод мэдээлэл, бодлого, зарим цалингийн мэдээллийг ажилтнуудад нээлттэй хуваалцах,
Удирдлагуудын сар бүрийн Q&A уулзалт явуулж, ажилтнууд бүх түвшинд асуулт асуух боломжтой байх,
Өөрийн соёлын кодыг олон нийтэд нийтэлснээр байгууллагын үнэт зүйл, соёлыг гадна талдаа ч ойлгомжтой, бодитой харуулсан.
📈 Үр дүн:
Ажилтнуудын итгэлцэл, байгууллагын үнэт зүйлд итгэх итгэл мэдэгдэхүйц өссөн.
HubSpot “Glassdoor”-ын “Ажиллахад хамгийн сайхан компаниуд”-ын жагсаалтад жил дараалан багтсан.
Ажилтнууд илүү идэвхтэй оролцож, дотоод санал, санаачилга илэрхийлэх түвшин нэмэгдсэн.
Байгууллагын соёл дэлхий даяар нэг стандарт, нэгдмэл үнэт зүйлтэй болж төлөвшсөн.
🔍 HR сургамж:
HubSpot-ийн туршлагаас харахад ил тод байдал бол зөвхөн мэдээлэл хуваалцах тухай бус, итгэлцэл, соёлыг бодитоор төлөвшүүлэх хүчтэй хэрэгсэл юм. Байгууллагын үнэт зүйл, хандлагыг ил тод зарлах нь ажилтнуудын итгэл, урам зориг, оролцоог урт хугацаанд тогтвортой өсгөдөг.
HR HAAAAACK
🎤 Даваа гарагийн дуут мессеж

Ажлын долоо хоногийг үүрэг даалгавраас биш, хүний холбооноос эхэлье.
Энэ долоо хоногт хэрэгжүүлэх шинэ санаа: Багийн ахлагч бүр Даваа гарагт багтаа богино дуут мессеж (1–2 минут) илгээж, дараах зүйлсийг хуваалцаарай
Энэ долоо хоногт хийгдэх гол ажлууд
Өнгөрсөн долоо хоногийн нэг эерэг, бахархмаар зүйл
Хувийн өнгө аяс бүхий жижиг сэдэв (жишээ нь: “Амралтын өдөр хөдөө салхинд гарсан” гэх мэт)
Яагаад үр дүнтэй вэ?
Энгийн нэг и-мэйлийн оронд дуут мэндчилгээ хуваалцах нь багийн уур амьсгалыг эерэг болгож, хол байсан ч ойр дотно мэдрэмж төрүүлнэ. Ялангуяа алсын зайн болон хосолмол ажлын орчинд тохиромжтой. Таны багийн харилцаа холбоонд “амь оруулж”, хүмүүс ч бас хариуд нь дуут мессеж илгээж эхэлбэл багийн уур амьсгал сайжирч болох юм.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
