- Hey HR
- Posts
- New Post
New Post
ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?
54 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн форум энэ сарын 15-19-ны өдрүүдэд “Итгэлцлийг дахин сэргээх нь” сэдвийн хүрээнд Швейцарын Давос хотноо болж өндөрлөлөө. Тус арга хэмжээний үеэр олон улсын эрсдэлийн судалгааг танилцуулдаг бөгөөд Монгол улсын хувьд доорх эрсдэлүүдийг ойрын 2 жилд манай улсад тулгарч болох гол эрсдэлүүд хэмээн нэрлэсэн байна. Дүгнэхэд, манай улсад ч brain drain index буюу чадварлаг ажиллах хүчний гадагшаа явах урсгал 4.3 буюу жил ирэх бүр нэмэгдсээр байгаа билээ. Эдгээр эрсдэлүүдэд анхаарахгүй бол цаашид ч энэ тоо улам нэмэгдэж ч магадгүй л юм.
ДОТООДОД ХАРИН….
Mongolia Talent Network-с эрхлэн гаргасан HR Solution for 2024 судалгаанд ажилдаа сэтгэл ханамжтай байхад нөлөөлөх хүчин зүйлсийг үе хоорондын ялгаатай байдлаар тус тусад нь тодорхойлжээ.
Ажиллах хүчний хамгийн их хувийг бүрдүүлж буй Young Millennials үеийнхэн ажлын зохион байгуулалт уялдаа холбоотой сайтай байх нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг гэсэн бол хамгийн бага хувийг бүрдүүлж буй Old Millennials үеийнхэн Байгууллагын алсын хараа үнэт зүйлс нь таалагддаг байх нь сэтгэл ханамжид эергээр нөлөөлдөг тухай дурдсан байна.
HR - ХААААААК
Ажилтнуудын байгууллагаа бусдад санал болгох үзүүлэлт (Employee Net Promoter Score) гэдэг нь өөрсдийн байгууллагын ажилтнуудын сэтгэл ханамж болон энгэйжмэнтийг хэмжих чухал тоон үзүүлэлт болдог билээ. Энгийнээр хэлбэл танай байгууллагын ажилтнууд өөрийн ойр дотнынхон, гэр бүл, найзууддаа ажиллаж буй байгууллагаа ажиллахад таатай газар гэж тодорхойлон санал болгож буй үзүүлэлтийг хэлдэг. Нөгөө талаасаа, Gallup-н судалгаанд ажилтнуудын энгейжмент сайтай байгууллагын ашгийн хэмжээ 21% их, ажилтнуудын бүтээмж 17%-р илүү байдаг гэдэг дүгнэлт гарчээ.
Ямар давуу талтай вэ?
Маркетингийн судалгааны арга зүйд хэрэглэгч нараасаа сэтгэл ханамжийг нь хэмжих зорилгоор авдаг энэ судалгааны аргыг хүний нөөцийн менежерүүд ч өргөнөөр ашиглах болсон бөгөөд өгөгдөл цуглуулах, боловсруулахад маш бага хугацаа шаарддаг тул бүх ажилтнуудаа хамруулах, байнгын тогтмол хийх, ажилтнуудын сэтгэл ханамжийг үнэн зөв хэмжих шалгарсан арга хэмээн үздэг аж. Хамгийн гол нь ажилтнуудаасаа нууцаар саналаа авах нь чухал гэнэ.
Сул тал нь юу вэ?
Ажилтнуудын хэр зэрэг урам зоригтой байгаа болон ажлаа солих тухай бодолтой байгаа эсэхийг энэ үзүүлэлтээр хэмжих боломжгүй. Түүнчлэн, нууцаар санал авалт авах учраас саналаа өгөөгүй байгаа ажилтнуудыг мэдэх боломжгүй учраас бүх хүнийг оролцуулсан дүгнэлт гарахгүй байх магадлалтай бөгөөд зөвхөн тоон үзүүлэлтээр хэмжих учир нарийн шалтгаануудыг илрүүлэх боломжгүй зэрэг сул талуудтай юм.
Яаж хэмжих вэ?
Судалгааны асуулгаа бэлдэх. Ингэхдээ хариултаа 1 (огт санал болгохгүй) - 10 ( үргэлж санал болгоно) оноогоор үнэлэх байдлаар бэлдэнэ.
Хэрвээ танай байгууллагын ажилтны тоо их эсхүл олон салбартай зэрэг бол өөр өөр линк үүсгэж явуулбал дараа нь аль хэсэгт илүү асуудалтай байгааг харахад хялбар болно гэдгийг санаарай
Дэмжигчид: 9 болон 10 оноо өгсөн ажилтнууд ажилдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд ам дамжсан байдлаар компаниа үргэлж бусдад санал болгодог гэсэн үг байх нь.
Идэвхгүй: 7 болон 8 оноо өгсөн ажилтнууд ажилдаа дундаж сэтгэл ханамжтай байгаад аюул учруулах хэмжээнд биш ч гэсэн компанийн өсөлтөд хувь нэмэр оруулах хүсэлгүй болсон байх нь бий.
Сөрөг: 1-6 оноо өгсөн ажилтнууд ажилдаа сэтгэл ханамжгүй байгаад зогсохгүй анхаарал заавал хандуулах шаардлагатай болсон бүлэг юм. Тэд гадагшаа гэлтгүй байгууллага дотроо ч ажлынхаа талаар сөрөг зүйлсийг ярих хандлагатай тул чухалчилж авч үзэх хэрэгтэй болох нь ээ.
ENPS-г хэрхэн тооцох вэ?
ENPS= ( Дэмжигчид- Сөрөг) / Нийт судалгаа бөглөсөн ажилтнуудын тоо * 100
Жишээ: ENPS= (30- 10) / 60* 100=33.3 гэсэн үг.
ENPS хэд байх ёстой вэ?
ENPS нь -100 с +100 н хооронд хэмжигддэг. 10-30 гарвал сайн, 50-70 бол хангалттай сайн, 80-с дээш бол бүр “супер” л гэсэн үг байх нь.
Олон улсад хэд байдаг вэ?
Хамгийн чухал ялгарал нь байгууллагын үйл ажиллагаа явуулж буй салбараас хамааран өөр өөр байдаг байна. Perceptyx-н судалгаагаар дунджаар бенчмарк нь 12, байгууллагуудын дунджаар 14 гэсэн статистик гаргажээ. Салбараар нь аваад үзвэл доорх үзүүлэлтүүд дундаж гэж тооцогджээ.
Харилцаа холбооны салбар 27
Үйлдвэрлэл 13
Мэдээллийн технологи 26
Эрүүл мэнд -6.5
Эцэст нь, энэхүү судалгааны арга нь HR-уудаас нэг их хүчин чармайлт шаардахгүйгээр хийж болох бөгөөд excel дээр хэдхэн үйлдэл оруулаад л тайлангаа бэлдэх боломжтой, хамгийн чухал нь ажилтны сэтгэл ханамжийг харах боломжтой сонирхолтой арга байгаа шүү. Учир нь хүн ажилдаа дуртай, сэтгэл ханамжтай гэж боддог ч яг бусдад хэр санал болгох вэ гэдэг нь тухайн байгууллагын талаар олон дүгнэлтүүдийг гаргах боломжтой үзүүлэлт юм. За ингээд хэрэв HR та энэхүү аргыг ашигладаггүй бол ажилтнуудаасаа нэг судалгаа аваад олон улсын дунджаас хэр байгаагаар өөрийн байгууллагын эрүүл мэндээ нэг хэмжээд үзээрэй.
WORK WITH WORKI
Бид өөрсдийн платформ дээр хамгийн их дагагчтай компаниудаа “компани” цэс рүү ороход шууд харагдахаар байршуулдаг бөгөөд их дагагчтай, сайн үнэлгээтэй байснаар нээлттэй ажлын байраа ажил горилогч нарт хүргээд зогсохгүй өөрийн компанийн брэндингийг таниулах боломжтой. Ингээд Worki дээрх хамгийн их дагагчтай 5 компанийг танилцуулж байна.
Central express CVS 3.3k
Green group 1.8k
APU 1.4k
ABO International 1.2k
Icemark 1.1k
Тэдний Worki дээрх үнэлгээ хэд байна вэ?
Central Express CVS : Worki дээрх дундаж үнэлгээ 3.8 байгаа бөгөөд компанийн соёл гэсэн үнэлгээ хамгийн өндөр буюу 4.3 байна.
Green Group: Worki дээрх дундаж үнэлгээ 3.6 байгаа бөгөөд компанийн соёл гэсэн үнэлгээ хамгийн өндөр буюу 3.7 байна.
APU: Worki дээрх дундаж үнэлгээ 3.8 байгаа бөгөөд Карьер өсөлтийн боломж, Компанийн соёл, Удирдлагын ур чадвар гэсэн үнэлгээнүүд хамгийн өндөр буюу 3.9 байна.
ABO international: Worki дээрх дундаж үнэлгээ 3.7 байгаа бөгөөд Карьер өсөлтийн боломж, Компанийн соёл, Удирдлагын ур чадвар гэсэн үнэлгээнүүд хамгийн өндөр буюу 3.7 байна.
Icemark: Worki дээрх дундаж үнэлгээ 3.7 байгаа бөгөөд компанийн соёл гэсэн үнэлгээ хамгийн өндөр буюу 3.9 байна.
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.