- Hey HR
- Posts
- ⏳ Talent Summit тун удахгүй...
⏳ Talent Summit тун удахгүй...
Powered by ORP Institue
Hey HR! Ажилтан хайх аргаа шинэчилж, ажлын санал шууд тавих боломжтой эвентэд оролцохыг хүсэж байна уу? 5000+ чадварлаг мэргэжилтэн 9 сарын 28-ны өдөр зохион байгуулагдах "Talent Summit 2024" арга хэмжээнд цуглах гэж байна. Карьераа бүтээх дижитал талбар "Worki", залуу мэргэжилтнүүдийн мэдээллийн эх сурвалж "Unread"-ийн хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл ЭНД дараарай. Тун удахгүй олон олон мэдээллүүд задрах болноо 🤗
WORKI INSIGHTS
Хэрэглэгчийн тоо: Амралт, зугаалгын өдрүүд дуусаж, ажлын ачаалалттай улирал эхэлж, их дээд сургуулийн хичээлийн шинэ жил болох гэж буйтай холбоотой Worki платформ дээрх шинэ хэрэглэгчдийн тоо өмнөх саруудынхаас 2 дахин нэмэгдсэн тоон үзүүлэлттэй байна. Яг л эдгээр саруудад завгүй амьдралдаа буцаж ордог болохоор ажлаа солих хүсэлтэй хүмүүс нэмэгддэг байна.
Ажлын зар: Зуны амралт дуусаж, бизнесүүдийн үйл ажиллагаа эргэн идэвхжих үед дотоодын компаниудын хүний нөөцийн эрэлт хэрэгцээ нэмэгддэг.
Илүү их эрч хүч: Амралтын дараа ажлаа солих, шинэ ажил хайх талаар хүмүүс илүү их бодож үздэг ба энэ үеэр шинэ сорилтод бэлэн, шинэ ажилд ороход сэтгэл зүйн хувьд илүү бэлтгэлтэй байдаг болох нь илгээсэн анкетын тоо өмнөх саруудынхаас ихэссэнтэй холбож болох юм.
Ажлын байрны эрэлт: Өмнөх үзүүлэлтүүдийн дагуу ажлын байрны зарууд ихсэж, Worki-р дамжиж ярилцлагад орсон ажил горилогчдын тоо ч гэсэн дагаж өссөн байна. Оюутнууд болон төгсөгчид мөн адил ажлын зах зээлд идэвхтэй орж, ажлын байр хайж эхлэх нь энэ үед түгээмэл байдаг ба шинэ эхлэл, шинэ сорилт, шинэ зорилт тавих үе гаж хардаг байна.
HR NEWS
Солонгосчууд маш шахуу ажилладгаараа алдартай билээ. Саяхан бид и-мэйл товхимлоороо Солонгосын томоохон корпорацууд удирдлагуудаа 6 өдөр ажиллуулж эхэлсэн талаар нийтэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн Солонгосын Кёнги мужид ажлын 4 хоногийг 50 гаруй компани туршиж эхэллээ.
Энэхүү туршилтаар тэд стрессийн түвшин маш өндөр ажиллаж ажлаас халшрах хам шинжид дийлэнх ажилтнууд нь өртсөн байдаг ажиллах соёлтой улсад эерэг нөлөө авчирна гэж харж байгаа аж. Санаачлагчид нь Солонгос улсад төрөлт буурч, хүүхэд залуучуудын эзлэх хувь нийт хүн амд бага болж байгаа нь анхаарал татаж байгаа тул чухал алхам болно гэж үзэж байгаа гэнэ.
Мэдээж энэ нь одоогоор туршигдаж байгаа учраас ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй ч ижил асуудалтай байгаа орнуудад сайн туршлага болно гэдэгт итгэлтэй байна.
GENERATION-ҮҮД
Бид өмнөх дугааруудаараа үе болгоны онцлог, ямар ажил олгогчийг хүсдэг мөн ямар арга барилаар ажилладаг талаар хүргэсэн билээ. Тэгвэл бүр 6 үеэрээ ажиллаж эхлэх буюу Alpha үеийнхэн хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирэх 2030 онд зориулан компани дээрээ заавал хэрэгжүүлж эхлэх тип-үүдийг хүргэж эхэлж байна.
ТИП #5
Ажилтнууддаа хувь хүний болон мэргэжлийн хувьд хөгжих боломжийг олгох: Ажилтнуудынхаа карьерын хувьд ахиж дэвших боломжийг олгох, тасралтгүйгээр суралцах боломж олгох, менторлох зэргийг санал болгодог ажил олгогч нарын хувьд хүчтэй давуу тал хэвээр байна. Байгууллагууд ажилтнуудынхаа оролцоог нэмэгдүүлэх болон өөрсдийнхөө ажилд эзэн болгохын тулд көүчингийн хөтөлбөр, мэргэжлийн хөгжил, албан тушаал ахих өөрчлөх боломжийг жил бүр ажилтан тус бүрээр төлөвлөн хэрэгжүүлдэг. Гэхдээ үүнийг төлөвлөхөөсөө өмнө бүх ажилтнуудаас 360 судалгааг компанийн соёл, өсөлт хийх боломж, көүчингийн хэрэгцээ шаардлагын талаар судалгаа аваарай. Үүний дараагаар хүн бүрт тусгайлан гаргасан хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлснээр ажилтнууд илүү өөрт нь зориулсан хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн мэдрэмжийг авбал гүйцэтгэл, бүтээмжээ нэмэгдүүлэхэд өөрсдөө илүү их хичээл зүтгэл гаргадаг байна.
ОНЦЛОХ HR ЭВЕНТ
Хүний нөөц, байгууллага хөгжүүлэлтийн "ORP HR CONFERENCE 2024”-г БНСУ-ын ORP Институтийн Монгол дахь салбарын 10 жилийн ойг тохиолдуулан 9-р сарын 13 ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү үйл ажиллагаанд HR та оролцсоноор:
Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудын хүний нөөцийн удирдлага болон хөгжүүлэлтийн үйл ажиллагааг олон улсын экспертүүдийн байр сууринаас авч үзэхэд өнгөрсөн 10 жилд гарсан өөрчлөлт болон ирэх 10 жилийн хэтийн төлөвийн тухай дүгнэлт, зөвлөмж, хэлэлцүүлэг
БНСУ-ын их дээд сургуулийн хүний нөөцийн зөвлөх профессоруудын илтгэл
Талент менежментийн олон улсын мэдлэг, туршлага
Монголын тэргүүлэгч компаниудын хүний нөөц хөгжүүлэлтийн амжилттай туршлага зэргийг хүлээн авах болно.
⏰ 2024 оны 9-р сарын 13-ны 13:00-17:30 цагийн хооронд
📍 Bluesky hotel, Crystal hall
🔎 Төлбөр100,000 төгрөг
Хэрвээ та эвентэд оролцохыг хүсвэл ЭНД дарж, бүртгэлээ үүсгээрэй. Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7711-3549 дугаарт холбогдон аваарай.
HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
EMPLOYER BRANDING
Employer Branding-н сайн туршлагууд #20
Бид энэхүү буландаа өмнө нь гадны туршлагуудаас хүргэж байсан бол энэ дугаартаа Монголд үйл ажиллагаа явуулдаг компанийг онцлох гэж байна. Энэ бол олон улсын Great Place to Work сертификатыг уул уурхайн салбараас анх удаа 2 дох жилдээ авсан Transwest Mongolia билээ. Бид тэднийг Komatsu брэндийн дистрибьютер гэдгээр нь сайн мэддэг ч ажил олгогчийн брэндийн ямар сайн туршлагыг хэрэгжүүлж байгааг харцгаая.
Transwest Mongolia - с бид юу сурч болох вэ?
Transwest Mongolia компани олон улсад сайн туршлага болдог өөрсдийн брэндийн сошиал хуудаснаас гадна карьерын сошиал хуудсаа Talents at Transwest Mongolia LLC нэртэйгээр хөтөлж эхэлжээ. Нэрээс нь харахад л Transwest-д Talent-ууд ажилладаг гэсэн мессежийг өгч байна. Мэдээж уул уурхайн салбарын өсөлт хөгжилтэй зэрэгцэн энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч өсөлттэй ажиллаж байгааг хэн бүхэн мэдэж байгаа билээ. Тэд энэхүү санааг “Grow with Us” буюу Бидэнтэй хамт өсөж, хөгжөөрэй гэсэн уриа үгээр илэрхийлсэн нь таалагдлаа.
Түүнчлэн тэдний контентуудыг харахад, ажилтнуудаа өөрсдийн ажил олгогчийн брэндийн ‘ambassador’ болгосон байна. Ажилтнууд нь Transwest-д ажиллаж байх хугацаандаа компанийн хүний нөөцийн бодлого, бенефитүүдийн үр шимийг өөрсдийн туршлагаас мэдэрсэн бодит түүхээ хуваалцдаг нь хамгийн сонирхолтой байлаа.
Мөн компанийг удирдаж байгаа хүн нь хэн бэ гэдэг ажил горилогчдын хувьд маш чухал болсон үед компанийн болон удирдагчийн алсын хараа, юуг зорьдог вэ гэдгээ өөрсдийн Бизнесийн үйлчилгээ, Хүний нөөц хариуцсан захирлаараа дамжуулан хүргэдэг юм байна.
Тэдний хамгийн сайн туршлага нь,
Ажилтнуудаа өөрсдийн нүүр царай болгон таниулж байгааг нь онцолмоор байлаа. Мэдээж ингэснээр бусад хүмүүст илүү бодит мэдээлэл авах боломжийг олгож, давуу талуудыг нь мэдэж авахаас гадна ажилтнуудынх нь идэвх, оролцоо ч сайжирч илүү сэтгэл ханамжтай, компаниараа бахархах сэтгэлтэйгээр ажилладаг гэдгийг бид өмнөх дугаарууд дээрээ дурдсан тоо баримтууд ч батлан харуулсаар байгаа билээ.
🔗 Хэрвээ танай компанид Ажил олгогчийн брэндээ сайжруулах хэрэгцээ байгаа бол ЭНЭ холбоосоор мэдээллээ илгээн Employer branding service-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.