- Hey HR
- Posts
- TALENT SUMMIT 2025
TALENT SUMMIT 2025
Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
ДОТООДOД…

Юнител Групп 2024 оны тогтвортой байдлын тайлангаа танилцууллаа.
Уг тайланд байгууллагын соёл болон ажилтнуудын сайн сайхан байдлыг дэмжихэд хэрэгжүүлж буй ажлууд багагүй хувийг эзэлжээ. Хүний нөөцийн ямар бодлого баримталж, салбартаа тэргүүлэн ажиллаж буй талаар Юнител Группийн Хүний нөөц хариуцсан дэд захирал С.Оюунсүрэн дараах зүйлсийг онцолсон байна.
“Инновац: Цаг үеийн өөрчлөлт, ажилтнуудын хүлээлт, технологийн хөгжлийг дагаад бидний байгууллагын соёл тасралтгүй шинэчлэгдэж, баяжиж байгаа. Ингэхдээ бид нэг дор том өөрчлөлт хийхээсээ илүүтэй өдөр тутмын жижиг сайжруулалтуудаар соёлоо шинэчилж явдаг. Бид энэ процессыг "байнгын инновац" гэж нэрлэдэг” гэжээ.
ОЛОН УЛСАД…

Хиймэл оюуны улмаас цомхотгол хийсэн удирдагчдын ихэнх нь алдаагаа хүлээн зөвшөөрөв
Судалгаагаар, бизнесийн эрхлэгчдийн 10 хүн тутмын 4 нь хиймэл оюуныг нэвтрүүлсний улмаас ажилтнуудаа цомхотгосон, тэдний 55% нь энэхүү шийдвэрээ буруу байсан гэж хүлээн зөвшөөрчээ. Энэхүү судалгааг байгууллагын бүтэц, төлөвлөлтийн программ хангамжийн платформ Orgvue 1,000 гаруй бизнесийн эрхлэгчдийн дунд явуулжээ.
Удирдлагууд хиймэл оюуныг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдлэг дутмаг байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Судалгаанд оролцогчдын 4 хүн тутмын 1 нь хиймэл оюуныг аль үүрэгт хамгийн их үр өгөөжтэй ашиглах боломжтойг мэдэхгүй гэж хариулсан бол, ойролцоогоор 3 хүн тутмын 1 нь аль ажлын байр автоматжуулалтад хамгийн их өртөхийг мэдэхгүй гэжээ. Мөн 35% нь хиймэл оюуны талаарх мэргэжлийн туршлага дутмаг байгаа нь AI-г амжилттай нэвтрүүлэхэд саад болж буй гол шалтгаан хэмээн нэрлэсэн байна.
Эдгээр сул талуудыг үл харгалзан удирдлагууд хиймэл оюунд өндөр итгэлтэй хэвээр байхын зэрэгцээ 4 удирдагч тутмын 3 нь энэ оны эцэс гэхэд хиймэл оюуныг бүрэн ашиглана гэж мэдэгдсэн бол, 5 удирдагч тутмын 4 нь энэ онд хиймэл оюуны хөрөнгө оруулалтаа нэмэх төлөвтэй байгаагаа хэлжээ.
АНУ-ын ажиллах хүчний 10 хүн тутмын 1 нь энэ онд "микро тэтгэвэр"-т гарч байна
“SideHustles” сайтаас гаргасан сүүлийн тайланд, "Америкчууд тэр дундаа Millennial болон Z үеийнхэн хэдэн сараар ажлаасаа завсарлаж, амрах, аялах эсвэл хувийн төслүүддээ төвлөрөх зорилгоор завсарлага авч байна" гэж онцолжээ.
1,000 ажилтны дунд явуулсан судалгаагаар, оролцогчдын талаас илүү хувь нь урт хугацааны завсарлага нь ажлаас халшрах хам шинжээс сэргийлэх, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг сайжруулахад тустай гэж үзжээ. Мөн 75% нь ажил олгогчид цалингүй урт хугацааны чөлөө эсвэл сунгасан цалинтай амралт зэрэг "микро тэтгэвэр"-ийн бодлого хэрэгжүүлэх ёстой гэж хариулсан байна.
HR MOMENT
Кейс судалгаа: Schneider Electric компанийн “Дотоод карьерын зах зээл”

📌 Нөхцөл байдал:
Schneider Electric компанийн олон ажилтнууд карьерын өсөлт боломжийг эрэлхийлж байгаа ч, дотоод боломжуудын талаар мэдлэггүйгээсээ болж ихэвчлэн гаднаас хайж буйг анзаарчээ. Уламжлалт карьерын өсөлт удаашралтай, багууд хоорондын хөдөлгөөн хязгаарлагдмал байсан нь авьяаслаг ажилтнуудаа алдах болон ажилтнуудын оролцоо буурахад хүргэж байв.
💡 Шийдэл: "Open Talent Market" платформыг нэвтрүүлэх
2020 онд Schneider Electric компани хиймэл оюун ухаанд суурилсан дотоод карьерын зах зээл болох "Open Talent Market"-ийг танилцуулсан. Энэхүү платформ нь ажилтнуудад өөрсдийн ур чадвар, карьерын хүсэл эрмэлзэл, сонирхолд үндэслэн стреч даалгавар, богино хугацааны төслүүд, менторшип, мөн компанийн доторх шинэ бүтэн цагийн ажлын байр хайж олох боломжийг олгодог. Гол онцлогууд нь:
Хиймэл оюун ухаанд суурилсан ажилтан, боломжийг тааруулах
Салбар хоорондын туршлага хуримтлуулахыг дэмжих
Ажилтнуудыг карьерынхаа эзэн байхыг дэмжих
📈 Үр дүн:
Эхний жилдээ 80,000 гаруй ажилтан бүртгүүлсэн
Дотоод хөдөлгөөний түвшин 25 хувиар нэмэгдсэн
Карьер хөгжлийн талаарх ажилтнуудын сэтгэл ханамж мэдэгдэхүйц өссөн
🔍 HR сургамж:
Ил тод, хүртээмжтэй дотоод хөдөлгөөний систем бий болгох нь шилдэг ажилтнуудаа хадгалж, хөгжүүлэхэд шууд нөлөөлдөг. Ажилтнууд байгууллагынхаа дотор өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг харж чадвал илүү үнэнч, идэвхтэй ажилладаг.
WORKI INSIGHT

HR HAAAAAACK

👨💻 Товч тодорхой зайнаас ажиллах бодлого боловсруулах нь
Алсын зайнаас ажиллах бодлого боловсруулахаар төлөвлөж байна уу? Энэ нь заавал урт бичиг баримт байх шаардлагагүй. Үндсэн гол зарчмуудаа цэгцэлж, дараах байдлаар нэг хуудаст багтаах боломжтой.
🔹 Зорилгоо тодорхойлох: Алсын зайнаас ажиллах боломжийг яагаад олгож байгааг, энэ нь компанийн соёлд хэрхэн нийцэж байгааг 1–2 өгүүлбэрээр тайлбарлаарай.
🔹 Хэн хамрагдах вэ: Ямар ажилтнууд алсын зайнаас ажиллах боломжтой вэ? Ямар алба, үүрэг хариуцлага, ажлын туршлага эсвэл гүйцэтгэл дээр үндэслэхээ тодорхой зааж өгөх нь зүйтэй.
🔹 Хүлээлтүүд: Ажлын цаг, хариу өгөх хугацаа, уулзалтууд болон амжилтыг хэрхэн үнэлэхийг товчхон тодорхойлоорой.
🔹 Хэрэглэх хэрэгслүүд ба аюулгүй байдал: Шаардлагатай хэрэгслүүд (VPN, мессеж аппууд) болон цахим аюулгүй байдлын дүрэм журмыг жагсааж бэлдээрэй.
🔹 Харилцаа холбоо: Багууд хэрхэн өдөр тутам холбогдох талаар тодорхой зааж өгөх хэрэгтэй. Үүнд: өдөр тутмын бүртгэл, ажлын явцын мэдээлэл, багийн хурлууд зэрэг багтана.
🔹 Шалгалт ба сайжруулалт: Бодлогыг тогтмол хянан, шаардлагатай үед шинэчилж болохыг дурдаарай.
Бодлогоо хэрэгжүүлэхээс өмнө жижиг баг дээр туршиж, санал хүсэлт аваарай.
ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.