• Hey HR
  • Posts
  • Талентуудыг татахдаа бэлэн үү? 😏

Талентуудыг татахдаа бэлэн үү? 😏

Powered by Talent Summit

Hey HR! Talent Summit-тай хамтран ажиллах саналыг ЭНД дарж үзээрэй. 9/28-нд Zaisan Hill дээр өөрсдийн компанийн ажил олгогчийн брэндийг таниулсан бүүтээ засаж, 5000+ чадварлаг мэргэжилтнүүдэд өөрсдийн компанийн ажил олгогчийн брэндээ танилж, ажлын санал шууд тавих боломжтой эвентэд оролцохыг хүсвэл яг одоо 8810-4221 дугаарт холбогдон бүүтний захиалгаа өгөөрэй. Мэдээж оролцох байгууллагуудын тоо хязгаартай байгаа шүү... 😋

HR NEWS 

AIHR-с байгууллагын эрүүл соёлын 15 шинж чанарыг тодорхойлжээ. Энгийн, бид бүгдийн мэддэг магадгүй хангалттай гэж боддог мэт боловч анзаараад хараад үзэхэд илүүдэхгүй биз ээ. 

  1. Нийтлэг үнэт зүйлстэй байх 

  2. Тодорхой зорилт, чиглэлтэй байх 

  3. Ил тод, тогтмол харилцаа холбоотой байх 

  4. Хамтардаг байх, багаар ажилладаг байх 

  5. Идэвхтэй оролцоотой байх 

  6. Өсөж, хөгжих боломжтой байх 

  7. Хүлээн зөвшөөрөгддөг байх  

  8. Зочломтгой, найрсаг уур амьсгалтай байх 

  9. Найдвартай байдал, итгэлцэл дээр тулгуурладаг байх 

  10. Тодорхой зорилго, стратегитай байх 

  11. Уян хатан байдал ба хариу заавал өгдөх байх 

  12. Эрх мэдэл олгодог байх 

  13. Санал зөрөлдөөнийг бүтээлчээр шийдвэрлэдэг байх 

  14. Ёс суртахууны өндөр стандартыг баримталдаг байх 

  15. Олон нийтийн оролцоог дэмждэг байх 

GENERATION-ҮҮД  

Z үеийнхний тухай фактууд 

📚 Z үеийнхэн үеийнхэн сурах дуртайгаараа онцлогтой. 

💡 1997 оноос 2010 оны эхэн үе хүртэл төрсөн Z үеийнхэн 2025 он гэхэд дэлхийн хүн амын гуравны нэгийг бүрдүүлнэ гэж тооцоолж байна. 

Бараг бүх Z үеийнхэн долоо хоногт ядаж нэг цагийг суралцахад зориулдаг бол тал нь долоо хоногт тав ба түүнээс дээш цагийг суралцахад зарцуулж байна. 

🔥 Z үеийнхэн нь компанийнхаа Манлайлагчид, Сургалт хөгжлийн хэлтсийн үйл ажиллагаанд маш их анхаарал хандуулдаг байна. 

📊 Udemy Business-ээс дэлхийн 10 орны 6,677 хүнийг хамруулсан судалгаагаар Z үеийнхний хувьд “мэргэжлийн амжилт маш чухал” бөгөөд тэдний ихэнх нь эдгээр ур чадвар нь маш эсвэл туйлын чухал гэж үзсэн байна. 

  • Програмчлал - 36% 

  • Хиймэл оюун ухаан - 30% 

  • Харилцаа холбоо тогтоох - 30% 

  • Шүүмжлэлт сэтгэлгээ/Асуудал шийдвэрлэх 26% 

  • Бүтээлч байдал/инновац - 22%  

Хэрвээ танай компани Gen Z үеийнхэн ажилд авахаар хайж байгаа бол Worki дээрээ ажлын зараа оруулахаа мартуузай. ЭНД дарж ажлын заруудаа яг одоо нийтлээрэй. 

Энэхүү туршилтаар тэд стрессийн түвшин маш өндөр ажиллаж ажлаас халшрах хам шинжид дийлэнх ажилтнууд нь өртсөн байдаг ажиллах соёлтой улсад эерэг нөлөө авчирна гэж харж байгаа аж. Санаачлагчид нь Солонгос улсад төрөлт буурч, хүүхэд залуучуудын эзлэх хувь нийт хүн амд бага болж байгаа нь анхаарал татаж байгаа тул чухал алхам болно гэж үзэж байгаа гэнэ. 

Мэдээж энэ нь одоогоор туршигдаж байгаа учраас ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй ч ижил асуудалтай байгаа орнуудад сайн туршлага болно гэдэгт итгэлтэй байна. 

АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СЭТГЭЛ ЗҮЙ 

Стрессээ удирдах энгийн техник 

Ажлын байран дээрх үл ойлголцол, харилцааны зөрчил, ажлын ачаалал зэрэг нь биднийг стрессүүлж байдаг. Стресс нь бидний өөртөө итгэх итгэлийг ганхуулж, ажлын бүтээмжтэй байдлыг бууруулж, анхаарал төвлөрөлтийг багасгаж эрч хүчийг шавхдаг. Судалгаагаар насанд хүрэгчдийн 65 хувь нь ажил нь стрессийн шалтгаан болдог гэж хариулжээ. Хэт их стресс нь толгой өвдөх, ходоод гэдэсний хямрал, цусны даралт ихсэх, цээжээр өвдөх, нойргүйдэх зэрэг бие махбодын өвчлөлийн шинж тэмдгүүдээр илэрдэг. Тиймээс байгууллагууд ажилчдынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд хөрөнгө оруулж эхэлсэн байна. Ажлын байранд стрессийн түвшин дундаж байх нь ажлын үр бүтээмжид эергээр нөлөөлдөг ба өндөр болох үед сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тиймээс та бүхэн стрессийн түвшин тань өндөр байгаа нь мэдрэгдэх үед дараах энгийн аргуудаас ашиглан ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжээрэй. Мэдээж эдгээр аргуудыг мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран бэлтгэн хүргүүлж байгаа тул та ажилтнууддаа хуваалцахаа мартуузай. 😉 

Орчин тойрондоо ургамал байрлуулах. Тасалгааны ургамлуудыг ширээтэйгээ ойрхон байрлуулах нь агаарын чанарыг сайжруулж, тайвшруулах нөлөөтэй бөгөөд таны орон зайг илүү тайван, тухтай болгоно. 
Савтай ус ойрхон байлгах. Шингэн зүйл сайн уух нь таныг сэргэг байлгаж, бүтээлчээр сэтгэх, асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах зэрэг танин мэдэхүйн процессыг дэмждэг. 
Байгалийн гэрэл. Ажлын байранд байгалийн гэрэл тусах нь таны бүтээмжийг нэмэгдүүлж, сэтгэл санааны байдалд эергээр нөлөөлнө. 
Инээд хөөр. Ажлын хамт олонтойгоо хөгжилдөж инээх нь ажлын байран дээрх стрессийг багасгахад тусалдаг. 
Сайхан үнэр. Анхилам үнэртэй лаа эсвэл амин тос ууршуулж эргэн тойрноо тааламжтай үнэртэй болгох нь таны мэдрэхүйг сэргээж өгнө. 
Үүрэг даалгавар, зорилгоо тодорхой болгох. Та ажлынхаа хүрэх үр дүн, зорилго, түүнд хүрэх алхмуудыг тодорхой болгосноор ачаалал өндөртэй, стресс үүсгэж буй ажлыг хийж болохуйц жижиг хэсэгт хуваах боломж олгодог. 
Хамгийн ихдээ 2-3 зүйл дээр л анхаарлаа хандуул. Нэг долоо хоногт хэт олон том ажил төлөвлөхөөс зайлсхийж 2-3 үйл ажиллагаа төлөвлөх нь хамгийн өндөр үр бүтээмжтэй байдаг.  
Хугацаа товлох. Ажлаа дуусгасан байх сүүлийн хугацааг тодорхойлсноор цаг хугацаа ба нөөц боломжоо тооцоход тустай.  
Дасгал хөдөлгөөн хийх. Өдөрт дунджаас 30 минутын турш дасгал хөдөлгөөн хийх нь эндорфин дааврыг ялгаруулж стрессийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон.  
Зохимжтой хооллох. Стресстэй үед бидний тархи кортизол гормоныг ялгаруулж, шорвог, чихэрлэг, өөх тос агуулсан хоолыг түр зуурын таашаал авахыг хүсдэг.  
Хангалттай унтах. Шөнө дунджаар 8 цаг унтах нь таны бие махбодыг амарч, нөхөн сэргэхэд тустай. Бүрэн гүйцэт амралгүй их ажиллах нь тийм ч сайн үр дүнд хүргэхгүй.  
Хянаж чадах зүйлдээ төвлөрөх. Бидний стрессийн шалтгаан нь таны оролцоо, хяналт бараг байхгүй зүйлийг өөрчлөх гэж оролдох байдаг. Ялангуяа хамт ажиллагчдын хувь хүний онцлог, харилцааны хэв маяг гэх мэт. Тухайн хүнийг бид өөрчилж чадахгүй тул өөрийн хянаж чадах зүйлдээ л төвлөрөх нь стрессийг багасгах болно.  
Төгс төгөлдөрт тэмүүлэхээс татгалзах. Бүх зүйлийг алдаа дутагдалгүй, төгс хийнэ гэдэг боломжгүй. Харин бид төгс хийх гэж хэт их хичээснээс болж стресстдэг. Тэгвэл энэ байдлаа орхих хэрэгтэй. 
 

🔗 Хэрвээ танай компани ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих мэргэжлийн сургалт сонирхож байгаа бол ЭНЭ холбоосоор мэдээллээ илгээн, Байгууллагын ажилтнуудад зориулсан сэтгэл зүйн сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

TALENT SUMMIT

Talent Summit гэж юу вэ? 

Карьераа бүтээх дижитал талбар "Worki", залуу мэргэжилтнүүдийн мэдээллийн эх сурвалж "Unread"-ийн хамтран зохион байгуулж буй шинэлэг арга хэмжээ юм.  9-р сарын 28-ны Zaisan Hill Complex-т өдөр зохион байгуулагдах уг арга хэмжээгээр дотоодын шилдэг компаниуд төрөл бүрийн воркшоп, ярилцлага зохион байгуулж, хүрэлцэн ирсэн шилдэг мэргэжилтнүүдэд газар дээр нь ажлын санал тавих болно. 

“Talent Summit 2024” арга хэмжээ хэнд зориулагдсан бэ?  

Шинэ талентуудын эрэлд гарсан хувийн хэвшлийн бүх байгууллага болон чадвараа үнэлүүлэхээр зорьж яваа 5,000 ажил горилогчдыг нэгэн дээвэр дор цуглуулах арга хэмжээ юм. 

“Talent Summit 2024” арга хэмжээ нь байгууллагуудын ижил тэгш оролцоог хангах үүднээс зөвхөн Үзэсгэлэнгийн хэсгийг санал буй байгаа бөгөөд үүгээрээ бусад арга хэмжээнээс шинэлэг. 

Та Talent summit арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8810-4221 дугаарт холбогдон аваарай. Хамтран ажиллах боломжийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл ЭНД дараарай. 

EMPLOYER BRANDING  

Employer Branding-н сайн туршлагууд #21 

Монголын байгууллагууд ажил олгогчийн брэнддээ нэлээд анхаарал хандуулж үйл ажиллагаагаа явуулдаг болсон нь магтууштай. Өнөөдрийн онцлох ажил олгогч байгууллага бол бид бүхний сайн мэдэх Таван Богд Групп юм. Таван Богд групп нь 1200 гаруй ажилтнуудтай, 22 охин компанитай, бизнесийн 8 чиглэлд үйл ажиллагаагаа явуулж буй Монгол улсын томоохон групп компани билээ. Тэгвэл бид өнөөдөр том групп компани хэрхэн ажил олгогчийн брэндийн сайн туршлагыг хэрэгжүүлж байгааг харцгаая.  

Таван Богд Групп-с бид юу сурч болох вэ? 

Таван Богд компани бүх охин компаниа хамарсан ажил олгогчийн брэндийн сошиал хуудсаа Life at Tavan Bogd хэмээн нэрлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс харахад групп компанийн өдөр тутмын ажилтнуудын амжилт, үйл ажиллагаа зэрэг мэдээллийг эндээс харахаас  гадна, ажил олгогчийн брэнд контентоо нэлээн идэвхтэй хийж байгаа харагдаж байна. Тэдний уриа үг Хамтын хүч-Амжилтын түлхүүр гэж нэрлэсэн ба бид хамтдаа байж нэг баг болж ажилласаар өдий хүртэл амжилтад хүрч чадаж байгаа гэсэн мессеж өгч байгаа хэмээн шууд ойлгогдохоор уриа үг өгчээ.  

Тус сошиал хуудасны контентуудаас харвал Таван Богд группийн талаар маш олон хэрэгтэй мэдээлэл авч чадахаар байна. Ажил олгогчийн хамгийн хүчтэй нөлөөлөл бол мэдээж ажилтнууд байдаг гэсэн үүднээс ажилтнуудаа идэвхжүүлэх, олон нийтэд таниулах, суралцуулах үүднээс ажилтнуудын амжилтын гарааны түүх, сонирхол, хамт олны нэгдлийг харуулсан сонирхолтой контентуудыг тогтмол оруулж байгаа нь харагдаж байна. Мөн тус байгууллагад карьер өсөлт хийсэн олон сайхан чадварлаг залуучуудыг харж байна. Үүнээс үзэхэд ажилтнуудаа үргэлж дэмжиж ижил тэгш боломжийг олгон тус байгууллагат орсноор олж авахыг бид харж болно. Мөн бусад төрлийн компанидаа хэрэгжиж байгаа сургалт, үйл ажиллагаа зэрэг нь ажилтнаа байнга хөгжүүлэх талаас олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ба ажилтнууддаа хэрхэн үр бүтээмжтэй ажиллах талаар зөвлөгөө, тип хуваалцаж байгаа нь тус байгууллагын брэндинг үнэхээр уйдаасангүй.   

Шинээр ажил горилж байгаа ажилтнууд болон энэ байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд тус байгууллагын нэр хүндийг үргэлж үнэлж явах нь тодорхой байна.  

Тэдний хамгийн сайн туршлага нь, 

  • Таван богд группийн ажил олгогчийн брэндингийн хамгийн сайн туршлагаар бид ажилтнуудын карьер өсөлтийн замналыг харуулсан зурган контентыг онцолмоор байна. Тус байгууллагад олон жил тууштай ажилласан маш олон чадварлаг залуус байгааг бид хараад тус байгууллагад орсноор магадгүй танд ч боломж гарж ирэх итгэлийг хүмүүст төрүүлж урам зориг авахаар байна. Ажилтнуудаа үргэлж дэмжиж боломжийг олгодог байгууллагын ажил олгогчийн брэндийн сошиал хуудсаар аялахад үнэхээр таатай байлаа. 

🔗 Хэрвээ танай компанид Ажил олгогчийн брэндээ сайжруулах хэрэгцээ байгаа бол ЭНЭ холбоосоор мэдээллээ илгээн Employer branding service-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.