• Hey HR
  • Posts
  • UPS - Ажиллахын зэрэгцээ сурч боловсрох хөтөлбөр

UPS - Ажиллахын зэрэгцээ сурч боловсрох хөтөлбөр

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна. 

ДОТООДОД…

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн оюутнууд 24 дэх жилдээ Япон улсыг зорилоо

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн магистрын 24 дүгээр ээлж, докторын 9 дүгээр ээлжийн оюутнуудыг үдэх ёслол Элчин сайдын өргөөнд болов.

1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн буцалтгүй тусламжийн энэхүү хөтөлбөр чадварлаг боловсон хүчнийг Япон Улсад суралцуулан, эзэмшсэн мэдлэг, чадвараа эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилготой.

Монгол Улсад 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл нийт 432 оюутан Япон Улсад суралцжээ. Үүнээс 389 оюутан магистрын хөтөлбөрт, 7 оюутан докторын хөтөлбөрт хамрагдаж, Засгийн газрын байгууллагууд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт ажиллаж байна.

ОЛОН УЛСАД…

Ахмад настнууд Өмнөд Солонгосын ажиллах хүчний ихэнхийг эзэлж эхэлжээ

Өмнөд Солонгосын Статистикийн хорооны шинэ мэдээллээр, 2025 оны хоёрдугаар улиралд 65 ба түүнээс дээш насны иргэдийн 40.8 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа нь 1999 оноос хойших хамгийн өндөр түвшин болжээ. Энэхүү үзүүлэлт дараалан 31 улирал өссөн ба Японы 25.3%-ийг давж, ЭЗХАХБ (OECD)-ын дунджаас (13.6%) газар тэнгэр шиг зөрүүтэй байна.

Ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийн энэхүү өсөлт нь наслалт уртассан, тэтгэвэрт гарах хугацаа хойшлогдсон, тэтгэврийн хамрах хүрээ хангалтгүй байгаа зэрэг олон хүчин зүйлийн нийлбэр аж. 2022 оны байдлаар, төр болон хувийн тэтгэврийн хөтөлбөрөөс ахмадуудад сар бүр дунджаар 650,000 воны тэтгэвэр олгож байв. Энэ нь ганц хүний өрхийн амьжиргааны доод зардал болох 1.16 сая воны тал хүрэхтэй үгүйтэй хэмжээ юм.

Өрхийн бүтэц, гэр бүлийн үүрэг хариуцлагын өөрчлөлт нь ахмад настнуудын эдийн засгийн ачааллыг улам нэмэгдүүлжээ. 2023 оны Үндэсний нийгмийн судалгаагаар, ахмад настнуудын зөвхөн 12 хувь нь гэр бүлийн дэмжлэгийг орлогын гол эх үүсвэр гэж үзэж буй нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад (28.8%) ихээхэн буурсан үзүүлэлт юм. Энэ нь ахмад үеийг тэжээн тэтгэх уламжлалт хүлээлтүүд суларч буйг илтгэж байна.

АНУ-д ажилгүйдлийн тэтгэмжийн өргөдөл сүүлийн хоёр жилийн дээд хэмжээнд хүрчээ

АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээллээр, ажилгүйдлийн тэтгэмжийн давтагдсан өргөдөл нь 2021 оны 11-р сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрч, хөдөлмөрийн зах зээл нь сулрах шинжтэй болжээ.

Сүүлийн саруудад ажлын байрны өсөлт саарсан нь эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал, ялангуяа татвар, тарифтай холбоотой асуудлуудын улмаас ажил олгогчид илүү болгоомжтой хандаж буйтай холбоотой аж. Хэдийгээр үүнд өртсөн ажилтны тоо харьцангуй бага хэвээр байгаа ч, хэд хэдэн томоохон байгууллага ажлын байрны цомхотгол зарлаж эхэлжээ.

Merck & Co, Intel Corp зэрэг компаниуд цомхотгол хийж буйгаа мэдэгдсэн бол, Станфордын их сургууль холбооны санхүүжилт буурснаас шалтгаалан 300 гаруй ажлын байрны цомхотгол хийхээр төлөвлөж байгаа аж.

HR MOMENT

Кейс судалгаа: UPS “Education & Earn” хөтөлбөрөөр ажилтнуудынхаа боловсролыг дэмжсэн нь

📌 Нөхцөл байдал: UPS компани агуулах болон хүргэлтийн анхан түвшний ажлын байрны урсгал ихэссэн асуудалтай тулгарч байв. Эдгээр ажлын байрууд нь ихэвчлэн түр зуурын шинжтэй болж, авьяаслаг ажилтнуудыг удаан хугацаанд хадгалах боломж хомс байжээ. Мөн олон ажил горилогчид боловсролын зардал, цаг хугацааны хязгаарлалтаас үүдэн цаашид суралцах боломжгүй болж байв.

💡 Шийдэл: “Education & Earn” буюу ажиллахын зэрэгцээ сурч боловсрох хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан:

  • Хагас болон бүтэн цагийн ажилтнуудад сургалтын төлбөрийн 100 хувь хөнгөлөлт олгож,

  • Коллеж, их сургуулийн зэрэг болон мэргэжлийн сертификат авах боломжийг бий болгож,

  • Уян хатан ажлын цагийн хуваарь гаргаж, ажилтнууд хичээлдээ саадгүй хамрагдах нөхцөлийг хангажээ.

📈 Үр дүн:

  • Анхан түвшний ажлын байранд ажил горилогчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн.

  • Хагас цагийн ажилтнуудын тогтвортой байдал сайжирч, урсгал буурсан.

  • Тушаал дэвших ажилтнуудын тоо нэмэгдсэн.

  • UPS ажил олгогчийн нэр хүндээ өсгөж, ажиллах хүч татах өрсөлдөх чадвараа сайжруулсан.

HR HAAAAACK

HR болон менежерүүд ашиглах 40 ChatGPT өгөгдөл /5-р хэсэг/

Өмнөх дугаарт сургалт ба хөгжилтэй холбоотой таны ажлыг хөнгөвчлөх ChatGPT өгөгдлүүдийг хүргэсэн билээ. Энэ дугаарт ажилтны оролцоотой холбоотой өгөгдлүүдийг танилцуулъя. Та өөрийн ажилд тохируулан өөрчлөх үгс доор зураасан тэмдэглэгээ хийлээ.

1. Багийн уур амьсгалыг тандах богино судалгаа боловсруулах

Өгөгдөл: Та бол хүний нөөцийн удирдлага. Байгууллагын ажил ихтэй улиралд багийн уур амьсгал, ажилтны сэтгэл ханамжийг тандах зорилгоор богино хэмжээний судалгаа боловсруулж байна. Судалгаанд ажилтнуудын ажлын ачаалал, багийн уялдаа холбоо, гүйцэтгэсэн ажлын үнэлэмж зэрэг сэдвүүдэд төвлөрсөн 5 асуулт орно. Эдгээр асуулт нь 5 түвшинтэй үнэлгээний хариултаар (огт санал нийлэхгүй–бүрэн санал нийлэх хүртэл) хариулахаар зохиогдсон байна. Мөн нэмэлтээр нэг нээлттэй асуулт оруулна уу.

2. Удирдлагын зүгээс ажилтнуудад талархал илэрхийлсэн мессеж бичих

Өгөгдөл: Та бол гүйцэтгэх захирлын туслах. Компанийн хувьд сорилттой цаг үед ажилтнуудын тэвчээр, тууштай байдлыг үнэлэн талархал илэрхийлэх захидлыг бэлдэж байна. Захиа нь жинхэнэ сэтгэлээс гарсан, үнэн бодит мэдрэмжтэй байх ёстой. Хэтэрхий ерөнхий, хоосон магтаал зэргээс зайлсхийж, оронд нь нэг тодорхой жишээг дурдан, компанийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлыг илэрхийлнэ.

Tip: Хэрэв танай байгууллагад алсын зайнаас эсвэл холимог байдлаар ажиллаж буй баг байгаа бол, AI-аас тухайн захидлыг энэ нөхцөлд тохируулан өөрчилж, баг бүрд хүрэх байдлаар бичиж өгөхийг хүсэж болно.

3. Сар бүрийн ажилтны оролцоог дэмжих кампанит ажил төлөвлөх

Өгөгдөл: Та бол байгууллагынхаа дотоод харилцаа хариуцсан менежер бөгөөд бүтэн жилийн туршид хэрэгжүүлэх ажилтны оролцоог дэмжих кампанит ажлуудыг төлөвлөж байна. Та соёл, сэтгэл зүй, харилцаа холбоог дэмжих чиглэлтэй 12 сарын сэдэв санал болгоно. Сар бүрийн сэдэвтээ нэг мөр тайлбар, үйл ажиллагаа, уриалгыг багтаан төлөвлөнө үү.

Tip: Хэрэв та хүсвэл AI-аас эдгээр сэдвийг үндэсний ухуулах сарууд, байгууллагын үндсэн үнэт зүйлс, эсвэл бизнесийн чухал мөчлөгүүдтэй уялдуулан боловсруулж өгөхийг хүсэж болно. 

4. Ажлаас гарсан ажилтнуудын ярилцлагын дүгнэлтийг удирдлагын багт зориулан хураангуйлах

Өгөгдөл: Та бол хүний нөөцийн бизнесийн зөвлөх. Хоёрдугаар улиралд гарсан ажилтнуудтай хийсэн ярилцлагууд дээр үндэслэн удирдлагын багт зориулсан богино хураангуй бэлдэнэ үү. (Ярилцлагын тэмдэглэл эсвэл баримтуудыг AI-д оруулж болно.)

Та гарсан ажилтнуудын хамгийн түгээмэл дурдсан шалтгаанууд, давтагдсан сэдэв, хандлагууд, мөн сайжруулах шаардлагатай асуудлууд дээр үндэслэсэн тодорхой санал, зөвлөмжүүдийг нэгтгэн бичнэ. Танилцуулгын агуулга нь ойлгомжтой, товч, удирдлагын багт чиглэсэн стратегийн өнгө аястай байх ёстой.

5. Багийн оролцоог нэмэгдүүлэх 3 сарын үйл ажиллагааны төлөвлөгөө бичих

Өгөгдөл: Та бол багийн менежер. Саяхан хийгдсэн ажилтнуудын оролцооны судалгааны үр дүнд багийн гишүүдийн зүгээс “харилцаа холбоо” болон “хөдөлмөрийн үнэлэмж” гэсэн хоёр чиглэлд сэтгэл ханамж багатай байгаа нь илэрсэн. Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой жижиг, бодит өөрчлөлтүүдийг тусгасан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруул. Мөн багийн гишүүдээс санал авах, дүгнэлт хийх арга хэлбэрийг хамтад нь оруулна уу.

Үргэлжлэлийг дараагийн дугаараас хүлээн авна уу…

Ажилтны хөгжил бол хамгийн сайн сейф

Хүний нөөцийн менежмент зөвхөн ажилд авах, цалин олгох биш харин ажилтны амьдралын чанар, ирээдүйн баталгааг бий болгох үйл явц гэдэгт бид итгэдэг. Монголчуудын санхүүгийн хэрэглээний түүхийг эргэн харвал энэ нь зөвхөн эд зүйл хадгалах арга замын өөрчлөлт биш, харин хүмүүсийн үнэт зүйл, хандлага, амьдралын хэв маягийн хувьсал байсан юм.

  1. АРСЛАНТАЙ АВДАР /1940 он хүртэлх/ 

Хэрэглээнд тохирсон: Өв хөрөнгөө үе дамжуулан хадгалж ирсэн арслантай авдар бол зөвхөн эд зүйл хадгалах сав бус, гэр бүлийн дурсамж, итгэлцлийн бэлгэ тэмдэг байлаа. HR өнцгөөс бол энэ нь байгууллагын үнэт зүйлсийг үеэс үед өвлүүлэх соёлтой адил.

  1. ЧЕМОДАН /1990 он хүртэлх/ 

Авсаархан: Агуулж тээвэрлэхэд хялбар, авсаархан модон ЧЕМОДАН гэгч зүйл Монголчуудын ахуй, санхүүгийн соёлд том үүрэг гүйцэтгэжээ. Энэ л үеэс ЧЕМОДАНаа цоожлох, кодлох буюу илүү найдвартай ашиглах боломж бүрдэж эд хөрөнгөө алдах эрсдэлээс бага ч гэсэн салж чаджээ. Авсаархан авч явахад хялбар тул “чемодан дүүрэн цалин авна гэж эндүүрсэн” нэгэн хүртэл байлаа шүү дээ. Энэ нь орчин үеийн ажилтны хувьд ажил ба амьдралын тэнцвэр, уян хатан ажлын нөхцөл-тэй дүйцнэ.

  1. ГАН ТӨМӨР СЕЙФ /2025 он хүртэл/ 

Баталгаатай: Илүү боловсронгуй, илүү баталгаатай хэрэглээ дэлхий нийтээр тарж айл бүрийн хойморт заларсан нь төмөр СЕЙФ байсан юм. Сейф нь зөвхөн гэр бүлийн хэрэглээ биш албан байгууллага, хувь хүн гээд хэн бүхний найдвартай санхүүгийн хэрэглээ болж чадсан юм. Эвдэршгүй ган төмрөөр хийгдсэн, эзэмшигч нь өөрийн хүссэн түлхүүр эсвэл нууц кодыг ашиглан нэвтэрдэг гээд давуу тал ихтэй сейфийг боломжтой айл бүр ашиглаж байлаа. Сейф гэх нэршил нь яг үнэндээ англи хэлний “Safe” буюу “Аюулгүй” гэх үгнээс гаралтай гэдгийг та мэдэх үү? Ган сейф нь хувь хүн, байгууллагын санхүүгийн хамгаалалт болсон шиг, ажил олгогч байгууллага ажилтныхаа карьер, ур чадвар, эрүүл мэндийг хамгаалж, баталгаажуулах үүрэгтэй.

  1. Харин орчин үед Pocket Safe-тэй болсон. 

Бүгдийг багтаасан: Он цаг улиран “технологийн хөгжил - санхүүгийн салбар” бүрэн хосолж, Монголчуудын санхүүгийн хэрэглээ цахим орчинд шилжсэн өнөө үед бид таны хэрэглээнд төгс тохирох, хамгийн авсаархан, хамгийн баталгаатай Pocket Safe итгэлцлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. “Итгэлцэл” гэдэг нь “таны хөрөнгийг найдвартай хадгалж, тохирсон хугацаандаа үр шимтэй нь хамт эргүүлэн төлдөг” санхүүгийн үйлчилгээ юм. Өнөө үед бид Pocket Safe шиг уян хатан, хувь хүнд тохирсон, ирээдүйд чиглэсэн шийдлүүдийг ажилтнууддаа санал болгох нь чухал. Ажилтны мөрөөдлийг санхүүгээр дэмжих нь HR-ийн стратегийн нэг хэсэг болж чадна.

Зах зээл дээр өрсөлдөхүйц олон давуу талыг Pocket Safe танд мэдрүүлэх тул та зүгээр л ашиглаад үзээрэй. Pocket Safe итгэлцлийн төрлүүд: 

1.Зорилтот Pocket Safe: Та өөрийн мөрөөдөл бүрт зориулан хүссэн нэршил, хүссэн хугацааг сонгон Pocket Safe нээгээрэй. 

2.Ухаалаг Pocket Safe: Та нэг удаа холбоод л МАРТ! Зугаал, ажлаа хий, бяцхан хүүхэдтэйгээ тогло. Бид таны хөрөнгийг өсгөж л байна. 

3.Уян Pocket Safe: Үр шимээ газар дээр нь хүртэж, газар дээр нь ашиглах боломж. 

4.Өндөр дүнтэй Pocket Safe: Таны ирээдүйдээ хөрөнгө оруулах ИХ хүсэл эрмэлзэлд бид ИХ үр шим олгоно. 

Таны халаасан дахь сейф Pocket Safe. 

Pocket Safe нээхийг хүсвэл: http://onelink.to/7m6uwx  

Лавлах утас: 1900-1188 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.