• Hey HR
  • Posts
  • Танай байгууллага хүмүүсээ яагаад алдаж байгаагаа мэддэг үү?

Танай байгууллага хүмүүсээ яагаад алдаж байгаагаа мэддэг үү?

Танай байгууллага хүмүүсээ яагаад алдаж байгаагаа мэддэг үү?

Өнөөдөр байгууллагууд хүмүүсээ яагаад алдаж байгаагаа мэддэг гэж боддог ч бодит байдал дээр ихэнх шийдвэр таамаг дээр үндэслэгдсэн хэвээр байна. 

“Цалин, урамшуулал бага байсан байх.” 
“Карьерын өөр боломжууд гарсан байх.” 
“Одоогийн залуучууд угаасаа тогтвортой ажиллах хандлагагүй болсон.” 

Гэвч бодит шалтгаан нь ихэнхдээ ил харагддаггүй. 
Ажлын орчны дарамт, удирдлагын харилцаа, хамт олны уур амьсгал, өсөж хөгжих боломжгүй мэдрэмж зэрэг өдөр тутмын жижиг туршлагууд нэг өдөр ажлаас гарах шийдвэр болдог. 

Олон улсын судалгаанууд ч үүнийг баталсаар байна. 

📊 LinkedIn-ийн судалгаагаар, хүчтэй ажил олгогчийн брендингтэй байгууллагууд ажилд авах зардлаа 50% хүртэл бууруулж, илүү чанартай ажил горилогч нарыг татдаг байна. 

📊 Glassdoor-ийн судалгаагаар, ажил хайгчдын 75% нь ажилд орохоосоо өмнө байгууллагын нэр хүнд болон ажилтнуудын үнэлгээг судалдаг. 

📊 Gallup-ийн судалгаагаар, ажилтны идэвх өндөр байгууллагуудын хүний нөөцийн эргэц 18%-43%-иар бага байдаг. 

📊 Deloitte Human Capital Trends Report-д employee experience буюу ажилтны туршлагадаа анхаардаг байгууллагууд илүү өндөр бүтээмжтэй байдаг ба бизнесийн үзүүлэлт өндөр байдаг гэж дурдсан. 

Гэхдээ хүчтэй ажил олгогчийн брендинг /employer branding/ нь зөвхөн гадагш хийдэг маркетинг биш. 
Энэ нь дотоод бодит ажилтны туршлага дээр суурилсан байх ёстой. 

Иймээс Mongolia Talent Network байгууллагуудад зориулсан шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна.Байгууллагуудад үүсэж буй гол эрсдэл

Workplace Experience Assessment (WEA) 

Ажлын байрны туршлага ба орчны үнэлгээ 
Энэхүү үйлчилгээ нь байгууллагын ажилтнуудын бодит туршлагыг дараах 4 үндсэн чиглэлээр үнэлнэ: 

  • Financial - Санхүүгийн тогтвортой байдал  

  • Emotional - Сэтгэлзүйн орчин  

  • Social - Хамт олны харилцаа  

  • Purpose - Өсөлт хөгжил ба ажлын утга учир  

Үнэлгээний үр дүнд байгууллагууд: 
✅ Ажилтнууд нь ажлын байран дээрээ юу бодитоор мэдэрч байгааг харуулсан дэлгэрэнгүй тайлан авах 
✅ Байгууллагын дотоод орчны давуу тал, эрсдэл, сайжруулах шаардлагатай хэсгүүдээ тодорхойлох 
✅ Ажилтнуудад үнэхээр ямар үнэ цэнэ өгч байгаагаа тодорхойлсон бодит EVP (Employee Value Proposition) боловсруулах 
✅ Дотоод орчноо сайжруулах шийдэл, хэрэгжүүлэх зөвлөмжүүд авах 
✅ Recruitment болон employer branding-д ашиглах гадагшаа түгээх үндсэн мессежээ тодорхой болгох боломжтой. 

Мөн үнэлгээний шалгуур хангасан байгууллагууд 
MTN People First Certification авах боломжтой. 

Энэ нь тухайн байгууллага Employee Experience буюу ажилтны туршлагад бодитойгоор анхаарч буйг илэрхийлэх баталгаажуулалт юм. 

Танай байгууллага хүмүүсээ яагаад алдаж байгаагаа үнэхээр мэддэг үү? 

Хэрэв та байгууллагынхаа бодит нөхцөл байдлыг ойлгож, зөв өөрчлөлт хийхийг хүсэж байвал бидэнтэй холбогдоорой. 

📩 [email protected] 
📞 +976 7711-8250 

Mongolia Talent Network 
We turn employee experience into real business value.