- Hey HR
- Posts
- 🌟 Worki 2.0
🌟 Worki 2.0
Hey HR! Worki шинэчлэгдэж 2.0 хувилбараа танилцуулах гэж байна. Ямар ямар шинэчлэлтүүд хийгдэж байгаа талаар өнөөдрийн newsletter-т дэлгэрэнгүй бэлтгэлээ Бид энэ удаа хэрэглэгчийн хандалтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэгч, хүний нөөцийн менежер, ажил олгогч гээд олон оролцогч талуудаас судалгаа аван, судалгааны үр дүн дээр суурилан шинэчлэлүүдээ хийлээ 😊
MATCHING 2.0
Facebook, Netflix, Youtube гээд өдөр тутам ашигладаг платформууд бидний зан төлөв буюу бидний үзэлт, хандалт, хайлтад тулгуурлан дараа дараагийнхаа контентуудыг санал болгодгийг сайн мэдэх билээ. Тэгвэл бид яг энэ зарчмаар ажиллах “Recommendation system”-г амжилттай нэвтрүүллээ. Хэрэглэгч шинээр бүртгэл үүсгэх үед өөртэй нь төстэй зан төлөвтэй хуучин хэрэглэгчийн үзсэн ажлын заруудыг санал болгох бол нөгөө талдаа аль хэдийн бүртгэлтэй хэрэглэгчид өөрийнх нь орж үзсэн ажлуудтай ижил төстэй заруудыг санал болгох зарчмаар тус систем ажиллах нь ээ.
Ингэснээр бид таны зарласан ажлын байранд ТОХИРОХ хүнийг тэдний туршлага, боловсрол, ур чадвар, хэлний мэдлэг, цалингийн хүлээлтээс гадна тухайн ажил горилогчийн сонирхол дээр нь үндэслэн ажлын байруудыг харуулах тул таны ажлын зард ирэх CV-ний хандалт илүү нэмэгдэх боломжтой болж байгаа юм.
НҮҮР ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Энэхүү шинэчлэлтэд Worki-гийн Corporate болон Premium багцтай харилцагчдын логог нүүр хуудсанд шууд харагдахаар шийдсэн бөгөөд тухайн байгууллагын лого дээр дарах үед хамгийн өндөр хандалттай 5 ажлын заруудыг шууд нүүр хуудаснаасаа харах боломжийг олгосноороо онцлогтой. Энэхүү цэсийн ажиллах зарчим нь HR-ууд маань хэдий чинээ идэвхтэй зар оруулж Worki-г ашиглана, төдий чинээ танай компанийн лого дээгүүр харагдах давуу талтай юм.
Нүүр хуудасны хамгийн эхний нүүрэнд ӨНДӨР ХАНДАЛТТАЙ ажлын заруудыг шууд харагдахаар шийдсэн бөгөөд танай компанийн зар өндөр хандалттай болох тусам эхний нүүрэнд хэрэглэгчдэд шууд харагдах боломжтой.
Мөн веб дээр баннер оруулж өгснөөр танай компани дээр зарлагдаж буй төрөл бүрийн хөтөлбөр, тэтгэлэг зэргийнхээ мэдээллийг тус баннер дээр байршуулах боломжтой болсон.
БҮХ ТӨРЛИЙН АЖЛЫН ЗАРУУДЫГ НЭГ ДОРООС
Түүнчлэн хэрэглэгчийн анхаарал, хандалтыг нэмэгдүүлэх зорилгоор ӨНДӨР ЦАЛИНТАЙ ажлын заруудын цэс шинээр орууллаа. Энэ категорид Worki дээр нийтлэгдсэн ажлын заруудаас хамгийн өндөр цалин санал болгож буй 13 ажлын зарууд тогтмол шинэчлэгдэн хэрэглэгчдэд харагдах болно.
Мэдээж сүүлийн жилүүдэд байгууллагын үйл ажиллагаа явуулж буй онцлог арга барил дээр тулгуурлан ТҮР ажлын байр буюу FREELANCE ажлууд, ЦАГИЙН ажлууд, САЙН ДУРЫН АЖЛУУД гээд төрөл бүрийн ажлын заруудыг харуулах хэсэгтэй боллоо.
CV БИЧИХ ХЭЗЭЭ Ч ИЙМ ХЯЛБАР БАЙСАНГҮЙ...
CV оруулах, үүсгэх процессыг ахин загварчилж илүү их мэдээллийг хялбараар цуглуулах боломжийг бүрдүүлсэн бөгөөд ингэснээр хэрэглэгчээс илүү их мэдээллийг бага хүчин чармайлт гаргуулан цуглуулах боломжтой болсон билээ.
Түүнчлэн CV үүсгэх уламжлалт арга барилыг өөрийн профайл хөгжүүлж буй мэт загварт оруулж илүү шинэлэг төрхийг нэвтрүүлсэн бөгөөд профайл цэсээс өөрт тохирох ажлын заруудад 1 даралтаар CV илгээх боломжийг бүрдүүлсэн.
Ийнхүү илүү хялбарчилсан шийдлээр бид Worki 2.0 системийн гол зорилго болох "Хэрэглэгчийн хандалтыг нэмэгдүүлнэ" гэж үзэж байгаа бөгөөд хэрэглэгчийн хандалт хэдийн 30%, Worki-р дамжин илгээгдэж буй CV-ний тоо 45%-р нэмэгдээд буй эерэг үр дүнгүүд гарсаар байна.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
⏳ Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.