- Hey HR
- Posts
- Hey HR! workshop-той боллоо
Hey HR! workshop-той боллоо
Hey HR! Цас орж хүйтэрсэн хаврын нэгэн өдрийн мэнд. Хавар болоод ядраад байгаа бол бидний “Даргаасаа нуу” и-мэйл товхимлын 3-р сарын дугаарын care-лий буланг ЭНД дарж уншаарай 😊
ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?
MIT-ийн Компьютерын шинжлэх ухаан, хиймэл оюун ухааны лабораторийн (CSAIL) саяхан гаргасан тайлангаас харахад хиймэл оюун ухаан нь та бидний ажил эрхлэлтэд тийм ч хурдтай нөлөөлж чадахгүй гэнэ . Хүн төрөлхтний түүхэнд технологийн хувьсгал гарах бүрд хүмүүс ажлын байраа алдсаар ирсэн тул технологи хөгжихийн хэрээр хүмүүс ажлын байраа алдахаас айдаг болжээ. Гэтэл үнэн хэрэгтээ сүүлийн 200 жилд маш олон технологи бий болж хүмүүсийн ажлыг орлож эхэлсэн ч бид түүнээс ч их ажлын байрыг шинээр бий болгосоор л байна.
Өнөөгийн байдлаар хиймэл оюун ухаан хийж чадах ажлуудын дөнгөж 23% нь эдийн засгийн хувьд ашигтай гэж тооцогдож байна. Энгийнээр хэлбэл, ирээдүйд хиймэл оюун ухаан та бид бүхний ажлыг булаах магадлалтай ч энэ нь тун аажмаар явагдах нь. Хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бий болох ажилгүйдлийн асуудлыг бууруулахын тулд засгийн газрын оролцоо, сургалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хугацаа хангалттай олдоно гэж үзэж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй хүний оролцоотой хийгдэж буй ажлуудыг орлуулах хиймэл оюун ухааны үр ашигтай байдал хязгаарлагдмал хэвээр байгааг судалгаа онцолж байна. Хэдийгээр энэхүү судалгаа нь хиймэл оюун ухааны зардал цаг хугацааны явцад буурах боломжтойг харуулж байгаа ч энэ бууралт нь урьд өмнө төсөөлж байсан шиг хурдан явагдахгүй нь.
ТРЕНДИ
2030 он гэхэд хиймэл оюун ухаан хэр их ажлын байрыг орлох бол?
Хиймэл оюун ухаан (AI) нь 300 гаруй сая бүтэн цагийн ажлын байрыг орлож чадна гэж хөрөнгө оруулалтын Goldman Sachs банкны тайланд дурджээ. Энэ нь АНУ болон Европ дахь ажлын байрнуудын дөрөвний нэгийг орлож болох том тоо хэдий ч үүнээс их шинэ ажлын байр үүсгэж, бүтээмжийг нэмэгдүүлэх гэнэ. Үүний үр дүнд дэлхийн хэмжээнд Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 7%-иар нэмэгдүүлэх боломжтой болох юм.
Пенсильванийн их сургууль болон Хиймэл оюун ухааны эрдэмтдийн үзэж байгаагаар жилд дунджаас доогуур цалинтай ажлын байр хамгийн их өртөж 2025 он гэхэд хоёр сая үйлдвэрлэлийн ажилтнуудыг орлох болно гэж тооцоолжээ. Түүнчлэн McKinsey Global Institute-ийн хийсэн судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн нийт ажилчдын дор хаяж 14% нь робот техник, хиймэл оюун ухааны дэвшлийн улмаас ажлаа өөрчлөх шаардлагатай болно гэж мэдэгдсэн байна.
Хиймэл оюун ухаан болж устаж үгүй болох магадлалтай 8 ажлын байр
🔴 Хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан: Ихэнх тохиолдолд үйлчлүүлэгчдийн асуулт, асуудал давтагддаг. Тиймээс хиймэл оюун ухааныг байнга асуудаг асуултуудад автоматжуулсан хариулт өгөхөд ашиглаж болно.
🔴 Ресепшн: Дэлхий даяар олон компаниуд роботуудыг ресепшн болгож ашиглаж байна. Одоо дуудлагыг хүртэл хиймэл оюун ухаан хариуцаад эхэлжээ.
🔴 Нягтлан бодогч: Одоо олон компаниуд нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаандаа автоматжуулалт болон AI ашиглаж эхэлсэн. AI алгоритмуудыг ашигласнаар AI нь өгөгдлийг зөв цуглуулж, хадгалж, дүн шинжилгээ хийх боломжийг олгоно. AI нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг ашиглах нь нэг ажилтны цалинг төлөхөөс хамаагүй бага зардалтай байдаг байна.
🔴 Худалдааны ажилтнууд: Корпорацууд зар сурталчилгаа, жижиглэнгийн худалдааны үйл ажиллагаагаа дижиталжуулан худалдагч шаарддаг үе өнгөрчээ.
🔴 Судалгаа, шинжилгээ: Мэдээллийн шинжилгээ, судалгааны салбарууд нь хүний тусламжгүйгээр үйл явцыг оновчтой болгох, шинэ өгөгдлийг тодорхойлох арга болгон хиймэл оюун ухааныг аль хэдийн хэрэгжүүлсэн салбарууд юм. Хиймэл оюун ухаан тасралтгүй сайжирч байгаа тул өгөгдөлд дүн шинжилгээ хийх, судалгаа хийхэд хүн үүрэг гүйцэтгэх шаардлагагүй болж магадгүй юм.
🔴 Агуулахын ажил: Онлайн худалдаа нь тогтвортой хөгжиж буй салбар бөгөөд ачааны машинд хүргэх захиалгыг авах процесс, автоматжуулсан системүүдийн хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна.
🔴 Даатгалын андеррайтинг: Даатгалд өргөдөл гаргагчийн амьдрах чадварын үнэлгээг хийхдээ өгөгдөлд дүн шинжилгээ хийж, тэдгээрийг томьёо, бүтцийн багцад ашиглах шаардлага гардаг.. Автоматжуулалт нь эдгээр даалгавруудыг хялбархан гүйцэтгэж, илүү төвөгтэй үүргийг гүйцэтгэж чадна.
🔴 Жижиглэн худалдаа: Томоохон дэлгүүрүүд касс нь дээрээ өөрөө өөрөө тооцоо хийх боломжтой технологийн шийдлүүдийг нэвтрүүлсээр байгаа бөгөөд цаашид ч энэхүү технологийн шийдэл улам бүр хөгжсөнөөр кассын ажилтан зэрэг ажлын байрууд ойрын ирээдүйд байхгүй болох магадлалтай юм.
HR ХАААК
Оффис дээрээ сонирхолтой Happy hour зохион байгуулах уу?
Өдөр цайны цагаараа, ажил тарсны дараа оффис дээрээ хамтдаа хийж болох зүйлсийн жагсаалт нэгээр нэмэгдлээ. Хариулт нь их энгийн, дуулах буюу караоке.
Хамт олноороо караоке дуулах нь хамт ажиллагсдынхаа урьд өмнө мэдэхгүй байсан талуудыг таньж мэдэн хамт олныг нэгтгэдэг үйл ажиллагаа бөгөөд хүмүүс хоорондоо илүү ойр дотно болж, хамтран ажиллахад улам их дэмжлэг болдог гэнэ. Дуу дуулах нь дархлааг дэмжих, стрессийг бууруулах, эндорфин ялгаруулж аз жаргалтай болгодог гэх мэт эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус нь маш олон. Мэдээж өөрийнхөө доторх энергиэ дуу хөгжмөөр илэрхийлж гаргах боломжийг олгодог бөгөөд хамт олноороо karaoke party хийхээс өөр стресс тайлах супер арга байхгүй. Хамгийн чухал нь мэдээж заавал согтууруулах ундаа оролцуулах шаардлагагүй.
MKaraoke-тай байхад энэ их амархан.
📞 Илүү дэлгэнгүй мэдээлэл авах бол 7707-7766 эсвэл [email protected] хаягаар холбоо бариарай
Хэрэв та ажилтнуудтайгаа сэтгэл хөдөлгөм, тэдний төсөөлж ч байгаагүй гэнэтийн happy hour зохион байгуулахыг хүсэж байгаа бол хөтөлбөртөө MKaraoke-г оруулаад үзээрэй. Энэ нь орчин үеийн, зардал багатай, ямар ч газар караоке явуулахад тохиромжтой бүтээгдэхүүн юм. Бүр хүсвэл гар утаснаасаа Mobile Karaoke-г идэвхжүүлэх боломжтой. Танай байгууллага Юнивишнтэй бол APPS цэсээс MКараоке-г идэвхжүүлэхэд л хангалттай. Эсвэл МMusic аппликейшн доторх мобайл караоке-оороо дуулаарай.
📣 Хэрэв танай байгууллага 1600+ HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
Hey HR! WORKSHOP
Бид 3-р сарын 21-ны өдөр 21 компанийн HR-уудыг нэг дор цуглуулан, коммьюнити бий болгох зорилготойгоор Hey HR! Workshop-оо 2 дох удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус workshop маань олон сонирхолтой хөтөлбөрүүдээр дүүрэн зохион байгуулагдсан бөгөөд ирсэн бүх HR-ууд маань сэтгэл ханамж тун өндөр буцсан билээ 😀. Ингээд бид Hey HR! и-мэйл товхимлоор зогсохгүй, HR-ууд маань хамтдаа цуглах боломжтой воркшоптой боллоо 🎉🎉🎉
Хэрэв та дараагийн саруудад зохион байгуулагдах Hey HR! workshop-д хамрагдах хүсэлтэй бол ЭНЭ формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй. Нэг удаад хамрагдах хүний тоо хязгаартай бөгөөд мэдээж ямар ч үнэ төлбөргүй тул та өөрийнхөө цаг заваа гарган, ажлаа түр орхиод мэргэжил нэгт HR-уудтайгаа танилцаж, туршлагаа хуваалцаж, инээж, сэтгэлээ нээж, хэлэлцүүлэх бэлтгэлтэй л ирэхэд л болно доо.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.