- Hey HR
- Posts
- Worki Insights 🌟
Worki Insights 🌟
Hey HR! Карьераа бүтээх дижитал талбар Worki болон залуу мэргэжилтнүүдийн мэдээллийн эх сурвалж Unread хамтран “Talent Summit 2024” арга хэмжээг өнгөрөгч бямба гарагт зохион байгууллаа. Оролцсон бүх харилцагч байгууллагууд, талентууддаа талархахын зэрэгцээ арга хэмжээний тоймоо бид энэ удаагийн дугаартаа онцолж байна. 🤗
WORKI INSIGHTS
Хэрэглэгчийн тоо: Шинэ хэрэглэгчдийн өсөлт нь Talent Summit арга хэмжээ, маркетингийн кампанит ажлуудын үр дүнг харуулж байна. Үүн дээр нэмээд шинэ хэрэглэгчийн насны бүлгээр ангилан харвал, залуу мэргэжилтнүүдийн дунд ажлын байрны эрэлт нэмэгдэж байгааг онцолж болохоор байлаа.
Ажлын зар: Ажил олгогчдын зүгээс илүү олон зар нийтлэх нь зах зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгааг илтгэнэ. Энэ өсөлт нь мэргэжилтнүүдийн дунд илүү олон боломжийг бий болгож, ажил олгогчдын сонирхлыг татахад нөлөөлж байна.
TALENT SUMMIT ТОЙМЛОХ НЬ
Talent Summit нь Zaisan Hill Complex-д бүтэн өдрийн турш үргэлжилсэн ба уг арга хэмжээнд 30 гаруй байгууллагын 100 гаруй хүний нөөцийн менежер, хоёр мянга орчим оролцогчид хүрэлцэн ирж, 300 гаруй ажлын байраас өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, карьерын өсөлт хийх эхний алхмаа хийлээ.
Арга хэмжээ үндсэн дөрвөн хэсгээс бүрдсэн.
Live session - Залуу мэргэжилтнүүдэд чиглэсэн үнэ цэнтэй ярилцлагууд
Hire session - Туршлагатай захирлуудын шинэ ажилтнаа эрэлхийлэх талбар + тэдэнд шидэх санаанууд
Game session - Оролцогч байгууллагуудын сонирхолтой тоглоомууд
Workshop - Ажлын байртай холбоотой сургалтууд
Энэ удаагийн арга хэмжээ нь хүний нөөцийн эрэлт нийлүүлэлтийг уулзуулах шинэлэг санаачилга байснаар зогсохгүй бидний төсөөлж байснаас ч илүү үр дүн үзүүлсэнд зохион байгуулагчдын зүгээс өндөр сэтгэгдэлтэй байгаа билээ. Залуу мэргэжилтнүүдийн карьераа өсгөх гүүр болсон уг арга хэмжээг бид цаашид улам бат бэх, өргөн цар хүрээг хамран зохион байгуулах болно.
Дэлгэрэнгүй тойм унших бол ЭНД дарна уу.
ОНЦЛОХ ЭВЕНТ
Маргаашийн амжилттай түүхийг бүтээх, мэргэжлийн төслийн менежерүүд, шийдвэр гаргагчид, манлайлагчдын хамгийн том чуулган дахин эргэн ирлээ!
Пи Эм Ай Монголиа Чаптэр (PMI® Mongolia Chapter) -аас жил бүр зохион байгуулдаг олон улсын бага хурлыг “ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ: МАРГААШИЙН АМЖИЛТЫН ТҮҮХИЙГ БҮТЭЭХ НЬ” сэдвийн хүрээнд 10-р сарын 12-ний өдөр UB Hotel Event Hall-д зохион байгуулах гэж байна.
Энэ жил төслийн удирдлагын туршлага, шинжлэх ухаан, мэргэжлийг хөгжүүлэхэд Монгол Улсын ололт амжилт, сургамжийг онцолж, төслийн менежментийн сүүлийн үеийн дэлхийн чиг хандлага, томоохон туршлагуудаас хуваалцах болно.
Уг чуулганд оролцохоор дэлхийн PMI chapter-уудаас зочид төлөөлөгчид болон дотоодын тэргүүлэх компаниудын удирдлага, төлөөлөл хүрэлцэн ирж буйг онцолж байна.
Санал бодлоо бодит ажил хэрэг, үр дүн болгож, хүрээллээ тэлэн илүү амжилттай түүхийг бүтээхийн төлөө хамтдаа нэгэн дор цуглацгаая! Дэлгэрэнгүй хөтөлбөрийг ЭНЭ холбоосоор нэвтэрч үзнэ үү.
Тасалбар захиалах бол:
Хэзээ: 10 сарын 12, 2024
Хаана: UB Hotel Event Hall
HR NEWS
Монгол улсын хэмжээнд 15 болон түүнээс дээш насны нийт хүн амын 57.6 хувь буюу 1,200,000 хүн ажиллах хүчний бүрэлдэхүүнд багтаж байна. Үүний 42.4 хувь буюу 915,900 хүн нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажиллах хүчний 96.1 хувь нь ажиллагсад бөгөөд 3.9 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн судалгаа гарчээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн доогуур үзүүлэлтүүдийн нэг бөгөөд 20-29 насныхан ажилгүйдлийн хамгийн өндөр түвшинд байгаа талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Ажилгүйдлийн шалтгаануудыг судлахад дараах гол хүчин зүйлсийг нэрлэж болно:
Ажиллах сонирхолгүй байх
Улирлын чанартай ажил хийдэг болохоор
Цомхотголд орсон
Байгууллага татан буугдсан
Ажилгүйдэл нь иргэдийн гэр бүлд шууд нөлөөлж, тэд цалин орлогоо алддаг. Энэ нь эдийн засагт дэмжлэг болох боломжийг алдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл буурдаг. Ажилгүй болсон хүмүүсийн худалдан авах чадвар буурч, энэ нь бусад ажилтнуудад эдийн засгийн дам нөлөө үзүүлдэг билээ. Ажилгүйдлийг бууруулахад хэн бүхний оролцоо чухал бөгөөд оролцогч талууд анхаарах шаардлагатай байна. Иргэдийн ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хамгаалах, бизнесийн дэмжлэгийг сайжруулах нь чухал байна гэдгийг онцоллоо.
HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
EMPLOYER BRANDING
Employer Branding-н сайн туршлагууд #24
2024 онд хийсэн судалгаагаар ажил олгогчийн хүчтэй брэндтэй компаниудын чадварлаг ажилтан татах, хадгалах чадвар 25%-иар өсөж ажлын байрны эерэг соёл, ажилтан ажилд авахад ихээхэн нөлөөлж байгааг онцолсон байна. Өмнөх дугаараар бид Юнител группийг онцолсон бол энэ удаагийн дугаараар бид Монголын харилцаа холбоог бий болгохоор дэвшил гаргаж байсан Мобиком корпорацыг дурдахгүй байхын аргагүй.
Мобикомоос бид юу сурч болох вэ?
Мобиком корпорац нь 1996 онд байгуулагдсан бөгөөд үүрэн холбоо,улс хоорондын холбоо, интернэт, сансрын холбоо болон сүлжээний дэд бүтэц гэсэн үндсэн үйлчилгээг байгууллага болон хувь хэрэглэгчдэд тасралтгүй найдвартай байдлаар хүргэж байгаа Монголын хамгийн анхны компани юм. Мобикомын хамт олон ажил олгогчийн брэндингээ хөтлөн явуулдаг Mobicomers гэх сошиал хуудсаа хөтлөн явуулдаг бөгөөд нэрээс нь бид Мобикомуудын талаарх сошиал хуудас гэж харагдаж байна.
Тэгэхээр Мобиком корпорацын ажил олгогчийн сайн туршлагуудаас харахад энэ олон жилийн хугацаанд 1000+ гаруй ажилтнууддаа ажиллах таатай орчныг бүрдүүлэх, ажилтнуудаа сэтгэл ханамжтай байлгах бодлогуудыг сайтар хэрэгжүүлж явж байгаа. Үүнээс дурдвал сүүлийн жилүүдэд ажилтнуудаа 7 хоногт 1 удаа буюу сард 4 удаа гэрээс ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн ба энэ талаараа ажилтнууд нь сэтгэл ханамжтай байдаг талаараа байнга хуваалцдаг байх нь. Тэд ажил олгогчийн брэндингийн сошиал хуудсаараа дамжуулан ажилтнууд нь байгууллагынхаа юунд сэтгэл ханамжтай байдаг талаар контентууд бэлтэн хүргэдэг ба ажилтнуудаараа ч бахархаж буй нь харагдаж байна.
Ажил хийж байгаа хүн бүр ямар нэгэн байдлаар ажилтай холбоотой стресс мэдэрдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл хүн тухайн ажилдаа дуртай байсан ч бага зэргийн стресс үүсдэг байна. Үүнээс сэргийлж Мобикомын хамт олон ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгойлон анхаарч байгууллагынхаа ажилтнуудад мэргэжлийн сэтгэл зүйчийн цаг гаргаж үйлчлүүлэх эрхээр хангаж өгчээ.
Тэдний хамгийн сайн туршлага нь..
Мобиком корпорацын ажил олгогчийн брэндингийн хамгийн сайн туршлагаар бид ажилтнуудынхаа сэтгэл ханамжийн талаарх контентыг онцолмоор байна. Мөн үүнээс харахад ажилтнууд нь ажлын байран дээрээ ажиллахад ямар олон хүчин зүйлс нөлөөлдөг талаар олон төрлийн мэдээллийг хүргэж байна. Ажилтнуудаа дэмжиж, ажиллахад таатай орчныг бүрдүүлж буй Мобиком корпорацын ажил олгогчийн брэндингийн сошиал хуудсаар аялахад үнэхээр таатай байлаа.
🔗 Хэрвээ танай компанид Ажил олгогчийн брэндээ сайжруулах хэрэгцээ байгаа бол ЭНЭ холбоосоор мэдээллээ илгээн Employer branding service-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.