• Hey HR
  • Posts
  • Worki x Forever Young event

Worki x Forever Young event

Сайн байцгаана уу, хүндэт HR-ууд аа,

Манай баг СЭЗИС-ийн “Forever Young” хөтөлбөрт хамтран оролцох болсон тул та бүхнээсээ нэгэн чухал хүсэлт байна. Тодруулбал, ажлын байрны нээлттэй заруудаа идэвхжүүлж өгнө үү.

Өдөрлөгийн үеэр ирсэн хүмүүст бид та бүхний өмнөөс ажлын байрыг сурталчилж, цаашдын холболтыг хариуцах тул идэвхтэй байршуулсан заруудын тоо өсөх нь олон хүнд хүрэх боломжийг нэмэгдүүлнэ.

Тус арга хэмжээ 9-р сарын 13-ны Бямба гарагт, Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд СЭЗИС-ийн Энтрепренершип, инновацын хөтөлбөрөөс санаачлан хэрэгжүүлж байна.

Тухайн эвэнтийн талаарх мэдээллийг: Facebook

Worki платформ дээр зар байршуулахыг хүсвэл: Worki: Ажлын байр хайх ба ажлын зар