- Hey HR
- Posts
- 🎃Halloween тэмдэглэх үү?
🎃Halloween тэмдэглэх үү?
Hey HR! Worki дээр нээлттэй ажлын байруудаа оруулсан биз? Харж л байгаа шүү…👀🙈
HR NEWS
AI-н KPI хэд вэ?
KPMG-ээс гаргасан шинэ судалгаагаар олон компани үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгааг мэдээллээ. Харин GenAI-ийн хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед ихэнх компаниуд үр дүнгээ хэрхэн хэмжих төлөвлөгөөгүй байгаа гэнэ.
Тодруулбал, санал асуулгад оролцогчдын 44 хувь нь өөрсдийн байгууллагууд хиймэл оюун ухааны судалгаа, туршилт, төлөвлөлтийн үе шатуудыг давж хэрэглээндээ өргөнөөр нэвтрүүлсэн байна.
Харин судалгаанд оролцогчдын ердөө 15% нь өөрсдийн байгууллагууд эдгээр хөрөнгө оруулалтад "хэмжихүйц бизнесийн үр дүн, бодит өсөлт" бий болгосон гэж хариулсан явдал юм.
Харин танай компани бүтээмжээ нэмэгдүүлэх зорилгоор AI ашигладаг бол үр дүнгээ хэмжих талаар бодож үзсэн үү?
ОНЦЛОХ ХӨТӨЛБӨР
Танай компанид хэр их залуу мэргэжилтнүүд байдаг вэ?
Залуу мэргэжилтнүүд ментортой байснаар карьерын замналаа асар хурдасгах боломжтой билээ. Ментортой байна гэдэг нь өөрийн ажлын туршлага, мэргэжлийн мэдлэгээ хуваалцаж, залуу хүнийг хөгжүүлэхэд тусалдаг. Та заавал өмнө нь өөр хүний алдаж үзсэн замаар дахин алхалгүйгээр менторынхоо туршлага, амьдралаас үндэслэн өөрийн карьерын замналаа илүү хурдасгах боломжтой. Учир нь ментее болсноор карьерын өсөлт, мэргэжлийн мэдлэг, нэвторкингийн шинэ боломжуудыг олж авдаг. Тиймээс, ментортой байх нь мэргэжилдээ анхаарал хандуулж буй залуу мэргэжилтнүүдийн маш чухал алхмуудын нэг юм.
Хэрвээ танай компанид 30 хүртэлх настай, 2 жилийн ажлын туршлагатай салбар бүрийн тэргүүлэгчидтэй холбогдон тэдний туршлагаас суралцаж, 1 жилийн турш ментортой болохыг зорьж буй залуучууд байгаа бол тэдэнд YPG менторшип хөтөлбөрийн талаарх мэдээллийг дуулгаарай.
🔗ЭНД дарж хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэх боломжтой шүү. Гэхдээ заавал залуу мэргэжилтэн гэлтгүй та өөрөө ч бүртгүүлсэн болох ч юм билүү, сонирхоод үзээрэй.
НR TREND 2025
2025 оны HR тренд хаашаа чиглэж байгаа вэ? Он гарахад 10 долоо хоног үлдлээ. Бид 2025 оны 11 HR Trend-г танд цувралаар хүргэж эхэлсэн билээ.
Тренд #4: Цэнхэр болон Шинэ захтнуудын эрэлт нэмэгдэнэ
Цэнхэр захтан болон “шинэ захтан” ажлын байр хөдөлмөрийн зах зээлд улам эрэлттэй болж байна. Тодруулбал, уламжлалт буюу гараар болон биеийн хүчээр хийгддэг ажлууд болон технологийн салбарт чадварлаг ажилтнуудын эрэлт нэмэгдсээр байгаа юм.
*** Шинэ захтан гэдэг нь ур чадвар дээр суурилсан дипломын зэрэг заавал шаарддаггүй ажлын байранд ажилладаг ажилтнууд юм.
Юу болов?
Цэнхэр захтнуудын ажлын зах зээл дахин хүчээ авч, өндөр цалин өгч, залуу үеийнхний сонирхол нэмэгдэхтэй зэрэгцэн тус ажлын зарууд 46% өссөн үзүүлэлт байна. Биеийн хөдөлмөр шаардсан ажлууд, тоног төхөөрөмжийг угсрах, засварлах чадвартай хүмүүсийн эрэлт өндөр байна гэдгийг статистик харуулж байна.
Харин “Шинэ захтай” ажилтнуудын хувьд технологийн хөгжлийг даган хиймэл оюун ухаан болон кибер аюулгүй байдал зэрэг өндөр түвшний ур чадвар шаарддаг боловч заавал дээд боловсрол шаардахгүй бөгөөд практик туршлагаар шинэ ур чадвар эзэмших чадвартай хүмүүст томоохон боломжуудыг олгодог ажлын байруудын эрэлт салбарын өсөлт хөгжлийг даган нэмэгдсээр байна.
Энэ нь юу гэсэн үг вэ?
Эдгээр ажлын байрны өсөлт нь HR-уудад өөрсдийн хийж буй ажлаа дахин нэг ‘review’ хийж үзэн “цэнхэр захтай болон шинэ захтай” ур чадвартай ажилтнуудыг дэмжих хүний нөөцийн бодлого болон стратегийг боловсруулах, сургалтын процессыг хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна.
Ажлын байрыг шинэчлэн тодорхойлохын тулд эдийн засгийн тодорхойгүй байдал, хүн амын шилжилт, орчин үеийн нийгмийн хүлээлтүүдийг анхаарч үзэх шаардлагатай. Эмэгтэйчүүд жинхэнэ тэгш эрхийг шаардаж байгаа, хөгшдийн ажиллах хүчний эзлэх хувь өсч байгаа тул байгууллагууд тогтвортой, идэвхтэй ажиллах хүчийг бүрдүүлэхэд бэрхшээлүүд, боломжуудтай байна.
🔗 Өмнөх дугаараас Тренд #3-г унших бол ЭНД дараарай.
HR TIPS
Өнөөдөр Halloween болж байгаа. Хэрвээ та төлөвлөж амжаагүй эсхүл төсөв байхгүй гээд сууж байгаа бол өнөөдөртөө хэрхэн тэмдэглэж өрнүүлж болох талаар зөвлөгөө бэлдлээ. Halloween-ыг ажил дээрээ тэмдэглэх нь багийн уур амьсгалыг сайжруулах, хамтын ажиллагааг дэмжих боломж тул туршаад үзээрэй.
1. Гар доорх материал ашиглан ажилтнуудыг өөрсдийн ширээгээ чимэглэхийг уриалаарай. Зөвхөн улбар шар, хар өнгөтэй эд зүйлүүд байршуулах, өнгөт хэвлэл хэвлэн энд тэнд зураг наах гээд өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ ашиглан ажлын орчноо нэгэн хэвийн байдлаас өөрчлөх гээд үзээрэй.
2. Дүрд хувирах: Заавал костюм авч, онцгой нүүр будалт хийн дүрд хувирах шаардлагагүй шүү дээ. Ажилтнууд хоорондоо бүхэл өдрийн турш бие биеийхээ дүрд хувиран тэр хүнийхээ хэлдэг үг, биеэ авч явдаг байдал, биеийн хөдөлгөөнийг нь дуурайлгаад үзээрэй. Мэдээж өдрийн турш түүнийгээ хамгийн сайн хадгалж чадсан хүнд нь жижиг бэлэг бэлдэхээ мартуузай.
3. Ажилтнуудаа амттан авчрахыг хүсээд бөөндөө хамт хувааж идэх эсхүл trick or treat хийж бас болох юм. Ингэхдээ хамтдаа bond үүсгэх сэдвээр ярилцан, бие биенийгээ өөр өнцгөөс нь таньж мэдээрэй.
4. Halloween сэдвээр асуулт хариултын QUIZ эсхүл Дуу хоолойны өнгөө хэн хамгийн сайн өөрчилж чадах вэ гэсэн сэдвээр энгийн, хөгжилтэй тэмцээн зохион байгуулаарай.
Эдгээр зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр, та Halloween-ыг төсөвт хэмнэлттэй, хөгжилтэй, нээлттэй, хамтын ажиллагаатайгаар тэмдэглэж, багийн гишүүдийнхээ харилцааг бэхжүүлж чадна.
HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
⏳ Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.