- Hey HR
- Posts
- Глобал Талентуудын Трендүүд
Глобал Талентуудын Трендүүд
Hey HR! Өнөөдрийн дугаараар бид HR Trend 2025, Mercer-ийн Global Talent Trends 2024 судалгааг танилцуулж байна. 🤗
ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
Сүүлийн жилүүдэд ажлын байранд өөрчлөлтүүд маш хурдацтай гарч байгаа бөгөөд хүний нөөцийн манлайлагчид ирээдүйн таатай ажлын байрнууд бүтээх сорилтуудтай тулгараад байгаа билээ. Тэгвэл үүний талаар танд тус болох Mercer's Global Talent Trends 2024 тайлан гарсан бөгөөд бид танд ирээдүйн ажиллах хүчний хувьд шийдвэрлэх гурван чухал өөрчлөлтийг танилцуулж байна. Эдгээр нь таны хүний нөөцийн стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд туслах гол зөвлөмжүүд болох юм.
1. Ажиллах хүч 2.0: Хиймэл оюун ба хүний бүтээлч сэтгэлгээний нэгдэл
2024 он бол Хүний нөөцийн 2.0 түвшин эхэлж байгаа жил юм. Энэ үед хиймэл оюун (AI) хүний бүтээлч сэтгэлгээтэй нэгдэж байна. Хиймэл оюун нь нь өдөр тутмын ажлуудыг автоматжуулж байгаа ч, хүний бүтээлч болон стратеги сэтгэлгээтэй уялдсан үед илүү их боломжуудыг бий болгоно.
Зөвлөмж: Ач холбогдол багатай, давтагдсан ажлуудыг автоматжуулж, ажилтнуудын бүтээлч, стратегийн үүрэгт анхаарал хандуулаарай. Ажилтнуудаа хиймэл оюунтай хослуулан ажиллах чадвартай болгох сургалтуудыг явуулж, шинэ ур чадваруудыг эзэмшүүлэх нь илүү үр дүнтэй, сэтгэл хангалуун ажлын орчныг бий болгоно.
2. Шинэ валют: Ур чадвар, ажлын нэр биш
Албан тушаалыг март—ур чадвар бол шинэ валют юм. Технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед олон байгууллагууд ур чадварын зөрүүтэй ихээхэн тулгарч байна. Ур чадварын шинэчлэл нь зайлшгүй шаардлага болсон бөгөөд энэ нь хурдацтай хөгжиж буй хөгжилд хүрэх түлхүүр юм.
Зөвлөмж: Танай байгууллага одоо болон ирээдүйд тулгарах сорилтуудыг даван гарах чадвартай ур чадварын хөгжлийн стратегийг бий болгох хэрэгтэй. Аналитик, шинжилгээний болон дасан зохицох чадваруудыг голлож, ажилтнуудаа шинэ ур чадвар эзэмшихэд урамшуулах нь байгууллагын амжилтанд ихээхэн нөлөө үзүүлнэ.
3. Ажилтны сайн сайхан байдал: Итгэл ба бүтээмжийн үндэс
2024 онд ажилтнууд зөвхөн цалин хөлс биш, харин сайн сайхан байдал, итгэлийг чухалчилж байна. Mercer-ийн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 82% нь ажлын ачаалал ихсэж, итгэл алдсан тухай дурдсан. Тиймээс ажилтнуудын сайн сайхан байдлыг хангах нь хүний нөөцийн удирдлагын хамгийн чухал үүрэг боллоо.
Зөвлөмж: Уян хатан ажлын бодлого, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээрэй. Удирдлагуудын байнгын илэн далангүй харилцаа нь итгэлийг сэргээж, бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Ажиллах хүчний ирээдүй өөрчлөгдөж байгаа энэ үед хүний нөөц ч бас хөгжих хэрэгтэй. Хиймэл оюуныг ашиглах, ур чадварын хувьсалд төвлөрөх болон ажилтны сайн сайхан байдлыг дэмжих замаар 2024 онд та өөрийн ажиллах хүчний жинхэнэ боломжуудыг нээж чадна. .
НR TREND 2025
2025 оны HR тренд хаашаа чиглэж байгаа вэ? Он гарахад 11 долоо хоног үлдлээ. Бид 2025 оны 11 HR Trend-г танд цувралаар хүргэж эхэлсэн билээ.
Тренд #3: Ур чадварын зөрүүгийн эргэлтийн цэг
Шинэ технологиуд гарч ирэхийн хэрээр ажлын байранд шаардлагатай ур чадварууд хурдтай өөрчлөгдөж, ажилтнуудын одоогийн чадвар болон ирээдүйн хэрэгцээ хоорондын зөрүү нэмэгдсээр байна. Байгууллагууд дунд болон урт хугацааны ур чадварын хэрэгцээг тодорхойлон, урьдчилан төлөвлөхөд хүндрэлтэй тулгарч байгаа нь бүтээмж буурах, инновац сулрах, өрсөлдөх чадвар муудах эрсдэлд оруулж байна.
Ажил олгогчдын үзэж байгаагаар 2030 он гэхэд ажилтнуудын 44% -ийн ур чадвар хуучирч, 2027 он гэхэд 10 ажилтны 6 нь нэмэлт сургалт авах шаардлагатай болно.
Ур чадварын зөрүүг шийдвэрлэх нь Хүний нөөцийн албаны хувьд чухал бөгөөд байгууллагуудын удирдлагуудын 70% нь энэ зөрүү бизнесийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрдөг. Үүнийг арилгахын тулд байгууллагууд ур чадварын менежментэд шинэчлэл хийж, ирээдүйд шаардлагатай ур чадваруудыг тодорхойлон, зөв талентуудыг татах, хөгжүүлэх, хадгалах илүү үр дүнтэй стратеги боловсруулах хэрэгтэй.
2025 оны эцсээс өмнө эдгээр стратегиудыг хэрэгжүүлэхгүй бол ур чадварын зөрүүнээс үүдэлтэй томоохон доголдолд орох эрсдэлтэй.
🔗 Өмнөх дугаараас Тренд #2-г унших бол ЭНД дараарай.
HR TIPS
Аравдугаар сар нь ADHD-гийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх сар бөгөөд бизнесүүд нейродиверс ажилтнуудаа хэрхэн илүү сайн дэмжих талаар анхаарал хандуулж эхэлж байна. Уян хатан ажлын цаг, тодорхой хүлээлтүүд, сургалтын хөтөлбөрүүд нь ADHD-тэй хүмүүс ажлын байрандаа амжилт гаргахад тус болох санал болгосон арга хэмжээнүүдийн нэг юм.
Амжилттай хэрэгжүүлсэн стратегийн жишээнүүд:
ADHD-тэй ажилтнуудад дуу чимээ дарагч чихэвч, эргономик тавилга, нам гүм ажлын орчин олгосон.
ADHD-тэй ажилтнуудад цагийн менежмент болон зохион байгуулалтын ур чадварын сургалт санал болгосон.
ADHD-тэй ажилтнуудыг туршлагатай хамтран ажиллагсдаар удирдуулж, дэмжлэг үзүүлдэг менторшип хөтөлбөр бий болгосон.
Эдгээр стратегиудыг хэрэгжүүлснээр HR-ууд ADHD-тэй ажилтнуудыг үнэлэгдсэн, дэмжигдсэн, амжилтад хүрэх боломжтой ажлын орчин бүрдүүлж чадна.
HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.