• Hey HR
  • Posts
  • 😶‍🌫️Ажлын байран дахь стресс

😶‍🌫️Ажлын байран дахь стресс

Hey HR!  Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн коммьюнити бий болгох зорилготой Hey HR! Workshop-н маань ээлжит тов 10/24-нд зарлагдлаа. Хэрвээ та тус воркшопд оролцож, мэргэжил нэгтнүүдтэйгээ танилцахыг хүсэж байгаа бол ЭНД дарж бүртгэлээ үүсгээрэй. Мэдээж үнэ төлбөргүй, гэхдээ хүний тоо хязгаартай байгаа шүү 😉. Хэрвээ энэ удаагийнхад амжаагүй бол дараагийн товхимлуудаа хамгийн түрүүнд  нээж үзээрэй 🤗 

ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувиар буюу 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгаа юм. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулна гэх нэмэлт орсон байна. Тус өөрчлөлтийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байна. 

НR TREND 2025

2025 оны HR тренд хаашаа чиглэж байгаа вэ? 

Он гарахад 12 долоо хоног үлдлээ. Бид 2025 оны 11 HR Trend-г танд цувралаар хүргэж эхэлсэн билээ. 

Тренд #2: AI хүний нөөцийн мэргэжилтнүүдэд 

Хиймэл оюуны талаарх сонирхолтой яриа өрнөж байгаа ч, олон HR мэргэжилтнүүд үүнийг ажилдаа бүрэн ашиглахгүй байгаа аж. Тодруулбал, Маркетингийн хэлтсүүдийн 34% нь GenAI-ийг тогтмол ашиглаж байгаа бол, HR-н хэлтсүүдийн 12% нь л ашиглаж байгаа гэнэ. Энэ статистикаас харахад HR салбар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, инновац хийх боломжуудаа алдаж байна гэж AIHR-с мэдээллээ. HR-ууд байгууллагын өөрчлөлт, шилжилтийг удирдах чухал үүрэгтэй байдаг тул AI ашиглалт бага байгаа нь санаа зовох шалтгаан болж байгаа юм. Статистик дурдахад, HR мэргэжилтнүүдийн 76% нь байгууллага нь ирэх 12-18 сарын хугацаанд AI технологийг нэвтрүүлээгүй тохиолдолд хоцрох эрсдэлтэй гэж үзэж байна. 

Тэгвэл, энэ хоцрогдлын шалтгаан юу вэ?  

HR-ууд AI-ийг нэвтрүүлэхэд удаашраад байгаа шалтгаанууд нь: дижитал орчинд ажиллах ур чадварын дутагдал, ямар платформ ашиглах талаар тодорхойгүй байдал, AI алгоритмыг хянах эсвэл засварлах боломжийн хомсдол, мөн AI-н HR-д авчрах боломжит ашиг тусын талаар мэдэхгүй байх зэрэг тус тус орж байна.  

Эцсийн дүнд, AI хүний нөөцөд ямар ч боломжийг бүрдүүлж чадах уу, эсвэл хэтрүүлэгтэй байна уу  уу гэдэг нь HR хэлтсүүд хэрхэн энэ технологийг ашиглаж, ажиллах процессуудаа өөрчлөхөөс шалтгаална. HR-ууд та энэхүү өөрчлөлтийг манлайлж чадах уу, эсвэл хоцрох уу? 

🔗 Өмнөх дугаараас Тренд #1-г унших бол ЭНД дараарай. 

WORKI | IAP СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН 

Хэрвээ танай байгууллагат Ажлын байран дахь стрессийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, Стрессийг удирдах энгийн аргуудтай танилцах, Бие биедээ дэмжлэг үзүүлэх орчныг бүрдүүлэх, Багийн ажиллагааг сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа бол таныг бид таныг Worki болон Сэтгэл Судлалын Хүрээлэн хамтран “Ажлын байран дахь стрессээ удирдах энгийн аргуудтай танилцах нь” сэдэвт эвентэд урьж байна.  

Тус арга хэмжээ нь Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өдрийг тэмдэглэх хүрээнд 10-р сарыг дуустал 7 хоног бүрийн пүрэв гаригт нийт 4 удаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, ажлын байран дахь стрессийг удирдах аргуудыг зааж өгөхөд чиглэгдсэн билээ. 

Үнэ төлбөргүй ба Хэрэв та бүргүүлэхийг хүсвэл ЭНД дарж бүртгэлээ баталгаажуулаарай.

HR NEWS

Ажилтны сайн сайхан байдлыг хамгийн тэргүүнд тавих 

Ажилтнуудынхаа сайн сайхан байдалд анхаарах нь ажилтны туршлагыг сайжруулах шилдэг арга бөгөөд энэ нь ажлаас халшрах хам шинжийг бууруулах болон ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэхэд тусалдаг. 

2023 оны Gallup судалгаагаар, оролцогчдын зөвхөн 24% нь тэдний байгууллага тэдний сайн сайхан байдлыг анхаарч байна гэж үзсэн бөгөөд энэ нь 2020 онд 49% байсантай харьцуулахад ихээхэн буурсан үзүүлэлт юм. 

Нөгөө талаас буюу бизнесийн ашиг орлого талаас харвал ажилтнуудын ажилдаа хандах хандлага, оролцоо, мотиваци нэмэгдсэнээр үүнийг дагасан бүтээмж болон ашиг орлого нэмэгддэг гэдгийг дурдах нь зүй биз ээ. 

Компаниуд соёлдоо анхаарч, ажилтнуудынхаа сайн сайхан байдлыг хэрхэн анхаарч байгаагаа “people first буюу хүн хамгийн тэргүүнд” гэх амлалтаар илэрхийлж гаргаж байна. 

Биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих санаачилгуудад хөрөнгө оруулалт хийх, уян хатан ажлын зохион байгуулалт, ажиллах орчин нөхцөл зэрэг маш олон хүчин зүйлүүд хамаарах бөгөөд хэрэгцээ болон байгууллагын нөөцөд тулгуурлан тогтмол сайжруулалт хийх шаардлагатай хамгийн чухал хэсэг билээ. 

Хэрвээ танай байгууллага ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилгоор Байгууллагын ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэнд сэдэвт сургалт зохион байгуулахыг хүсэж байгаа бол ЭНД дарж мэдээллээ үлдээгээрэй. Учир нь бид сургалтын үйлчилгээгээ улам өргөжүүлэн дээрх чиглэлийн сургалт, сэтгэл зүйн оношлогоо үнэлгээг санал болгож эхэллээ 😀

HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой. 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.