- Hey HR
- Posts
- 🏃♂️ Marathon-д гүйх үү?
🏃♂️ Marathon-д гүйх үү?
Hey HR! Worki Marathon эхэллээ. Ажлын зар оруулсан HR-ууд дундаасаа бид нэг азтан шалгаруулж Gan Sports Center-н 500,000₮ ваучер бэлэглэх гэж байна шүү.. 😉
WORKI MARATHON
Worki платформын нийт харилцагч байгууллагуудын HR-уудын дунд WORKI MARATHON-г “Find talents with Worki” уриан дор дахин зарлаж байна 🚀
Уралдаанд хэрхэн оролцох вэ?
Уралдааны хугацаанд Worki платформ дээр 3-с дээш ажлын зар оруулсан байх
Хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
11/14-с эхлэн 11/26-г дуустал
Ямар шагналтай вэ гэхээр...
Gan Sports Center-ээр үйлчлүүлэх 500.000₮ үнийн дүн бүхий эрхийн бичгийн эзэн болоорой .
Хэрхэн шалгаруулах вэ?
Уралдааны шалгуур хангасан HR-ууд дундаас азтай нэг хэрэглэгчийг бид 11/28-нд тодруулан и-мэйл товхимолдоо ялагчаа тодруулан илгээх болно.
HR STATS
Хиймэл оюун ухаан (AI) хүний нөөцийн салбарыг өөрчилж байна
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан (AI)-ыг ашиглах нь ажилд авах үйл явцад хувьсгал авчирч байна. AI технологи нь цаг хугацаа, нөөцийг хэмнэхээс гадна илүү оновчтой, хурдан шийдвэр гаргах боломжийг олгож, байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна. 2024 онд хиймэл оюун ухаан ашигласан ажилд авах стратегиуд нь улам бүр түгээмэл болж байгаа бөгөөд зарим чухал статистик үзүүлэлтүүдийг энд дурдъя.
AI ашигласан байгууллагуудын өсөлт :Deloitte-ийн судалгаагаар байгууллагуудын 33% нь аль хэдийн AI-д суурилсан сонгон шалгаруулалтын хэрэгслүүдийг ашиглаж эхэлсэн байна. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай бөгөөд байгууллагууд AI-г ашигласнаар ажилд авах үр дүнг сайжруулах боломжийг харж байна.
Үйл явцыг автоматжуулах: AI технологи нь анкетаа эхэлж шүүх, товч танилцуулгыг унших, ажил горилогчдын тохирох байдлыг үнэлэх зэрэг давтагддаг ажлуудыг автоматжуулж, хүний оролцоог бууруулдаг. Судалгаагаар ажлын анкет уншихад зарцуулах цагийг 75%-иар хэмнэж чадсан байна.
Ярилцлагын үр ашгийг нэмэгдүүлэх: AI-д суурилсан ярилцлагын системүүд нь ажил горилогчдын ур чадвар, зан төлөвийг шинжилж, тохирох байдлыг үнэлдэг. Жишээлбэл, Unilever компани AI технологи ашигласнаар ярилцлагын үйл явцыг хурдасгаж, ажилд авах хугацааг 75%-иар бууруулж, зөв тохирох ажилтныг сонгох магадлалыг 25%-иар нэмэгдүүлжээ.
Мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах: AI нь том хэмжээний өгөгдлийг боловсруулж, ажил горилогчдын ур чадвар, туршлага, боловсролын түвшин зэргийг нарийвчлан шинжилдэг. LinkedIn-ийн мэдээллээр, байгууллагууд AI ашигласнаар ажилд авах алдаа 20%-иар буурсан байна. Энэ нь хүний нөөцийн зардлыг бууруулж, урт хугацааны үр өгөөжийг нэмэгдүүлдэг.
Ажилд авах хугацааг бууруулах: AI ашигласан компаниуд ажилд авах хугацааг мэдэгдэхүйц бууруулж чадсан байна. Жишээлбэл, Hilton зочид буудлын сүлжээ AI технологи нэвтрүүлснээр ажилд авах үйл явцыг 90%-иар хурдасгаж, шинэ ажилтан элсүүлэх хугацааг хэдхэн хоног болгожээ.
Хиймэл оюун ухаан нь хүний нөөцийн салбарт томоохон өөрчлөлтийг авчирч, байгууллагуудын ажилд авах үйл явцын үр ашгийг нэмэгдүүлж байна. AI ашигласнаар давтагддаг ажлуудыг автоматжуулж, хүний оролцоог бууруулж, нарийвчилсан шинжилгээ хийх боломжийг олгодог тул зөв тохирох ажил горилогчийг сонгох нь илүү хялбар болж байна. Тиймээс AI-д суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх нь өнөөгийн зах зээл дээр өрсөлдөөний давуу талыг олж авах чухал алхам болох юм.
Тэгвэл бид Worki дээрх AI Matching системыг ашигласан харилцагчдаас судалгаа авахад дараах тоон үзүүлэлтүүд гарсан байв. Matching систем нь ажил хайгчдын сонирхол, боловсрол, байршил, цалин, туршлага, ур чадварыг ажлын байранд тохирох эсэхийг хувьчилж гаргадгаараа онцлог юм.
Хүний нөөцийн менежерүүдэд өөрсдийн шаардлагад тохирох ажилтнаа ажилд авах хугацааг 10-15% бууруулсан.
Worki AI Matching системийн тусламжтайгаар ажилд авсан ажилтнууд тухайн ажлын байрны шаардлага, хүлээлттэй илүү нийцэж байсан тул 20-30% илүү удаан тогтвортой ажиллаж байв.
Worki AI Matching системийг ашигладаг компаниуд ажилтан ажилд авах зардлаа 30% хүртэл тус бүр хэмнэсэн байна.
Мөн түүнчлэн ажлын зараа оруулахдаа шаардлагад 60% ба түүнээс дээш хувьтай тохирох хүмүүсрүү мэдэгдэл хүргэж зараа илүү олон хүнд хүргэх боломжтой.
НR TREND 2025
2025 оны HR тренд хаашаа чиглэж байгаа вэ?
Он гарахад 8 долоо хоног үлдлээ. Бид 2025 оны 11 HR Trend-г танд цувралаар хүргэж эхэлсэн билээ.
Тренд #6: Тэтгэврийн насны ажилтнууд тэтгэвэрт гаралгүйгээр үргэлжлүүлэн ажиллана
Тэтгэвэрт гарахыг хүсэхгүй байгаа 60 болон түүнээс дээш насны ажилтнууд өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж буй бүлэгт тооцогдож байна. Гэвч байгууллагуудын Хүний нөөцийн бодлого болон Ажлын орчин тэтгэврийн настай ажилтнуудыг төдийлөн тооцоолсон байдаггүй. Ихэнх компаниуд эдгээр ажилтнуудад тохирсон уян хатан ажлын нөхцөл, эргономик дизайн, тэдэнд зориулсан нэмэлт хөнгөлөлт, тэтгэмжүүдийг санал болгож чадахгүй байсаар байна. Гэсэн хэдий ч, тэтгэвэрт гарах насны ажилтнууд хөдөлмөрийн зах зээл дээр үлдэх нь тодорхой бөгөөд ирээдүйд тэдний оролцоо улам бүр нэмэгдэх нь ээ.
Бизнесийн боломж, давуу тал нь юу вэ?
Энэхүү өөрчлөлтийг эрт хүлээн зөвшөөрч чадсан байгууллагууд стратегийн шинэ боломжийг олж авах болно. Ахмад ажилтнуудын хэрэгцээнд нийцүүлэн ажлын орчныг бүрдүүлснээр дараах давуу талуудыг олж авна:
Үр бүтээмжийг нэмэгдүүлэх: Тэдний ажлын туршлага, ур чадвар нь компанийн үр ашиг, бүтээмжийг өсгөх боломжтой.
Мэдлэгийн шилжүүлэг: Ахмад ажилтнууд нь олон жилийн хуримтлуулсан туршлага, мэдлэгээ залуу ажилтнуудад дамжуулах замаар байгууллагын тогтвортой хөгжлийг дэмжинэ.
Багийн уур амьсгалыг сайжруулах: Янз бүрийн насны ажилтнууд хамтран ажиллах нь багийн бүтээлч байдлыг нэмэгдүүлж, илүү олон өнцгөөр асуудалд хандах боломжийг олгоно.
Тэтгэврийн насны ажилтнуудыг хүлээн зөвшөөрч, дэмжих байгууллагууд 2025 оноос өрсөлдөөний давуу талтай болох болно. Тэднийг бизнесийн үйл ажиллагааны нэг хэсэгт оролцуулах нь байгууллагын нэр хүндийг өсгөхөөс гадна олон талын давуу талыг авчирч, тогтвортой өсөлтийн суурь болох юм.
🔗 Өмнөх дугаараас Тренд #5-г унших бол ЭНД дараарай.
HR TIPS
Ажлын зарын хандалтыг нэмэгдүүлэх 5 арга
Анхаарал татахуйц гарчиг - Гарчиг нь тодорхой, сонирхолтой байвал илүү олон хүн сонирхоно.
Дэлгэрэнгүй тайлбар – Товч, тодорхой мэдээлэлтэй зар нь илүү итгэл төрүүлж, хандалт нэмэгдүүлдэг.
Зураг, холбоос нэмэх – Компанийн лого, ажлын орчны зураг, хамт олны мэдээлэл зэргийг оруулснаар таны зар илүү анхаарал татна.
Сошиал сүлжээнд хуваалцах – Facebook, LinkedIn зэрэг сүлжээнд өөрсдийн сошиал хаягаараа идэвхтэй хуваалцвал илүү хүнд хүрнэ.
Түлхүүр үг ашиглах – Хайлтад тохирсон түлхүүр үгс нь зарыг олон хүнд харагдуулна.
Эдгээр зөвлөмжийг ашиглан ажлын зарын хандалтыг нэмэгдүүлээрэй!
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
⏳ Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.