- Hey HR
- Posts
- 🧑💼 Ажил олгогчийн брэнд
🧑💼 Ажил олгогчийн брэнд
Hey HR! Ажил олгогчийн брэндээ хөгжүүлэх нь компанидаа урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэх стратегийн алхам юм. 2025 оны трендүүдийг анхаарч, HR мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлж, статистик мэдээллүүдийг ашиглан танай компанийг ажил олгогчийн брэндээ хөгжүүлэхэд тусална гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн дугаарын гол сэдэв бол “Ажил олгогчийн брэнд” 😉
WORKI INSIGHTS
HR STATS
Ажил олгогчийн брэнд яагаад чухал вэ?
Судалгаанаас үзэхэд ажил олгогчийн хүчтэй брэнд бүхий компаниуд ажилтнуудаа 31% хүртэл илүү тогтвортой ажиллуулж, талентуудыг татах чадвар нь 50% илүү байж болохыг харуулдаг. Ажилтнууд ажиллах орчинд сэтгэл хангалуун байснаар байгууллагад үр бүтээлтэй ажиллах, урт хугацааны өсөлт, хөгжилд хувь нэмэр оруулах магадлал өндөр байдаг.
Зардлаа Хэмнэх: Хүчтэй брэнд нь ажилд авах зардлыг 43%-аар бууруулдаг ба өндөр ур чадвартай ажилтнуудыг илүү бага зардлаар татах боломж олгодог.
Ажилтнуудын оролцоо болон сэтгэл ханамжийг сайжруулах: Хүчтэй ажил олгогчийн брэндтэй компаниудад ажилладаг хүмүүсийн 80% нь ажилдаа илүү сэтгэл хангалуун байдаг ба өөрийн эргэн тойрны хүмүүстээ компаниа илүү их санал болгодог байна.
Шилдэг талентуудыг татах: Ажил горилогчдын 75% нь ажилд орохоосоо өмнө тухайн компанийн ажил олгогчийн брэндийг судалдаг гэж үздэг. Хүчтэй брэндтэй компаниуд шилдэг талентуудаас 50% илүү анкет хүлээн авдаг байна.
Ажил олгогчийн брэндийг зөв хөгжүүлснээр компани зөвхөн ажилтнууддаа сайнаар нөлөөлөөд зогсохгүй, бизнесийн нэр хүнд, амжилтад шууд нөлөөлдөг гэнэ.
Харин танай компани ажил олгогчийн брэндээ хөгжүүлдэг бол ямар сайн үр дүн гарсан бэ?
Сонгон шалгаруулалт хийх зардал буурсан
Talent Pool нэмэгдсэн
Компанийн нэр хүнд эергээр танигдсан
Ажлын байр зарлахад ирэх CV-ний тоо нэмэгдсэн
Бусад
НR TREND 2025
2025 оны HR тренд хаашаа чиглэж байгаа вэ?
Он гарахад 9 долоо хоног үлдлээ. Бид 2025 оны 11 HR Trend-г танд цувралаар хүргэж эхэлсэн билээ.
Тренд #5: HR-ууд сонгон шалгаруулалт хийхдээ Маркетингийн хэлтэс шиг ажилладаг болно
Талентуудын хомсдол, ур чадварын зөрүүтэй байдал зэргээс шалтгаалж ур чадвартай ажилтнуудыг олж авахын тулд компаниуд хэдийн ажил олгогчийн брэнддээ анхаараад эхэлсэн билээ. Тэгвэл энэ тренд ч ирэх жил үргэлжлэн хөдөлмөрийн зах зээл дээрх ширүүн өрсөлдөөн дунд компаниуд ажил олгогчийн брэндээ хөгжүүлж өрсөлдөх нь ээ.
Сошиал сувгууд дээрх ил тод байдал
2025 онд компаниудын сошиал орчин дахь ажил олгогчийн брэндэд анхаарах байдал улам бүр нэмэгдэж байна. Компанийн үнэт зүйл, соёл, ажлын орчныг олон нийтийн дунд идэвхтэй сурталчилснаар хүмүүсийн итгэлийг олж, талентуудыг татах боломжийг нэмэгдүүлж байна. Судалгаанаас харахад, ажил горилогч нар анкет явуулахдаа 75% нь ажил олгогчийн брэндийн талаар онлайнаар судалсны үндсэн дээр өргөдөл гаргадаг нь ажил олгогчдын хувьд хүчирхэг дижитал оролцоотой байх хэрэгцээг нэмэгдүүлж байна.
Уян хатан ажиллах нөхцөл ба ажлын амьдралын тэнцвэр
Олон компани ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрийг дэмжих, уян хатан нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхаарч эхэлж байна. Гэрээс ажиллах болон уян хатан цагийн хуваарь нь ажил олгогчийн брэндэд эерэг нөлөө үзүүлж, ажил горилогчдын ажилд орох сонирхлыг нэмэгдүүлдэг. Судалгаанаас үзэхэд, ажил хайгчдын 65% нь уян хатан нөхцөлтэй ажлын байрыг сонирхож байгаа аж.
Сайн сайхан, эрүүл мэндийг дэмжих
2025 онд компаниуд ажилтнуудын сэтгэл санаа болон бие махбодиын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүдийг сайжруулж, ажил олгогчийн брэндийн чанарыг өсгөхөд илүү анхаарах болно. Ажилтнуудын эрүүл мэндэд чиглэсэн хөтөлбөрүүд нь ажиллах сонирхлыг ихэсгэж, одоогийн ажилтнуудын энгейжмент буюу оролцоог нэмэгдүүлж байна.
Энэ нь юу гэсэн үг вэ?
Мэдээж ажил олгогчийн брэндээ хөгжүүлээд хэдийн эхэлсэн олон компаниуд бий. Тэдгээрийн хувьд ирэх жил хөдөлмөрийн зах зээл дээрх өөрсдийн нэр хүндээ хүчирхэгжүүлэх болон чанаржуулахад илүү анхаарах нь ээ. Ингэхдээ сошиал болон дижитал орчинд өөрсдийн харагдцыг улам нэмэгдүүлэх, эергээр таниулахын тулд хүчин чармайлт гаргаж эхлэх аж.
🔗 Өмнөх дугаараас Тренд #4-г унших бол ЭНД дараарай.
HR TIPS
Тэгвэл ажил олгогчийн брэндэд хамгийн чухал мессеж нь болж өгдөг Employee Value Proposition (EVP) буюу Ажилтанд санал болгож буй үнэ цэн гэж юу болох хэрхэн тодорхойлох талаар HR tip бэлдлээ.
Ажилтанд санал болгож буй үнэ цэн (EVP) гэж юу вэ?
EVP нь байгууллагын ажилтнуудад өгч буй үнэ цэнэ, давуу талуудын нэгдэл юм. Үүнд цалин, урамшуулал, ажлын орчин, карьерын боломж, байгууллагын соёл зэрэг багтана.
Яагаад EVP чухал вэ?
Сайн EVP нь шилдэг ажилтнуудыг татаж, ажиллах сонирхлыг нэмэгдүүлдэг.
Ажилтнууд байгууллагын үнэт зүйлстэй нийцэж байвал илүү тогтвортой ажилладаг.
Эерэг, үр дүнтэй EVP нь ажилтнуудын үнэнч байдал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.
EVP-г тодорхойлоход ажилтнуудын санал, байгууллагын үнэт зүйлсийг тусгах нь чухал бөгөөд дараах алхмын дагуу тодорхойлохыг зөвлөж байна.
Компанийн соёл, Үнэт зүйлсээ шинжлэх
Ажилтнуудын санал хүсэлтийг анхаарах
Ажилтнуудад санал болгож чадах таван үндсэн чиглэлийг тодорхойлох
Судалгааны үр дүнгээс дүгнэлт хийж, EVP-ээ Боловсруулах
EVP нь зөвхөн компанийн нэр хүндийг өсгөхөд бус, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ажилтны санал бодлыг байнга судалж, EVP-г бодитой, уян хатан, өрсөлдөх чадвартай байлгаарай.
HR SOLUTION
"EMPLOYER BRANDING" -ээ хөгжүүлье гэхээр хаанаас эхлэх, ямар стратеги баримтлах, хэрхэн контентоо бэлтгэх, аль сувгийг сонгох, ямар үр дүнд хүрэхээ мэдэхгүй байгаа бол бид танд нэгэн шийдэл санал болгоё.
Ажил олгогчийн брэндийн үйлчилгээг энэ жилээс "Монголиа Талент Нэтворк" ХХК харилцагчдадаа үзүүлж эхэлсэн билээ.
Бид энэхүү үйлчилгээгээр дамжуулан дараах шийдлүүдийг санал болгож байна.
Ажил олгогчийн брэндийн нэр хүнд болон танигдалтын судалгаа
Ажил олгогчийн брэндийн стратеги хөгжүүлэлт
Ажил олгогчийн брэндийн сошиал хуудас болон контент хөгжүүлэлт
Хэрвээ та ирэх жилийн бизнес төлөвлөгөөндөө тусгахаар сонирхож байгаа бол ЭНД дарж форм бөглөөрэй. Бид танд и-мэйлээр дэлгэрэнгүй танилцуулга илгээн, уулзалт товлон танай байгууллагын хэрэгцээ шаардлагад тохирсон шийдлүүдийг санал болгох болно.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
⏳ Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.