- Hey HR
- Posts
- Оюу Толгой: 673 аавуудад 4 сарын цалинтай чөлөө олгосон 🔎
Оюу Толгой: 673 аавуудад 4 сарын цалинтай чөлөө олгосон 🔎
Hey HR! Бид тун удахгүй HR-ууд юу хэлэв? булангаа үргэлжлүүлэн хүргэхээр ажиллаж байна. Мэргэжил нэгтнүүддээ өөрийн туршлага, know-how, компанийн хүний нөөцийн бодлогоо таниулж, хуваалцахыг хүссэн HR бүхэн оролцох боломжтой. ЭНД дарж мэдээллээ илгээх эсхүл [email protected] хаяг руу явуулах боломжтой. Өмнөх дугаарыг унших бол ЭНД дарж уншаарай. Мэдээж явуулсан мэдээллүүд нь дээрх нийтлэл дээр байгаатай адил шаардлага хангасан байх нь чухал шүү 😀
HR STATS
Яагаад гэр бүлд ээлтэй компани байх хэрэгтэй вэ? НҮБ-с эмхэтгэсэн статистиктай танилцацгаая 🔎
Хүүхдэд:
Бага насны хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулах нь хүүхдийн ур чадвар, эцсийн дүндээ улс орны ирээдүйн хөгжлийг дээшлүүлэх хамгийн үр дүнтэй арга замуудын нэг юм. Гэсэн хэдий ч 5-аас доош насны хүүхдүүдийн 43 хувь буюу 250 сая хүүхэд ядуурал, эрүүл мэнд, хоол тэжээлийн дутагдал, анхаарал халамж дутмаг зэргээс шалтгаалсан эрсдэлтэй нөхцөлд өсөж байна. Зөвхөн 42 улс л эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ асрах цаг, нөөц бололцоогоор (жирэмсний зургаан сарын цалинтай чөлөө, дөрвөн долоо хоногийн цалинтай эцэг эхийн чөлөө гэх мэт) хангадаг улсын хэмжээнд бодлого хэрэгжүүлдэг байна.
Эмэгтэйчүүдэд:
Хүүхэд, гэр бүлийг халамжлах үйлчилгээ нь эмэгтэйчүүдийг цалинтай ажил хөдөлмөрт оролцуулах, улмаар тэдний гэр бүл, эдийн засаг, бизнест хувь нэмэр оруулах боломжийг олгодог. McKinsey-ийн тайланд дурдсанаар 2025 он гэхэд эмэгтэйчүүдийн ажиллах хүч дэх тэгш оролцоо дэлхийн эдийн засагт 12 их наяд ам.доллар нэмнэ. Чанартай хүүхэд асрах үйлчилгээ, гэр бүлд ээлтэй бага насны хүүхдийн хөгжлийн бодлого хүртээмжтэй байх нь жендерийн тэнцвэргүй байдлыг бууруулах, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хамтын хариуцлагыг нэмэгдүүлэх гол түлхүүр юм.
Бизнесүүдэд:
Олон орны бизнес эрхлэгчид ажилтнуудаа тогтвор суурьшилтай байлгах, ажил таслах явдлыг багасгах, ажилд авах зардлыг бууруулах гэр бүлд ээлтэй бодлогыг санал болгох нь үнэ цэнийг олж харж эхэлж байна. Эдгээр нь ажил эрхэлж буй эцэг эхчүүдэд, ялангуяа эхчүүдэд ажил мэргэжлээр ахих боломжийг олгодог бөгөөд энэ нь ажилчдын оролцоо, сэтгэл санааг нэмэгдүүлэх, компаниудыг илүү өрсөлдөх чадвартай болгож, авьяас чадварыг татах, мөн брэндийн имижийг сайжруулж, компаниудыг дэлхийн тогтвортой байдлын стандартад ойртуулахад тусалдаг.
Гэр бүлд ээлтэй бодлого нь жирэмсний амралтаа аваад ажилдаа эргэн орох магадлалыг нэмэгдүүлдэг. Хүйсээс хамааралгүй эцэг эхийн бодлого нь "ээжийн татвар"-ыг хөнгөвчлөхөд тусалдаг. Гэрийн асрамжийн ажлыг дахин хуваарилж, аавуудыг эцэг эхийн үүрэг хариуцлагыг хуваалцах боломжийг олгосноор эмэгтэйчүүд ажиллах хүчнээс гарах магадлал багасаж, жендерийн цалингийн зөрүүг бууруулж, жендерийн тэгш байдал, эдийн засгийн бүтээмж дээшилнэ.
Улс орны эдийн засагт:
Гэр бүлд ээлтэй бодлого нь эдийн засгийн өсөлт, улс орнуудын ДНБ-ийг нэмэгдүүлдэг. Скандинавын орнуудад сүүлийн 50 жилийн турш хэрэгжүүлсэн гэр бүлд ээлтэй бодлого, түүнтэй холбоотой эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн өсөлт нь нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтийг 10-20 хувиар нэмэгдүүлсэн үр дүнтэй байдаг байна.
ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ КОМПАНИ
Зориг сангаас Залуу манлайлал хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Буруу Үгүй” төслийн хүрээнд Mongolia Talent Network-тай хамтарч дараах Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг компаниудыг танилцуулж байгаа ба энэ удаад “Оюу Толгой” ХХК-ийн хэрэгжүүлж буй гэр бүлд ээлтэй бодлого, үйл ажиллагааг онцолж байна.
Гэр бүлд ээлтэй ажлын байр - Оюу Толгой ✨🎉
Тэд хэрхэн ээлтэй болсон бэ?🔎
Ажлын тав тухтай орчин, Өдөр бүр хүндэтгэе аян, Аав, ээж болсны цалинтай чөлөө, Уян хатан ажиллах боломжууд, Ажилтан болон түүний гэр бүлд зориулсан тэтгэмж, тусламжуудыг үзүүлж гэр бүл болон хүүхдэд ээлтэй бодлогын хүрээнд хэрэгжүүлж байна.
🙌 ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ ЭНД ДАРААРАЙ
WORKI: HEY HR! WORKSHOP
Бид HR-уудын коммьюнити бий болгох зорилготой Hey HR! Workshop-оо 4-р сарын 26-нд амжилттай зохион байгуулсан 🌟 Уг арга хэмжээгээр бид Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд байгууллагын сэтгэл судлалын workshop, сургалт, хэлэлцүүлэг мөн өөр олон сонирхолтой үйл ажиллагаануудыг явуулан Know-How солилцож үр дүнтэй өнгөрүүлсэн билээ ✌
Дараагийн Hey HR! Workshop-оо зохион байгуулахаар бид төлөвлөж байгаа тул хэрэв та оролцохыг хүсвэл ЭНД дарж хүсэлтээ ирүүлээрэй. Мэдээж хүний тоо хязгаартай учраас бид түрүүлж бүртгүүлсэн HR-уудаа урьж байгаа шүү 😀
ОНЦЛОХ БИЗНЕС “М банк”
📣 Хэрэв танай байгууллага 1600+ HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой.
EMPLOYER BRANDING
Employer Branding-н сайн туршлагууд #6
Innocent бол Их Британийн смүүти болон жүүс үйлдвэрлэдэг компани юм. Өнөөдөр бид Employer Branding булангаараа Innocent-г онцоллоо.
Innocent-с бид юу сурч болох вэ? 🔎
Innocent-ийн үнэт зүйлс: Энгийн, Энтрепренер, Хариуцлагатай, Ашигтай байдал, Өгөөмөр сэтгэл
Тэдний үзэж буйгаар эдгээр таван зүйлс нь тэдний хэн гэдгийг бүрдүүлж байдаг бөгөөд бизнесээ хэрхэн явуулах ёстойг үргэлж сануулж байдаг гэнэ. Тэд долоо хоног бүрийн хурал, жилийн эцсийн тойм, том жижиг уулзалтууд зэрэгтээ хүртэл эдгээр зүйлсийг чухалчилж авч үздэг. Тэд үнэт зүйлсээ хүн бүр санаж байхын тулд хананд нааж, угаалгын өрөө болгонд өлгөсөн байдаг байна.
Innocent нь өөрсдийн брэндийг харуулахдаа Facebook, Instagram, Linkedin зэргийг ашигладаг. Сонирхуулж хэлэхэд тэд худалдааны бизнесээ дэлхийд таниулахдаа тэдэнтэй нэгдэн ажиллах ямар байдаг вэ гэдгийг бас давхар харуулж чаддаг байна.
Бидэнд тэдний Employer Branding-с хамгийн их таалагдаж байгаа зүйл нь контент болгоноороо тэд инээдээр дүүрэн байдаг гэдгээ харуулдаг бөгөөд энэ нь Innocent-ийн хамт олон маш сонирхолтой, хөгжилтэй, хамгийн гол нь ажилдаа аз жаргалтай, сэтгэл ханамжтай ажиллаж байдаг гэсэн мессежийг үргэлж хүргэж байдаг байна.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.