• Hey HR
  • Posts
  • Амралтын өдрийн шуудан 📩

Амралтын өдрийн шуудан 📩

Hey HR! Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр тохиож байна. Та өнөөдөр HR гэдгээ, ажилтай гэдгээ мартаад амралтын өдрөө өнгөрүүлэхийг хичээгээрэй. Учир нь HR-уудын 98% нь ажлаасаа халшрах хам шинжид тодорхой хэмжээнд өртөж байсан тухай судалгаа бид та нар луу гаа илгээгээд л байдаг даа. Ажлаас халшрах хам шинжээс сэргийлэх хамгийн чухал зүйл нь “ажил амьдралын тэнцвэрт байдал” шүү дээ 😊 

WORKI MARATHON

Бид 4/18-5/18-ны хооронд Worki дээр 3 ажлын зар нийтэлсэн HR-уудынхаа дунд Worki Marathon-оо зарласан билээ. Тэгвэл бид ялагчаа тодрууллаа. Worki marathon-д шалгуур хангасан 50 байгууллага байсан бөгөөд азтанаар Hitech Solution тодорч Gan Sport Center-н 500к эрхийн бичгийн эзэн боллоо. Баяр хүргэе🎉🎉 . Цааш цаашдаа бидний зохион байгуулах give away-уудад та хэд маань идэвхтэй оролцоорой.

Нээрээ бид Wheel of names-г ашиглан рандом байдлаар азтанаа тодруулсан шүү 😉.

POLL

Өнөөдөр нэгэнт амралтын өдөр тул Бүх нийтийн амралтын өдрийн тухай хэдэн санал асуулга асуугаад ирэх долоо хоногийнхоо дугаарт бид үр дүнгээ нийтлэхээр болсон билээ. Та идэвхтэй оролцоорой.

Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан бүх нийтийн амралт болгосныг та HR-н хувьд хэр зөв гэж боддог вэ?

Login or Subscribe to participate in polls.

Энэ өдөр бүх нийтээрээ амран гэдгийг та хэзээ мэдсэн бэ?

Login or Subscribe to participate in polls.

Өнөөдөр танай компанид ажиллаж байгаа ажилтан байгаа юу?

Login or Subscribe to participate in polls.

Хэрвээ бүх нийтийн амралтын өдрөөр ажиллавал цалинг хэд дахин нэмэгдүүлж олгодог вэ?

Login or Subscribe to participate in polls.

Бүх нийтээр амрах өдрүүдийг аль хуулиар зохицуулдаг вэ?

Login or Subscribe to participate in polls.

Бид эдгээр асуултынхаа хариултуудыг ирэх долоо хоногийн дугаартаа нийтлэх болно. Хэрвээ та 2024 оны бүх нийтийн амралтын өдрүүдийг дахин харах хэрэгтэй байгаа бол өмнөх нийтлэлийг маань ЭНД дарж уншаарай.

NATIONAL HOLIDAY

Амралтын өдрөөрөө өнөөдөр хийж болох зүйлсүүд

Агаар салхи: Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр 22’с үүлэрхэг байх төлөвтэй байна. Та ганцаараа эсхүл гэр бүлээрээ хамтдаа агаар салхинд гарч ажлаа бодолгүй байгалийн сайхныг мэдэрч өнгөрүүлээрэй.

Дижитал детокс: HR-ууд бид оффистоо компьютер дээрээ ихэнх цагийг өнгөрүүлдэг тул аль болох амралтын өдрөөрөө дижитал хэрэгслүүд, сошиал медиа хэрэглэхгүй мацаг барьж, өөрийнхөө оюун ухаанд амрах боломж өгч детокс хийгээрэй.

Юу ч хийхгүй байх: Эсхүл гэртээ нэг бүтэн өдөр хүссэн цуврал киногоо үзээд, попкорн, захиалгын хоолтой өдөржин хэвтэх ч бас танд бүх зүйлээс хөндийрч, сэтгэл санаагаа амраах боломж өгч мэдэх юм.

Юу ч хийсэн бай гол нь амралтын өдрөөр өөрийгөө хайрлаж, ажлаасаа түр ч болов амсхийж амьдралаа мэдрэх боломж цаг завыг өөртөө заавал гаргаарай гэж Worki нь зөвлөж байна. Та амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.

ОНЦЛОХ СУРГАЛТ

HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой. 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.