- Hey HR
- Posts
- Ажил олгогчийн брэндингээ хэмжихэд HR-уудын заавал мэдэх хэрэгтэй 12 хэмжүүр үзүүлэлт
Ажил олгогчийн брэндингээ хэмжихэд HR-уудын заавал мэдэх хэрэгтэй 12 хэмжүүр үзүүлэлт
Hey HR! HR-ууд хоорондоо know-how солилцох зорилготой HR-ууд юу хэлэв буланд оролцох бол та ЭНД дарж формоо бөглөөрэй 😊😇
ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?
McKinsey-н хийсэн судалгаагаар уул уурхайн салбарт ажиллаж буй ажилтнуудын чухалчилдаг топ 5 хүчин зүйлсийг судалжээ.
Тэд одоо ажиллаж буй компаниа сонгохдоо,
Ажлын байрны уян хатан байдал, Учир утгатай ажил хийж байгаа гэж мэдрэх, Хамтран ажиллагсад, Цалин хангамж, Ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг чухалчилдаг байна.
Одоо ажиллаж буй компаниа солих 5 шалтгаан
Карьерын хувьд хөгжих боломжгүй, Хангалтгүй цалин, Ажлын уян хатан бус байдал, Утга учиргүй ажил хийж байгаа юм шигээр мэдрэх, Хамтран ажиллагсдын дэмжлэг муу зэрэг шалтгааны улмаас ажлаа солино гэжээ.
ДОТООДОД ХАРИН...
Ажилтны чухалчлах 9 бүлэг хүчин зүйлсийг Монголын хөдөлмөрийн зах зээлийн суурь синдикат судалгаа болох HR Solutions for 2024 судалгаанд салбар тус бүрээр хэмжжээ.
Тэгвэл Монголын Уул уурхайн салбарт ажиллаж буй ажилтнуудын чухалчилдаг топ 5 хүчин зүйлс юу вэ?
Түгээмэл хэрэгцээ, Суурь хэрэгцээ, Хамтран ажиллагч, Компанийн засаглал, Анхаарал халамж
Хамгийн чухал гэж хариулсан Түгээмэл хэрэгцээг дараах хүрээнд нь ойлгоно.
Ажлын байрны байршил таалагддаг байх
Амралтаа авах, чөлөө авах боломжтой байх
Цалинтай чөлөө олгодог байх
Өрсөлдөхүйц цалин
Дээрх олон улсын болон дотоодын 2 судалгааг харьцуулан дүгнэхэд нийтлэгээрээ уул уурхайн салбарт ажиллаж буй ажилтнууд Ажлын байран дээрх уян хатан байдал, Өрсөлдөхүйц цалин хангамжтай байх, Хамт ажиллагсдын дэмжлэг сайн байх гэсэн 3 хүчин зүйл гэдгийг дурдсан байна.
ТРЕНДИ
Chat GPT ашиглах бүтээмжээ нэмэгдүүлэх нь
Хэрэв HR та ажил горилогчтой уулзах ажлын ярилцлагын асуултаа бэлдэж амжаагүй бол
Draft 10 interview questions for a candidate for the role of [role title] at [company name]
Хэрэв HR та ажлын зарын сайтын хандалтаа нэмэгдүүлэхийн тулд ямар мэдээллүүд оруулах ёстойгоо мэдэхгүй байгаа бол
List 10 important elements of a company career page
** Гэхдээ Worki дээр зааврын дагуу оруулах мэдээллүүдээ бүрэн бөглөчихсөн байхад хангалттай доо. Шинээр бэлтгэсэн контентуудаараа улам баяжуулаад явахад л болно
Хэрэв HR та ажил олгогчийн брэндингээ хөгжүүлэх гэсэн ч хаанаас эхэлж, юу хийхээ мэдэхгүй байгаа бол
List 7 best practices for employer branding posts on the company’s social media
** Гэхдээ Монголд анх удаа Employer Branding Package - Ажил олгогчийн брэндингийн багц контентын үйлчилгээг энэ жилээс бид нэвтрүүлж эхэлсэн бөгөөд байгууллагуудын удирдлага, шилдэг ажилтнууд, хүний нөөцийн бодлого, компанийн хүний нөөцийн шилдэг туршлага, ажлын орчин, шинэ ажилтан угтаж авах хөтөлбөр гээд онцолж харуулах шаардлагатай бүхий л зүйлсийг 5 төрлийн контентоор дамжуулан олон нийтэд түгээж байгаа билээ. Хэрэв танай байгууллага оролцох хүсэлтэй бол ЭНД дарж танилцуулга үзээд, ЭНЭ формыг бөглөн хүсэлтээ бидэнд ирүүлээрэй 😉
HR - ХААААААК
Ажил олгогчийн брэндингээ хэмжихэд HR-уудын заавал мэдэх хэрэгтэй 12 хэмжүүр үзүүлэлт
Эдгээр үзүүлэлтээс бүгдийг нь биш юмаа гэхэд тодорхой хэмжүүр үзүүлэлтийг танай байгууллагад хүний нөөцийн хэлтэстээ хэмжин, ашигладаг байх.
Тэгвэл үүнээс Ажил олгогчийн брэндийн индекс гэдэг үзүүлэлтийг хэрхэн хэмждэг вэ?
Ажил олгогчийн брэндийн индекс (EBI) нь танай компанийн ажилтнууд танай компанийн талаар юу хэлж байгааг доороос дээш бүх түвшинд том зураглалаар харах боломжийг олгодог. Жишээлбэл, Link Humans-ийн боловсруулсан арга зүйгээр ажил олгогчийн брэндийн 16 шинж чанарыг хэмждэг байна. Мэдээллийг 3-12 сарын хугацаанд олон нийтийн мэдээллийн суваг, онлайн форум, компанийн тухай нийтэлсэн ажил олгогчийн үнэлгээний сайтуудаас цуглуулж, брэндийн 16 шинж чанараар хэмждэг. Хэрэв энэ талаарх цахим шууданг дахин унших бол ЭНД дарж уншаарай 😉
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
⏳ Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.