• Hey HR
  • Posts
  • HR-уудын 98% нь гэнэ үү? 🤯

HR-уудын 98% нь гэнэ үү? 🤯

Hey HR! Untie Podcast-н шинэ дугаараа сонсож амжаагүй бол ЭНД дарж сонсоорой. За тэгээд бусадтайгаа хуваалцахаа мартуузай! 😊

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? 

2024 Employee Benefit Trend Study судалгааны үр дүнгээр 2023 онд ажилтнууд өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү их аз жаргалтай байсан ч тусгай хэрэгцээт ажилтнуудыг онцлон үзвэл нөхцөл байдал өөр байгаа тухай дурджээ. Тухайлбал, тусгай хэрэгцээт ажилтнууд хамтран ажиллагсдаасаа илүү бага аз жаргалтай, тогтворгүй байгаа бөгөөд илүү их стресст өртсөн талаар судалгааны үр дүн гарлаа. 

Ямар үзүүлэлтүүд өөр гарав?  

Нийт ажилтнуудын “ерөнхий сайн сайхан байдал” 3%-иар нэмэгдсэн ч тусгай хэрэгцээт ажилтнуудын хувьд энэ үзүүлэлт 18%-р буурсан байна. 

Түүнчлэн ажлын бус стресст нийт ажилтнуудын 36% нь өртсөн бол тус ажилтнуудын хувьд энэ тоо 47%-тай гарсан байна. 

Юунаас болов? 

Шалтгаан нь “оффистоо ирж ажиллах” гэж тайланд дурджээ. 2022онд тусгай хэрэгцээт ажилтнуудын 42% нь оффистоо ирж ажилласан бол энэ тоо өнгөрсөнд онд 16%-р нэмэгдэж 58%-д хүрсэн байна. Илүү нарийн тодруулбал цагийн хуваарьтай холбоотой сэтгэл ханамж 11%-р, байршилтай холбоотой сэтгэл ханамж 9%-р тус тус буурсан байна. 

Хэрхэн сайжруулах вэ? 

Оффис дээрээ ирж ажиллах нь тусгай хэрэгцээт ажилтнуудын сэтгэл ханамж, ерөнхий сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж байж болзошгүй тул ажил олгогч нар тэдэнд юу хамгийн хэрэгцээтэй байгааг таньж мэдэн, тэдгээр асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой стратеги боловсруулан ажиллахыг зөвлөжээ. 

ТРЕНДИ

Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн 98 хувь нь ажлаас халшрах хам шинжид өртөж байсан гэдгийг та мэдэх үү? 🤯 HR-тай холбоотой 10 статистиктай танилцана уу 👇 

Байгууллагадаа үр дүнтэй өөрчлөлт хийхэд туслах доорх тоо баримтуудыг шийдвэр гаргалтдаа ашиглаж, хүний нөөцийн стратегиа зөв чиглэлд чиглүүлээрэй! 🚀

📣 Хэрэв танай байгууллага 1600+ HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой. 

HR - С НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ

Бид өмнөх и-мэйл товхимлоосоо эхлэн “HR-с хамт олныхоо нөлөөлөгч болох арга зам”-ын талаар цуврал хэлбэрээр зөвлөгөө бэлдэж эхэлсэн билээ. 

Өмнөх дугаарыг уншиж амжаагүй бол ЭНД дарж уншаарай. 

#2 Storytelling буюу Түүх өгүүлэх 

Storytelling бол HR-н албан тушаалд ажилладаг хэн бүхний хүчирхэг хэрэгсэл бөгөөд байгууллагын үнэт зүйлс, соёл, зорилгыг хооронд нь холбож, сэтгэл татам түүхээр илэрхийлэх боломжийг олгодог. Энэ арга нь харилцаа холбоог сайжруулаад зогсохгүй хүмүүс хоорондын сэтгэл хөдлөлийн холбоог бий болгож, HR-уудын гаргаж буй санал санаачилгуудыг илүү хүлээж авдаг болгох бөгөөд зорилгодоо хүрэхэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Түүх өгүүлэх замаар HR нь өөрчлөлтийг манлайлж, амжилтыг тэмдэглэж, бизнесийн шийдвэрийг хүний талаас тайлбарлаж чаддаг.  

Эзэмших хэрэгтэй чадварууд 

  • Хүний нөөцийн алсын хараа, үнэт зүйлсийг илэрхийлэх сонирхолтой өгүүлэх түүх бүтээх 

  • Итгэл төрүүлэхүйц ярих техник эзэмших 

  • Аливаа хүнийг ятган үнэмшүүлэх чадвараа сайжруулах 

  • Нөхцөл байдалдаа тохируулан бусадтай төрөл бүрийн харилцааны өнгө аясаар ярьж чадах техникийг эзэмших 

Дээрх шаардагдах ур чадварууд бүхий л түвшний ажилтнуудтай харилцаж, нөлөөлөл үзүүлэхэд шаардлагатай чадварууд бөгөөд дараа дараагийн товхимлоороо үргэлжлүүлэн бид компанийнхаа нөлөөлөгч болох арга замуудын талаар цуврал хэлбэрээр бэлтгэн хүргэх болно. Stay tuned!   

EMPLOYER BRANDING  

Employer Branding-н сайн туршлагууд #2 

Oatly нь ургамлын гаралтай сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Шведэд төвтэй компани юм. Өнөөдөр бид Employer Branding булангаараа Oatly-н карьерын сайтыг онцоллоо. 

Oatly-н карьерын сайтаас бид юу сурч болох вэ? 

Oatly-н карьерын сайт нь маш өвөрмөц өнгө төрхтэй, шинэлэг консепцтэй байдаг. Хуудас руу орж үзэхэд хамгийн түрүүнд “анхааруулга” гарч ирэх бөгөөд “энэ сайт руу орсноор oatly-д карьераа эхлүүлэх магадлалтай тул анхаарна уу” гэсэн агуулгатай текст гарч ирэх нь тун сонирхолтой. 

! ENTERING THIS SITE MAY LEAD TO A POSSIBLE CAREER WITH OATLY! 

Компанийн үнэт зүйлээ илэрхийлэхдээ маш өвөрмөц аргаар тэд илэрхийлжээ. Тэд “Эдгээр үнэт зүйлийг дагаж буйгаас үүдэлтэй шууд болон шууд бусаар илрэх хохирлыг хариуцахгүй” гэж толгой хэсэгт нь бичсэн нь шууд тухайн үнэт зүйлсийг ажил горилогчдод унших сэдэл өгөхүйц байлаа. 

Мэдээж карьерын сайт нь өөрсдийн брэндийн өнгө төрхтэй ижлээр бүтээгдсэн байгаа бөгөөд тэдний бүтээгдэхүүнийг Google-дээд үзвэл бас ийм өнгө төрхтэй гэдгийг харж болох нь ээ. 

Эцэст нь цаг үеээ дагаад тэд тренд болж буй сошиал медиа платформуудыг ашиглан ажил олгогчоо хүртээмжтэйгээр, тогтвортой контент бүтээн бүтээж чаддаг аж. Tiktok дээрээ сонирхолтой бичлэгүүд оруулдаг бөгөөд жишээлбэл Бидний өглөө бүр хийдэг зүйлс гээд тариалангийн талбай дээр үлээвэр хөгжим тоглож байгаа бичлэг нь маш их үзэлттэй юм гээч. Тэднээс суралцах гол зүйл нь “тууштай бөгөөд цаг үеэ маш сайн мэдэрдэг байх их чухал” гэдэг нь харагдаж байна даа... 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.