- Hey HR
- Posts
- 💭 Wellness Weakness
💭 Wellness Weakness
Hey HR! Worki дээр нээрээ компанийн мэдээллээ бүрэн оруулах тусам ажлын зарын хандалт нэмэгддэг гэдгийг мэдэх үү? Яг одоо Worki дээрх мэдээллээ шинэчлэх бол ЭНД дараарай.
WORKI MARATHON
Бид Worki платформын нийт харилцагч байгууллагуудын HR-уудын дунд WORKI MARATHON-г “Find talents with Worki” уриан дор дахин зарласан билээ. 🚀
Ингэхдээ бид 11/14-с эхлэн 11/26-г дуустал Worki платформ дээр 3-с дээш ажлын зар оруулсан байгууллагууд дундаасаа Gan Sports Center-ээр үйлчлүүлэх 500.000₮ үнийн дүн бүхий эрхийн бичгийн эзэн шалгарууллаа. ЭНД дарж бичлэгийг нь үзээрэй.
Worki-той үргэлж хамт байдаг харилцагч нартаа баярлалаа <3
WELLNESS WEAKNESS
Цар тахал нь ажил олгогчдыг ажилтнуудын сэтгэл санаа, санхүү, нийгмийн болон биеийн эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэйг тодотгосон. Үүний дагуу олон байгууллага ажилтнуудын сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ч эдгээр нь ажилтнуудын хэрэгцээ, хүлээлтийг хангаж чадахгүй байгааг судалгаанууд харуулжээ. Gallup-ийн судалгаагаар, ажилтнуудын ердөө 24% нь ажил олгогч нь нийт сайн сайхан байдлыг нь боддог гэж үзсэн нь 2020 оны 5-р сарын 49%-тай харьцуулахад эрс буурсан үзүүлэлт юм. Нийгмийн, санхүүгийн, биеийн болон олон нийтийн сайн сайхан байдлыг дэмжихэд ажил олгогчдын дэмжлэг хангалтгүй байгааг дурдаж байна.
Үүний зэрэгцээ, WTW-ийн судалгаагаар ажилтнуудын 41% нь ажил олгогчдын санал болгож буй сайн сайхан байдлын хөтөлбөрт сэтгэл ханамжгүй байгааг, 33% нь огт ач холбогдол өгдөггүйг илэрхийлжээ. Ажилтнуудын ихэнх нь санхүүгийн сайн сайхан байдлыг тэргүүлэх чиглэл гэж үздэг бол ажил олгогчдын зөвхөн 22% нь үүнийг чухалчилсан байна. Gallup-ийн судлаач Бен Вигерт ажил олгогчдын өнгөцхөн хөрөнгө оруулалт ажилтнуудын өсөн нэмэгдэж буй хүлээлтийг хангахгүй байгааг онцолсон юм.
HR MOMENT
Кейс судалгаа: Ажилтныг тогтоон барих хөтөлбөрийг хэрэгжүүлэх сорилт
Нөхцөл байдал: BrightPath компани бол технологийн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулдаг дунд хэмжээний байгууллага юм. Гэвч сүүлийн зургаан сарын хугацаанд хүний нөөцийн эргэц эрс нэмэгдэж, хүний нөөцийн албаны гол сорилт болсон.
Шалтгаан нь:
Ажлын өндөр ачаалал, Карьераа хөгжүүлэх боломж хязгаарлагдмал, Ажлын байранд хангалтгүй дэмжлэг байжээ.
Энэ нөхцөл байдлаас үүдэлтэйгээр компанийн төсөл хэрэгжүүлэх хугацаа удааширч, багуудын уялдаа холбоо мууджээ.
Сорилт: Ажилтнуудын ур чадвар, урам зоригийг нэмэгдүүлэх
BrightPath компанийн удирдлага ажилтнуудыг хадгалах, багийн уялдаа холбоог сэргээхийн тулд урт хугацааны хөтөлбөр боловсруулах шаардлагатай болжээ.
Шийдэл: Ажилтныг хадгалах хөтөлбөр хэрэгжүүлэх стратеги
Судалгаа явуулах:
Ажилтнуудад зориулсан санал асуулга явуулж, ажлын орчин болон карьерын хөгжлийн талаарх үзэл бодлыг цуглуулсан.
Ажлаас гарч буй ажилтнуудтай ярилцлага хийж, гол шалтгаануудыг баримтжуулсан.
Ажлын ачааллыг тэнцвэржүүлэх:
Төслийн менежментэд автоматжуулалтын хэрэгсэл нэвтрүүлж, ажлын ачааллыг хянах систем суулгасан.
Нэмэлтээр ажилтнууд авч, багийн гишүүдийн үүрэг хариуцлагыг жигд хуваарилсан.
Карьераа хөгжүүлэх боломж бүрдүүлэх:
Дотоод сургалт, хөгжлийн хөтөлбөрийг нэвтрүүлж, ажилтнуудыг шинэ ур чадвар эзэмшихэд дэмжлэг үзүүлсэн.
Удирдлагуудын зүгээс "Менторын хөтөлбөр" эхлүүлж, ажилтнуудыг туршлагатай удирдагчдаас суралцах боломжтой болгосон.
Хамт олны уур амьсгалыг сайжруулах:
Багийн харилцааг сайжруулах зорилгоор сар бүрийн дотоод арга хэмжээнүүд (team-building, уралдаан зохион байгуулах гэх мэт) зохион байгуулсан.
Ажилтнуудын сэтгэл ханамжийг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн даатгал болон уян хатан ажлын цагийн зохицуулалтыг санал болгосон.
Хяналт, үнэлгээ хийх:
Ажилтнуудын эргэцийн хэмжээг тогтмол хянах.
Шинэ хөтөлбөрүүдийн үр дүнг 3 сарын хугацаанд үнэлж, хэрэгжилтийн тайлан гаргах.
Үр дүн: Ажилтнуудын сэтгэл ханамж ба тогтвортой байдал
Хөтөлбөр хэрэгжүүлсний дараа ажилтнуудын гаралт 40%-иар буурсан.
Судалгаагаар ажилтнуудын 80% нь шинэ хөтөлбөрүүдэд эерэг хандлагатай байгаагаа илэрхийлсэн.
Ажлын уур амьсгал, багийн уялдаа холбоо сайжирч, компанийн төсөл хөтөлбөрүүд илүү хурдтай хэрэгжих болсон.
Гол сургамж: Ажилтнаа хадгалах нь байгууллагын урт хугацааны амжилтын үндэс
BrightPath компанийн энэхүү кейс нь ажилтнаа хадгалах хөтөлбөрийн үр дүн нь зөвхөн хүний нөөцийн зардлыг багасгах төдийгүй байгууллагын бүтээмж, хамт олны уур амьсгалд эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна.
/Энэхүү үйл явдал бол зохиомол кэйс бөгөөд бодит нөхцөл байдлыг дүрслэх зорилготой зөвлөмжийн загвар юм/
НR TREND 2025
2025 оны HR тренд хаашаа чиглэж байгаа вэ?
Он гарахад 6 долоо хоног үлдлээ. Бид 2025 оны 11 HR Trend-г танд цувралаар хүргэж эхэлсэн билээ.
Тренд #8: Түгшүүр нэмэгдэж байна
Эдийн засгийн тодорхойгүй байдал нь байгууллагуудын түгшүүрийг нэмэгдүүлж байна. Тодруулбал, технологийн салбарт л гэхэд 135,000 гаруй ажлын байрыг цомхотгож, компаниуд зардлаа хэмнэхэд ихээхэн анхаарах болсон нь ажилтнуудын түгшүүрийг улам нэмэгдүүлж байгаа аж.
Зарим улсууд болон компаниуд ажлын цагаа нэмэгдүүлж, ажилтнууд болон удирдлагуудад “хямралын мэдрэмж” төрүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэхийг оролдож байна гэдгийг онцолж байна. Гэвч энэ нь эсрэгээрээ, оффист болон алсын зайнаас ажилладаг хүмүүсийн ихэнхэд өөрийгөө илэрхийлэх, бүтээмжээ батлах дарамтыг үүсгэж, нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Түүнчлэн, дэлхий дахинаа хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж, хүмүүс ажлаа солих үед нэмэгддэг цалингийн дүн багассанаас үүдэлтэйгээр ажилтнууд одоогийн ажлын байрандаа үлдэхийг илүүд үзэх болов. Энэхүү өөрчлөлт нь ажил олгогчдын давуу байдлыг нэмэгдүүлэх ч урт хугацаанд ажилтнуудын оролцоо, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэдгийн олон улсын талент экспертүүд үзэж байна.
2025 он гэхэд ажил олгогчид болон ажилтнуудын харилцааны тэнцвэр ажил олгогчдын тал руу хазайж, байгууллагууд илүү давуу талтай болно гэж таамаглаж байна. Гэхдээ энэ давуу байдлыг зөв ашиглах нь чухал. Байгууллагууд уян хатан ажиллах нөхцөл, шинэчлэл хийх орчныг бүрдүүлж, ирээдүйн сорилтуудыг даван туулах стратеги боловсруулбал, энэ үеийг өсөлт, шинэчлэлийн боломж болгон ашиглах боломжтой.
🔗 Өмнөх дугаараас Тренд #7-г унших бол ЭНД дараарай.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
⏳ Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.