- Hey HR
- Posts
- 🤖 ChatGPT HR-уудад?
🤖 ChatGPT HR-уудад?
Hey HR! Chatgpt хэрэглээнд нэвтэрсний 2 жилийн ой тохиолоо. Дэлхий дахинаа HR гэлтгүй бүх л салбар мэргэжлийн хүмүүст маш том хувьсал авчирсан энэхүү технологийг та ажилдаа хэр ашиглаж чадаж байгаа вэ? HR-н салбарт ажилладаг мэргэжилтнүүдэд ямар өөрчлөлт авчирсаар байгаа талаар энэ удаагийн нийтлэлээр уншаарай. 😉
WORKI INSIGHT
Шинэ хэрэглэгч: Хувь хүмүүс баяр ёслол, амралтад анхаарлаа илүү төвлөрүүлж, шинэ ажил хайх үйл явцаа түр хойшлуулж, ажил хайгчдын идэвх буурдаг байна.
Нийтэлсэн ажлын зар: Арван нэгдүгээр сард компаниудын хувьд Хүний нөөцийн үйл ажиллагааны төсөв батлуулах болох байгууллагын шинэ жилийн баярын үйл явцаас шалтгаалан ажилд авах үйл явцаа бууруулах хандлагатай. Мөн түүнчлэн улирлын ажлын байрны хэрэгцээ буурдаг байна.
ChatGPT: Хүний нөөцийн салбарт шинэ хувьсал
2024 оны 12 сарын 1-нд ChatGPT хэрэглээнд нэвтэрсний хоёр жилийн ой тохиолоо. Хоёрхон жилийн хугацаанд энэ технологи зөвхөн хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд төдийгүй ажлын байран дахь олон процесс, тэр дундаа хүний нөөцийн (HR) салбарт томоохон өөрчлөлтүүдийг авчирлаа.
Ямар өөрчлөлтүүдийг авчрав?
Сонгон шалгаруулалтыг хялбаршуулах: ChatGPT нь ажлын зар боловсруулах, ажил горилогчдын анкетыг шүүж, тохирох ур чадвар, шаардлагыг хурдан тодорхойлох зэрэгт HR мэргэжилтнүүдэд тусалдаг. Энэ нь урьд өмнө олон цаг шаарддаг байсан процессыг автоматжуулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж байна.
Дотоод сургалт, зөвлөх үйлчилгээ: ChatGPT нь ажилтнуудад сургалт, зөвлөгөө өгөхөд ашиглагдаж, өдөр тутмын асуулт, асуудалд шуурхай хариулах "виртуал зөвлөх" болсон. Жишээлбэл, компанийн бодлого, дүрэм журмыг тайлбарлах, ажлын хэрэгсэл ашиглах заавар өгөх зэргийг амжилттай гүйцэтгэж байна.
Ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх: Ажилтнуудын санал хүсэлтийг цуглуулж, дүн шинжилгээ хийх замаар байгууллагын соёлыг сайжруулахад ChatGPT томоохон хувь нэмэр оруулж байна. Мөн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чадамж нь ажилтнуудын стрессийг бууруулах, ажлын орчныг эерэг болгоход нөлөөлж буй.
Хүний нөөцийн стратегийн шийдвэр гаргалт: Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргахад ChatGPT тусалж, ажилтнуудын бүтээмж, үр дүнг шинжлэхэд чухал үүрэгтэй. Энэ нь HR мэргэжилтнүүдийг стратегийн томоохон асуудалд төвлөрөх боломжийг олгож байна.
Цаг хугацаа, зардлыг хэмнэх: Уламжлалт арга барилтай харьцуулахад ChatGPT нь хүний нөөцийн салбарын үйл ажиллагааг илүү хурдтай, зардал багатай гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн.
Эцэст нь, ChatGPT хүний нөөцийн салбарт зөвхөн ажлыг хялбарчлаад зогсохгүй, байгууллагын бүтээмж, ажилтнуудын сэтгэл ханамжийг сайжруулан ажиллах шинэ хэв маягийг бий болгож байна. Технологийн энэ дэвшил нь зөвхөн эхлэл бөгөөд цаашид ч HR-ийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад хувь нэмрээ оруулсаар байх нь дамжиггүй. Хоёр жилийн ойдоо хүрсэн ChatGPT-д баяр хүргэе!
HR MOMENT
Кейс судалгаа: Ажил үүргийн тодорхойгүй байдлыг шийдвэрлэх нь
Нөхцөл байдал: Innovate Solutions бол программ хангамжийн шийдэл боловсруулдаг жижиг дунд хэмжээний компани юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд компани хурдацтай өсөж, ажилтнуудын тоо нэмэгдсэн. Гэвч ажил үүргийн хуваарилалт тодорхойгүй байдал нь дараах асуудлуудыг үүсгэв:
Үүрэг давхцал: Олон ажилтнууд ижил төстэй үүрэг гүйцэтгэхээр оролдож, үүнээс үүдэн багуудын хооронд үл ойлголцол гарч эхэлсэн.
Хариуцлагын тодорхойгүй байдал: Тодорхой хариуцлагагүй ажил эсвэл шийдвэрлэгдээгүй асуудлууд хуримтлагдсан.
Сэтгэл ханамж буурах: Ажилтнууд ажлынхаа зорилгыг ойлгохгүй, төөрөгдөлд орсон тул сэтгэл ханамж, бүтээмж буурсан.
Сорилт: Ажил үүргийн тодорхой байдал бий болгох
Innovate Solutions компанийн удирдлага ажил үүргийн тодорхойгүй байдлыг арилгаж, багийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд HR багтай хамтран асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байв.
Шийдэл: Ажил үүргийн тодорхой байдал бий болгох стратеги
Үүрэг, хариуцлагыг үнэлэх:
Одоо байгаа ажлын байрны тодорхойлолтыг нарийвчлан судалж, давхардсан эсвэл дутуу үүргүүдийг тодорхойлов.
Багийн гишүүдтэй уулзаж, тэдний гүйцэтгэж буй бодит үүрэг болон хүлээлтэд ялгаа байгааг хянасан.
Ажил үүргийн тодорхойлолтыг шинэчлэх:
Байгууллагын бизнес төлөвлөгөө болон зорилгод нийцүүлэн ажлын байр тус бүрийн тодорхойлолтыг шинэчлэн боловсруулав.
Тодорхойлолтод гүйцэтгэх үүрэг, хариуцлага, хүлээлт, хэмжих үзүүлэлтүүдийг багтаав.
Хариуцлагын матриц нэвтрүүлэх:
"RACI матриц" ашиглан (Responsible, Accountable, Consulted, Informed) багийн гишүүн бүрийн хариуцлагыг тодорхойлсон.
Төсөл эсвэл өдөр тутмын үйл ажиллагаанд хэн юунд хариуцлага хүлээх, хэнийг зөвлөгөөнд оруулах, хэнд мэдээлэл өгөх шаардлагатайг тодорхойлсон.
Менежерүүдийг чадавхжуулах:
Багийн удирдлагад зориулсан сургалтууд зохион байгуулж, ажлын тодорхой бус байдлыг хэрхэн багасгах талаар зөвлөмж өгсөн.
Ажилтнуудын үүрэг хариуцлагыг тогтмол хянаж, уялдаа холбоог хангах менежментийн практикийг сайжруулав.
Тогтмол харилцаа:
Сар бүрийн уулзалт зохион байгуулж, ажилтнуудын үүрэг хариуцлагын талаарх асуулт, саналыг сонссон.
Шинэ төслийн эхэнд ажлын зорилго, хариуцлага, хүлээлтийг тодорхой болгохыг хэвшүүлэв.
Үр дүн: Бүтээмж нэмэгдэж, ажлын орчин сайжрах
Ажлын тодорхой байдал: Ажилтнуудын 85% нь ажлын зорилго, хүлээлтээ илүү ойлгож байгаагаа судалгаагаар илэрхийлсэн.
Бүтээмж өссөн: Үүрэг, хариуцлагын тодорхой байдал бий болсноор багийн гүйцэтгэл 30%-иар өссөн.
Харилцаа сайжрав: Багуудын дотоод харилцаа сайжирч, үл ойлголцол буурсан.
Ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдсэн: Хүний нөөцийн тайлангаар ажилтнуудын ажлын байрны сэтгэл ханамж өмнөх жилээс 20%-иар өссөн байна.
Гол сургамж: Тодорхой байдал бол амжилтын үндэс
Энэхүү кейс нь ажил үүргийн тодорхой байдал нь зөвхөн багийн бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна байгууллагын урт хугацааны амжилтын үндэс болохыг харуулж байна. Тодорхой байдал нь зөвхөн ажлын үр дүнг сайжруулж зогсохгүй ажилтнуудын урам зориг, итгэлийг нэмэгдүүлдэг.
/Энэхүү үйл явдал бол зохиомол бөгөөд HR-ийн туршлагад суурилсан загвар кейс юм/
НR TREND 2025
2025 оны HR тренд хаашаа чиглэж байгаа вэ?
Он гарахад 5 долоо хоног үлдлээ. Бид 2025 оны 11 HR Trend-г танд цувралаар хүргэж эхэлсэн билээ.
Тренд #9: HR-уудын гүйцэтгэл хамгийн чухал
Компанийн хүний нөөцийн стратеги нь энэ ажлын “оргил” гэж үздэг ч тэрхүү бодлогыг хэрэгжүүлэх, санаачилгыг тактикийн түвшинд хэрэгжүүлэх нь байгууллагын амжилтад адилхан чухал үүрэгтэй. Гайхалтай бодлого тодорхойлоод байгаа ч үр дүнтэй гүйцэтгэлгүй бол барилгачингүй зураг төсөлтэй адилтган авч үздэг байна. Учир нь хэчнээн сайтар бодлогоо боловсруулсан ч хэзээ ч биеллээ олдоггүй. Иймд гүйцэтгэлийн багууд стратегийг бодит байдалд хэрэгжүүлж, үйл ажиллагаанд шилжүүлж, хүний нөөцтэй холбоотой санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
2025 онд HR-ийн хэлтсийн ажлын эерэг нөлөө нь стратеги, гүйцэтгэл хоёрыг гар нийлүүлэн хамтран ажиллуулах үед л биеллээ олдог гэдгийг улам ихээр хүлээн зөвшөөрөх болно. Стратегийн HR нь чиглэл, урт хугацааны зорилтыг тодорхойлдог бол тактикийн HR эдгээрийг өдөр тутмын үйл ажиллагаа, бодлого, үйл явцаар дамжуулан бүх түвшний ажилтнуудад хүрч, амжилттай хэрэгжүүлдэг.
Энэ нь юу гэсэн үг вэ?
Мэдээж хүний нөөцийн хэлтсийнхэн дийлэнх нөөцөө өдөр тутмын, байнга давтагддаг ажлуудад хамгийн их зарцуулдаг байсан бол ирэх жилүүдэд хиймэл оюун ухаан болон автоматжуулалтын туслалцаатайгаар эдгээр ажлуудад зарцуулах цаг нь багасах нь ээ. Ингэснээр стратегийн чиглэлүүдийг тактик буюу гүйцэтгэлийн түвшин авчрахад илүү их анхаарч чадах аж.
🔗 Өмнөх дугаараас Тренд #8-г унших бол ЭНД дараарай.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.
Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
⏳ Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.