• Hey HR
  • Posts
  • Worki Marathon-д гүйх үү? 🏃‍♀️

Worki Marathon-д гүйх үү? 🏃‍♀️

Hey HR! Дулаан ороод хүмүүс гадаа дасгал хөдөлгөөн хийж эхлээд, удахгүй УБ хотын ч марафон болох нь ээ. Тэгвэл энэ үеэр бид ч  бас Worki Marathon-оо зарлалаа. Ажлаа хийнгээ марафонд орох уу даа? Дэлгэрэнгүйг энэ дугаараас үргэлжлүүлэн уншаарай 😊 

HR STATS 

Дасгал хөдөлгөөн ба Ажилтнуудын бүтээмжийн хоорондын хамаарлыг тодорхойлсон “Exercise and Work Productivity Statistics and Trends in 2023” судалгааны үр дүнтэй хамтдаа танилцъя. 

Юу хийж болох вэ? 

  • Хамт олноороо хамтдаа дасгал хөдөлгөөн хийдэг цагтай болох. ЭНД дарж хамтдаа хийж болох дасгалын санаа аваарай. 

  • Хамт олны хөнгөлөлт үзүүлэх боломжтой фитнес, усан бассейнуудтай гэрээ байгуулах 

  • Хамт олноороо спорт зал авдаг тогтмол цагтай болох. Зал хэрвээ хайж байгаа бол ЭНД дарж мэдээллүүд авах боломжтой юм байна шүү. 

  • Спорт, сонирхлын клубүүд байгууллага дотроо ажиллуулах зэргээр ажилтнууд руугаа чиглэсэн төрөл бүрийн хөдөлгөөний идэвх нэмэгдүүлэх арга хэмжээнүүд зохион байгуулж болох нь ээ. 

WORKI MARATHON ЭХЭЛЛЭЭ

Дээрх статистикууд хөдөлгөөн хүний эрүүл мэндэд төдийгүй ажлын бүтээмжид хүртэл хэрхэн эергээр нөлөөлдөг болохыг харж байна. HR та харин өөрийн биеийн эрүүл мэндэд хэр анхаарал хандуулж чаддаг вэ? Хэрвээ төдийлөн анхаарал хандуулж чадахгүй байгаа бол бидний зарлаж буй шинэ уралдааны зааврыг анхааралтай уншаад, оролцоод үзээрэй. Worki нь таныг care-лий 😉  

Worki Marathon гэж юу вэ? 

Worki платформын нийт харилцагч байгууллагуудын HR-уудын дунд WORKI MARATHON“Find talents with Worki” уриан дор зарлаж байна 🚀 

Уралдаанд хэрхэн оролцох вэ? 

  • Worki дээр багцтай байх 

  • Уралдааны хугацаанд Worki дээр 3-с дээш ажлын зар оруулсан байх 

Хэдий хугацаанд үргэлжлэх вэ? 

4.18-с эхлэн 5.18-г дуустал 

Ямар шагналтай вэ гэхээр... 

Gan Sports Center-ээр үйлчлүүлэх 500.000₮ үнийн дүн бүхий эрхийн бичгийн эзэн болоорой 

Хэрхэн шалгаруулах вэ? 

Уралдааны шалгуур хангасан HR-ууд дундаас азтай нэг хэрэглэгчийг бид 5/19-нд тодруулна.

📣 Хэрэв танай байгууллага 1600+ HR-уудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэхийг хүсвэл 77118252 дугаарт эсхүл [email protected] хаягаар холбогдоорой. 

HR - С НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ

Бид и-мэйл товхимлоороо “HR-с хамт олныхоо нөлөөлөгч болох арга зам”-ын талаар цуврал хэлбэрээр зөвлөгөө бэлдэж эхэлсэн билээ. 

Өмнөх дугаарыг уншиж амжаагүй бол ЭНД дарж уншаарай. 

#3 Дипломат байх 

HR-уудын хувьд “дипломат байх” гэдэг нь байгууллага доторх олон оролцогч талуудын харилцааг эелдэг байдал болон стратегийн түвшинд голыг нь олж харилцах явдал юм. Энгийнээр зөвшилцөлд хүрэх, зөрчилдөөнийг зохицуулах, шийдвэр гаргах зэрэг бүхий л үйл ажиллагаанд төвийг сахисан боловч нөлөө бүхий талын байр суурийг баримталж, хүмүүсийнхээ өнцгөөс үргэлж анхаарч үздэг байхыг “дипломат байх” гэж тодорхойлжээ.  

Эзэмших хэрэгтэй чадварууд 

  • Хувь хүний үзэл бодол, харах өнцгөө харилцаанд оруулахгүй байх 

  • Бүхий л харилцаанд шударга, ёс суртахуунтай байх зарчмыг баримтлах 

  • Нарийн төвөгтэй харилцаануудыг дипломат аргаар шийдвэрлэж, үр дүнд хүргэх 

Дээрх шаардагдах ур чадварууд бүхий л түвшний ажилтнуудтай харилцаж, нөлөөлөл үзүүлэхэд шаардлагатай чадварууд бөгөөд дараа дараагийн товхимлоороо үргэлжлүүлэн бид компанийнхаа нөлөөлөгч болох арга замуудын талаар цуврал хэлбэрээр бэлтгэн хүргэх болно. Stay tuned! 

EMPLOYER BRANDING  

Employer Branding-н сайн туршлагууд #3

Marriot International нь дэлхийн 131 оронд 30 алдартай зочид буудлын брэндтэйгээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Өнөөдөр бид Employer Branding булангаараа Marriot International-г онцоллоо. 

Marriot-с бид юу сурч болох вэ? 

Marriot компани өөрсдийн ажилтнуудын компанидаа ажиллах замналыг маш тодорхой тодорхойлжээ. Employee Value Proposition (EVP) Ажил олгогчоос ажилтнууддаа бий болгох үнэ цэнээ тэд “Гурван тулгуур ойлголт”-д тодорхойлжээ. 

Begin, Belong, Become – Be you 

Тэд компанийнхаа энэхүү амлалтаа хэрхэн биелүүлдгийг баталсан контентуудыг Facebook, Instagram, YouTube, LinkedIn зэрэг бүхий л сошиал сувгуудаар түгээж байна. Marriot-н гол баримталдаг стратеги нь төрөл бүрийн медиа хэрэгслүүдээр мэдээллээ түгээдэг бөгөөд story-telling хэлбэрээр ажилтнуудыгаа оролцуулж байна. 

За тэгээд эцэст нь тэднээс суралцах гол зүйл нь “key мессежээ маш тодорхой тодорхойлсон байх их чухал” гэдэг нь харагдаж байна даа... 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.