- Hey HR
- Posts
- New Post
New Post
Hey HR! Нүд ирмэхийн зуур нэг жил өнгөрчихлөө. Байгууллага бүр энэ оныхоо ололт, амжилтыг дүгнэж буй энэ үед хамтдаа 2023 оноо wrap-up хийцгээе 😊💜
2023 ОНД ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?
2023 онд Дэлхийн хүн амын тоо 8.1 тэрбум, Ажилгүйдлийн түвшин 7.01%, Нэг хүнд ногдох сарын дундаж орлого: 811$ хүрлээ.
Онцлох үйл явдлууд юу байв?
Facebook, Amazon, Apple, Netflix, Google буюу топ 5 технологийн компаниудын цомхотгол 166,044-т хүрлээ.
Дэлхийн анхны хиймэл оюун ухаант Гүйцэтгэх захирал (CEO) Мика Dictador компанийн нүүр царай, гүйцэтгэх захирлаар томилогдлоо.
Цоо шинэ ажлын байр буюу Chief Artificial Intelligence Officer (CAIO) бий болов.
WeWork дампуурлаа зарлалаа.
Хиймэл оюун ухааны хэрэглээ 77%-д хүрэв.
Дэлхий дахинаа ковидын дараах хэвийн амьдрал эхэлсэн ч дайны нөлөө, эдийн засгийн уналт үргэлжилсэн түүний үр нөлөөгөөр олон сөрөг үр дагаврууд болж өнгөрлөө. Ирэх жил дэлхий даяар тайван жил өнгөрөөсэй дөө…
2023 ОНД ДОТООДОД...
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
2023 ОНД Hey HR! ЦАХИМ ТОВХИМОЛ
2023/08/03 - нд хамгийн эхний дугаараа нийтлэв.
Нийт 1445 уншигчдад давхардсан тоогоор 24,066 и-мэйл илгээгджээ.
21 удаагийн дугаараар 14,815 үг бичсэн байна.
Хамгийн их уншилттай дугаар (Энэ шиг уншаад байвал болж байна ш тэээ): ЭНД дарж уншина уу.
Хамгийн бага уншилттай дугаар (Уншчихад яах вэ дээ): ЭНД дарж уншина уу.
Хамгийн их дарж орсон линк: Worki - Ажлын зарын фэйсбүүк групп
Уншигчдын сэтгэл ханамж: Маш сонирхолтой 62.5%, Сонирхолтой 18.75%, Дунд зэрэг 18.75%
Бусдад санал болгох хувь: Үргэлж санал болгоно 64.5%, Санал болгоно 24.5%, Мэдэхгүй 11% гэж тус тус санал асуулгад хариулжээ.
⏳ Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.
2024 ОНД ХАРИН...
Та ямар төрлийн мэдээлэл уншихыг хүсэж байгаа вэ? Бид хэрхэн сайжруулах вэ?
Бид таны санал хүсэлтэд үндэслэн ирэх жилийн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
Мөн ирэх долоо хоногт бид бүтэн жилийн хугацаанд компанийнхаа ажилтнуудын сайн сайхан байдлын төлөө хичээнгүйлэн ажилласан HR-ууддаа зориулан тусгай дугаар илгээх бөгөөд ямар ч хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн менежменттэй холбоотой сэдэв байхгүй байгаа шүү (Зөвхөн таны хувь хүнд зориулсан тусгай дугаар) 😊. Ирэх долоо хоногийн пүрэв гаригт энэ оны сүүлийн дугаараараа өглөө 8 цагтаа уулзацгаая.